Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-23 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улсын ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлдэг

6/ 23/ 2022    17 цаг 15 минут

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Домогт Шарын гол” ХХК-ийн “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газарт ажиллалаа.

Тус компани нь 1996 онд ойжуулалт, нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 3,691 га ойн санг гэрээгээр эзэмшдэг.

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ой болон орон нутгийн ойн генийн сангийн хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлж, “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газрыг байгуулсан юм.

“Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газар нь Монгол Улсад анх удаа тарьц үржүүлгийн хагас автомат буюу бортоготой тарьц бойжуулах “Патрик” системийг нэвтрүүлж, жилд 1 сая тарьц ургуулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тарьц, суулгацын 100,000-500,000 ширхэг нөөцтэй.

Тус мод үржүүлгийн газарт Монголын Улаан номд орсон, ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлэх туршилт, судалгааг анх удаа амжилттай хийж, одоогоор 10 мянган тарьцын нөөц бүрдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газартай хамтран жодоо модыг Сэлэнгэ аймгийн Хонин нугад тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Ойжуулалтын чиглэлээр олон жил тогтвортой ажиллаж байгаа “Домогт Шарын гол” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг талархан дэмжиж байгааг захирал З.Оюунтуяа хэллээ.

Энэхүү хөдөлгөөн амжилтай хэрэгжихийн тулд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг хүчин чадлыг сайжруулж, технологийн шинэчлэл хийх нь чухал гэдгийг онцлов.

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД СУРГАЛТ, СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУД, ЭРДЭМТДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО ӨНДӨР

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Монгол Улсын их сургуулийн Ойн сургалт, судалгааны төвд ажиллалаа.

Тус төв нь Батсүмбэр сумын Үдлэг, Өртөөн мухар орчимд 2,000 га талбайн ойн санг гэрээгээр эзэмшдэг.

Оюутан суралцагчид ойн аж ахуйн хөтөлбөрөөр эзэмшсэн онолын мэдлэгээ хээрийн дадлагаар баталгаажуулах, судалгааны арга зүйг эзэмших, дагалдан суралцах, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний төсөл, судалгааны ажилд оролцох, хамтран гүйцэтгэх, нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Энэхүү сууринд хээрийн дадлага хийх судалгааны дэд бүтэц сайн хөгжсөн бөгөөд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг хослуулан явуулж байна. Тус төв нь 2.5 га газарт мод үржүүлгийн газар, 4 га газарт таримал ургамлын плантац, 3 лаборатори, сургалтын танхим, багш, оюутны сууцтай.

Мөн энэ үеэр Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Ойн нүүрстөрөгчийн мониторингийн цамхгийн талаар танилцууллаа.

Ази тивд ойн нүүрстөрөгчийн мониторингийн 7 цамхаг байдаг бөгөөд Монгол Улс дахь цамхаг нь сүүлийн 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж иржээ. 25 метр өндөр энэхүү цамхаг нь Монгол орны ойт хээрийн бүсэд уур амьсгалын өөрчлөлтийн хүчин зүйлсийн үзүүлж буй нөлөөллийг судалдаг юм.

Энэ ондоо багтан мониторингийн цамхагт орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж хэрэгсэл суурилуулж, технологийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд сургалт, судалгааны чиглэлийн байгууллагууд, мэргэжлийн багш, эрдэмтдийн олон жил хуримтлуулсан туршлага, мэргэжлийн манлайлал, үүрэг оролцоо өндөр гэдгийг хэллээ.

МУИС-ийн ой судлалын хөтөлбөрийн багш, эрдэмтэд ойн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг АНУ-ын Колумбийн их сургууль, Харвардын их сургууль, ХБНГУ-ын Геттэнгенийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн их сургууль, Япон улсын Хоккайдогийн их  сургууль зэрэг 30 гаруй сургуультай хамтарсан судалгааг Монгол орны нутагт хийж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ43 минут 39 секундын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо1 цаг 51 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...7 цаг 14 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар7 цаг 29 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?7 цаг 42 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна7 цаг 44 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"7 цаг 45 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ7 цаг 46 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй7 цаг 47 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт7 цаг 52 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна7 цаг 55 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо7 цаг 58 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)8 цагийн өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно8 цаг 4 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube