Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-23 нд нийтлэгдсэн байна.

Д.Батсүх: Жуулчдад зориулсан наадмын билетийг дамлахаас сэргийлж холбогдох материал шаардаж байгаа

6/ 23/ 2022    16 цаг 58 минут

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхтэй Үндэсний их баяр наадмаар жуулчдад олгох билет болон энэ жил зохион байгуулах арга хэмжээний талаар  ярилцлаа.

-Цар тахлын улмаас хоёр жил завсарласан Үндэсний их баяр наадам энэ жил өргөн дэлгэр болох нь гарцаагүй. Наадам бол жуулчдын хамгийн их сонирхдог арга хэмжээ. Энэ жилийн хувьд наадмын билетийг жуулчдад хэрхэн, яаж борлуулах вэ?

-Бид наадмын билетийн урьдчилсан захиалгыг аялал жуулчлалын компаниудаасаа авч байна. Жил бүр ижил аргачлалаар баяр наадмын жуулчдад зориулсан билетийг хуваарилдаг. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо 12 мянга орчим байдаг. Үүний 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 2500-2800 билетийг жил бүр жуулчдад зориулан борлуулдаг. Хүсэлтийг цахимаар буюу info@tourism.ub.gov.mn е-мэйл хаягаар, мөн цаасан хэлбэрээр хүлээн авч байгаа. Мэйл хаягаар хүсэлт илгээх нь биеэр өгсөнтэй адилхан гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгох хэрэгтэй. Заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Зургадугаар сарын 29-н хүртэл урьдчилсан захиалгыг авна. Манай байгууллагад өмнө нь жилд 10-12 мянган билет худалдан авах хүсэлт ирж байсан. Энэ бол борлуулах боломжтой билетээс даруй тав дахин их тоо юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо хязгаартай учраас хүсэлт гаргасан хүн бүрд билет олгох боломж байдаггүй. Бид Аялал жуулчлалын холбоотой хамтарсан Ажлын хэсэг гаргаж, компаниудын хүсэлтийг харгалзан үзэж, үйл ажиллагаатай нь уялдуулж, билетийг хуваарилдаг. Ажлын хэсэг хүртээмжтэй, хүсэлт ирүүлсэн хүн бүрд аль болох билет олгохыг хичээдэг. Хүсэлт ирүүлсэн хувь хүн, компани гаднын жуулчин авчирч байна уу гэдгийг хамгийн гол шалгуур үзүүлэлт болгодог. Тиймээс хүсэлтийн хамт албан бичиг, онгоцны билетийн хугацаа, захиалга, зочид буудлын талаарх мэдээллийг авч байгаа. Энэ нь хүсэлт бодит эсэхийг шалгах, гаднын жуулчдад билетийг хүртээмжтэй байдлаар хуваарилах зорилготой.

Ер нь компаниуд болон хувь хүмүүстэй холбогдон ирж байгаа жуулчдад билет олгодог. Учир нь билетийн тоо цөөн, үзэх сонирхолтой хүний тоо их. Үүнтэй холбоотойгоор урьдчилж захиалга өгч, баталгаажуулсан жуулчдад л билетийг олгохоос өөр аргагүй. Энэ бол зөвхөн энэ жил хийж байгаа ажил биш. Сүүлийн 7-8 жил энэ аргачлалаар хуваарилалтаа хийж ирсэн.

-Тэгэхээр жуулчин бус, тухайн жуулчныг урьж авчирч байгаа иргэн, компани танайх руу албан бичиг явуулах нь байна, тийм үү?

-Тийм ээ, урьж байгаа иргэн, байгууллага л хүсэлт ирүүлнэ гэсэн үг. Энэ нь билетийн тоог гаргах, захиалгыг баталгаажуулахад баримт болох юм.

-Билетийн үнэ хэд гэж байгаа вэ?

-Наадмын төв комиссоос тогтоож өгсөн үнэ бол 25 ам.доллар дээр нэмэх нь 25 мянган төгрөг. Энэ бол сүүлийн жилүүдэд баримталж ирсэн үнэ. Тавцан засаж, нэмэлтээр цагаан сандал тавьж, суудлын тоог нэмдэг. Энэ билет өмнө нь 20 мянган төгрөг байсан, тэр хэвээрээ байгаа.

-Билет авах хүсэлт тав дахин олон ирдэг гэлээ. Тэгэхээр жуулчдад ямар шалгуураар билетийг олгох вэ?

-Хүсэлтийг харгалзан үзэж, бүгдэд хүртээмжтэй байх үүднээс хувьчилж олгодог. Өнгөрсөн жилүүдэд олон тоогоор захиалга өгч байгаа компаниудад билет олгохдоо тогтмол үйл ажиллагаа явуулсан эсэх, ажилчдын нийгмийн даатгал төлсөн байдал, татварын тайлан зэргийг харгалзаж үздэг байсан. Харин сүүлийн хоёр жил цар тахалтай байсан учраас эдгээрийг харгалзах боломжгүй болсон. Иймээс энэ жил БОАЖ-ын сайдын өгсөн чиглэлийн дагуу онгоцны билет болон зочид буудлын захиалгыг харгалзаж байгаа. Энэ нь жуулчдад л билетийг хүргэх зорилготой юм. Жуулчдын нэр барьж, билет авч, түүнийгээ цааш нь дамлан борлуулах эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Үүнийг салбарынхан маань бүрэн ойлгож байгаа.

-Одоогийн байдлаар хэчнээн хүсэлт ирээд байна вэ?

-Дөрөвдүгээр сараас эхлэн хүсэлт ирсэн. Зургадугаар сарын 29-н хүртэл хүсэлтийг авна. Үүнээс хойш Ажлын хэсэг хуваарилалт хийнэ.

-Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тус наадмыг ямар онцлогтой зохион байгуулах вэ?

-“Дээлтэй Монгол” наадам бол үндэсний соёлоороо бахархах бахархлын өдөр. Засгийн газрын тогтоолоор долдугаар сарын 9-нийг Үндэсний хувцасны өдөр болгон зарласантай холбоотойгоор тус өдөр “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Энэ жилийн хувьд наадмын цар хүрээ өргөн болохоор байгаа. Өмнө нь Нийслэлийн Аялал жуулчлалын газар дангаараа зохион байгуулдаг байсан бол энэ жил Соёлын яам, мэргэжлийн урлагийн байгууллагын дэмжлэгтэйгээр илүү өргөн дэлгэр зохион байгуулна. Мөн орон нутгаас хүмүүс оролцохоор эхнээсээ хүсэлтээ ирүүлээд байна. Өмнө нь долдугаар сарын 10-нд зохион байгуулдаг байсан нь Төрийн хүндэтгэлийн тоглолттой давхацдаг учраас уран бүтээлчдийн оролцоо бага байсан. Энэ жилийн хувьд долдугаар сарын 9-н болгосноор өргөн хүрээнд болохоор байгаа. Есөн дүүргийн иргэдийн парад алхана. Түүнчлэн шилдэг дүүрэг, сайхан хувцастай хос, шилдэг дизайнер гэх мэт олон номинациар шилдгийг шалгаруулна.

-Нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэ жил жуулчид төдийгүй Улаанбаатар хотынхоо иргэдэд зориулсан ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Наймдугаар сарын 6, 7-нд “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын наадмыг зохион байгуулна. Энэ нь Үндэсний их баяр наадмын дараа орох аялал жуулчлалын томоохон арга хэмжээ. Үүний дараа “UB food” олон улсын хоолны фестивалийг зохион байгуулна. Мөн олон улсын явган аяллын фестивалийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд Япон, Солонгосоос алхагч жуулчид ирж, гурван улсын хамтарсан фестивалийг Тэрэлжид зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн Япон, Солонгос Улсын соёлын наадам, “Хийморь” олон улсын морьт харвааны дэлхийн аваргын тэмцээн, Шонхрын баяр, “Уухай” шагайн харвааны наадам гэх мэтчилэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээний зорилго нь жуулчдыг татах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, үзэж харах зүйлийг нэмэгдүүлэх юм. Мөн салбарын үйл ажиллагаа, тэмцээн уралдаан, өв соёл тээсэн иргэд, тамирчдаа дэмжих зорилготой.

-Одоогийн байдлаар хэчнээн жуулчин Улаанбаатар хотод ирээд байна вэ. Цаашид хэчнээн жуулчин ирэх төлөвтэй байна вэ?

-Өнгөрсөн хоёрдугаар сард хил нээснийг зарласнаас хойш улсын хэмжээнд тавдугаар таван сарын байдлаар 40 мянга гаруй жуулчин ирсэн. Энэ жил олон жуулчин ирэх төлөвтэй байна. Олон улсын нислэгийн тоо нэмэгдэхээр байна. Ялангуяа Монгол-Солонгосын хооронд олон улсын нислэг өссөн. Япон,  Герман, Турк рүү нислэгийн давтамжийн тоо нэмэгдэж байгаа. БНСУ-ын жуулчид зургадугаар сарын 1-нээс Монголд визгүй зорчих болсон. Энэ нь жуулчдыг татаж байгаа. Мөн манай салбарынхан Япон, БНСУ-д сурталчилгааны ажлууд, компаниуд хоорондын гэрээ, хэлцлүүдийг өндөр түвшинд хийсэн нь үр өгөөжөө өгнө. Түүнчлэн Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаа. Цаашид гадаад сурталчилгаа, маркетингаар жуулчдыг татах, Монголын аялал жуулчлалыг хүмүүст хүргэх талаар багагүй ажлуудыг төлөвлөж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.86Зочин   • 2022, 6 сарын 26. 14 цаг 33 минут

Ман.н сугны үснүүд том болох юмда



ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ2 цаг 26 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр3 цаг 5 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав3 цаг 15 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ3 цаг 36 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 цаг 9 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй5 цаг 20 минутын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"5 цаг 53 минутын өмнөМонголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ5 цаг 55 минутын өмнө“Миний дайсны дайсан бол миний найз”7 цаг 46 минутын өмнөТүүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан8 цаг 12 минутын өмнөХуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв8 цаг 18 минутын өмнөД.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо8 цаг 19 минутын өмнөУлаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?8 цаг 22 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 27 минутын өмнөЖ.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв8 цаг 30 минутын өмнөС.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав8 цаг 39 минутын өмнөНЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube