Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-23 нд нийтлэгдсэн байна.

Н.Мандуул: "Самурай" Бондын 30 тэрбум иенийг Хөгжлийн банк урьдчилан төлөх боломжтой

6/ 23/ 2022    16 цаг 13 минут


-Хөгжлийн банк тойрсон асуудал иргэдийн анхаарлыг татаж, маш их асуулт хариулт нэхэж байна. Байгуулагдсан цагаасаа хойш хэдий хэмжээний зээл гаргаж, хэдий хэмжээний зээл нь төлөгдсөн бэ. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 9.8 их наяд төгрөгийн эх үүсвэр татаж, түүнээсээ 7.1 их наяд төгрөгийг буцаан зээл болгож гаргасан. Нийт 11 жилийн хугацаанд Хөгжлийн банк 7.5 их наяд төгрөгийн дүнтэй 3000 орчим төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, үүний гуравны хоёр орчим нь буцаан төлөгдсөн буюу хаагдсан байдаг. Одоогоор хүүг нь нийлүүлж тооцвол 3.1 их наяд төгрөгийн зээлийн актив байна.

Анх 1-р сарын 20-нд Хөгжлийн банкны нөхцөл байдлыг нийтэд зарласнаас хойш хэдхэн сарын хугацаанд чамлахааргүй ахиц гарсан. Зээл төлүүлэх арга хэмжээ он гарснаас хойш идэвхжиж, одоогийн байдлаар 274 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдлээ. Бид үүнийг Төрийн сангийн Монголбанкан дахь тусгай дансанд төвлөрүүлж байгаа.

Чанаргүй зээлийг базаад хэлэхэд Төрийн өмчит компани 31 хувь, Хувийн хэвшил 53 хувь, Хөтөл буюу Кью Эс Си 16 хувь байна.

- Төрийн өмчит компани дангаараа 31 хувь байна. Гэтэл эргэн төлөлт нь найман хувь гэсэн байсан. Ямар шалтгаантай вэ?

-Нийт чанаргүй зээлийн гуравны нэг нь Төрийн өмчит компаниуд дээр байгаа, үүнийг эргэн төлүүлэхгүйгээр манай банкны цаашдын ирээдүйн талаар ярихад ихээхэн бүрхэг. Төрийн өмчит компаниудын зээл гэдэг нь товчхондоо өнгөрсөн найм, есөн жилийн хугацаанд гарсан улс төр, нийгмийн шинжтэй Засгийн газрын шийдвэрүүдийг санхүүжүүлсэн байдаг.

-Хамгийн их өртэй нь ТОСК. 170 гаруй тэрбум төгрөгийн өр үүссэн яваа. Төсөл нь амжилттай хэрэгжсэн боловч хаана энд алдаа гарав?

-ТОСК төрийн өмчит компани. Найман жилийн өмнө Буянт ухаа 1,2, болон аймаг бүрд барих 1000 айлын орон сууц барих төслүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлэх болж, хоёр жилийн хугацаанд 100 орчим сая ам.доллар гаргасан. Гэхдээ тухайн үед төслүүдийг Засгийн газраас арилжааны шинж чанартай бус нийгмийн шинж чанартай болгож хувиргаснаар гэрээний нөхцөлүүд өөрчлөгдөөд эхэлж байх жишээтэй. Борлуулахаар төлөвлөсөн орон сууцыг түрээсийн болгож өөрчлөх, метр квадратын үнийг хэт бага дээр хатуу барих гэх мэт. Жишээ нь 50 метр квадрат айл гэхэд сард 300 мянган төгрөг буюу зах зээлийн ханшаас хэд дахин бага мөнгө төлнө. ТОСК нь жилдээ 5 тэрбум төгрөгийн орлого олдог ч зээлийн үлдэгдэл дээр хүү маань жилийн 14 тэрбум төгрөг болчихдог, зээлээ төлье гэсэн ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Одоо 177 тэрбум төгрөгийн хуримтлагдаад байдаг. Үүнийг зохицуулахад Засгийн газрын дорвитой шийдлүүд хэрэгтэй болов уу.

-Засгийн газрын түвшинд нэлээд анхаарч эхэлж байна уу гэж харсан

-Тийм ээ. Засгийн газрын хурлаар ойр ойрхон төрийн өмчит компаниудын зээлийн өр, төлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Сая гарсан шийдвэр гэхэд нэлээд том, өргөн цар хүрээг хамрах хэмжээнд буюу төрийн өмчит компаниуд руу чиглэсэн. Хамгийн их өртэй байгаа ТОСК өөрийн гэсэн хөрөнгөтэй. Энэ хөрөнгөөрөө баталгаажсан үнэт цаас гаргаж, улмаар манай банканд эзэмшүүлэх зэрэг кейс болгон дээр ийм ялгаатай шийдвэр гаргаад байна.

-“Эрдэнэс Монгол” компанийн өрийн асуудал яригдаж байна. Нүүрс тээврийн гол замтай холбоотой өрийн үлдэгдэл маш ихээр хуримтлагдсан байсан. Үүнд хариулт авъя.

-2014 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг “Эрдэнэс Монгол” компанид эзэмшүүлсэн юм билээ. Тухайн замын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргаж одоогийн байдлаар 154 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй яваа. Гэхдээ аль 2014 онд замын хураамж тонн тутам 3200 төгрөг гэж тогтоосон тарифыг огт өөрчлөөгүй. Эрдэнэс Монгол болохоор “замын хураамжийн тариф хэдийгээр өсөөгүй ч өнгөрсөн хугацаанд замын хураамжаас 340 тэрбум төгрөгийн орлого олсон байдаг” гэхдээ зээлээ төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

-Одоо “Эрдэнэс Монгол”-ын энэ өрийг “Эрдэнэс Тавантолгой”-н төрд ногдох ногдол ашгаар төлөх юм байна гэж ойлгосон.

- “Эрдэнэс Тавантолгой” компанийн 85 хувийг “Эрдэнэс Монгол”, үлдсэн 15 хувийг нь иргэд 1072 хувьцаагаараа дамжуулж эзэмшиж байгаа. Иргэдэд ногдох 15 хувийн ногдол ашгийг 2019 онд тараасан, харин төрд ногдох 85 хувийн ногдол ашиг төлөгдөөгүй үлдсэн. Үүнийгээ л “Эрдэнэс Монгол” аваад Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрөө төлөх шийдвэр гарч байгаа юм. Иргэдийн 1072 хувьцаатай  огт холбоогүй.  

-Танай банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой асуулт байна? тэр тусмаа хүний нөөцийн талаар?

-Зөвхөн төр, Засгийн газрын шийдвэр гэдэг ч юм уу эсвэл тухайн үеийн ТУЗ, Гүйцэтгэх захирлыг энд буруутгахаас гадна дотоод зохион байгуулалт, тухайн ажлыг хариуцаж байсан хүмүүс хариуцлага алдсан эсэх дээр дүгнэлт хийх ёстой. Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд бид нөхцөл байдалд дүгнэлт хийж 20 гаруй хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ бүгдийг нь харлуулж болохгүй. Одоогийн байдлаар нэлээд орон тоо багатайгаар, гол нь зээлийн эргэн төлөлт дээрээ бүх анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Зээлийн асуудалд маш олон улстөрчид, нөлөө бүхий хүмүүс, УИХ-ын зарим нэр бүхий гишүүд хүртэл нэр холбогдсон. Нэг компани гэхэд л нийт зээлийн 16 хувийг дангаар эзэлж байна. Танай энэ хүндхэн байгаа нөхцөлд дэмжлэг үзүүлэх тал дээр УИХ, Засгийн газар хэрхэн оролцож байна вэ?

-Хөтөл, Кью Эс Си нийт 521,1 тэрбум төгрөгийн зээлтэй. 2022 оны 1-р сарын 20-ноос хойш нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байна. Энэ 2 газрын өр нийт чанаргүй зээлийн 16%-д бүрдүүлдэг. ЗГ-тай тус компаниуд хэлцэлд орж байгаа гэх мэдээ бий. Үүнээс тодорхой зээлийн асуудал шийдэгдэнэ гэх хүлээлттэй байна.

ЗГ маш сайн дэмжин ажиллаж байгаа. Зээлээ төлүүл гэдэг тодорхой чиглэл өгч УИХ, Засгийн газраас нэлээд нухацтай хандаж байгаа, үр дүнд ч хүрнэ гэж харж байна.

-Хууль, хяналтын байгууллага ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

-Гурван төрлийн хариуцлагын асуудал яригдана. Бизнесийн болон ёс зүйн хариуцлагыг бид зээлдэгч нартайгаа уулзаад, хангуулах гээд ажиллаж байна. Харин зээл олголт, энэ бүх процесс дээр гэмт хэргийн шинж чанартай зүйл гарсан уу гэдгийг банк тогтоох субьект нь биш. Бид гэхдээ АТГ, Эрүүгийн Цагдаагийн газар, Прокурорт бүх мэдээллийг нь гаргаж өгч байгаа. Одоогийн байдлаар АТГ дээр 32 хэрэг шалгагдаж байгаа юм байна. Хууль, хяналтын байгууллагын зүгээс томоохон ажлын хэсэг гаргаад, анхаарал хандуулсны үр дүнд манай банкны зээлийн эргэн төлөлт сайжирч байгаа. Банкны зүгээс бол гэрээний хэрэгжилтийг хангуулах үүднээс найдваргүй болсон зээлтэй холбоотойгоор иргэний шүүхэд ханддаг. Одоогоор 30 хэрэг Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд явж байна.

-30 хэрэг нь хэчнээн төгрөгийн асуудал вэ?

-1.3 их наяд төгрөг орчим болоод явж байна. Гэхдээ бүгдийг нь шүүхээр бид шийдэхгүй. Шүүхийн процесс тэнд яваа ч бид нар зээлдэгч нартайгаа харилцаад, уян хатан, хурдан шийдэх өөр боломж, гарц дээр бас эрэл хайгуул хийж байгаа. Ядаж зарим төсөл нь амилчих боломж бас харагдаж байгаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ2 цаг 38 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ2 цаг 49 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно6 цаг 13 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube