Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-24 нд нийтлэгдсэн байна.

Атганд орж ирсэн боломж нь алслагдсаар, алдагдсаар…

6/ 24/ 2022    6 цаг 30 минут

ОУВС-гийн судлаачид “гүүгл” ашиглан 162 орны замын чанарын шинэ хэмжүүрийг боловсруулж, томоохон хотуудын зорчих дундаж хурдыг тодорхойлсон байна. Дэд бүтцийн хөгжил сайтай АНУ, Франц, Саудын Араб, Канад зэрэг орны автозамын зорчих хурд 91-110 км/цаг байгаа бол чанар тааруу орнуудын зорчих хурд 30-60 км/цаг байна гэж гарчээ. Гол нь зорчих хурдаар нь тухайн улс орны эдийн засгийг тодорхойлж байгаа юм.  Зорчих хурд нь 30-60 км/цаг улс орнууд буюу хөгжил тааруугийн жагсаалтад багтсан 30 орны нэг нь Монгол.

Зам дагаж хөгжил…

ОУВС-гаас энэхүү энгийн хэмжигдэхүүний ачаар тухайн улс орны бодлого боловсруулагчид болон төлөвлөгчид өөрийн орны дэд бүтцийг бусадтай харьцуулан үзэж цаашид замын хөрөнгө оруулалтаа тооцож, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд тусална гэж үзжээ.

Монгол Улсын  автозамын сүлжээний нийт урт 112 мянган км. Хатуу хучилттай нь 9781 км, хучлагагүй, ердийн хөрсөн зам нь 101323 км. Тооцоод үзвэл 90 хувь нь ердийн хөрсөн зам.

Ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд бид 5400 км зам барьжээ. Сонирхолтой нь, 1992-2012 хүртэлх 20 жилийн хугацаанд 2100 км автозам барьсан бол 2012-2016 онд 3300 км зам барьсан байдаг. Чингис бондын хөрөнгөөр хүний нүдэнд харагдаж гарт баригдахаар хийсэн ажил нь магадгүй энэ зам байх. Мэдээж, зээлийн мөнгийг үл хөдлөх хөрөнгөд оруулсан гэж тухайн үед багагүй шүүмжилж байсан ч замтай болсны ачаар Ховд, Увс, Баян-Өлгий дотоодын аялал жуулчлалаас эхлээд жижиг дунд үйлдвэрлэл ч орон нутагт хөгжиж эхэлсэн.

Тэгвэл сүүлийн жилүүдэд хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтын ажил эргээд буурчээ. 2021 онд 326 км хатуу хучилттай автозам барьж ашиглалтад оруулсан. Гэхдээ л Дарханы 200 км автозамаа таван жил барьж байгаа улс гэдгээ хаа хаанаа санахад илүүдэхгүй биз. Урд хөрш маань харин цагт 800 метр зам тавьдаг гэсэн статистик тоо байна. Хятад хувьд зам тээврийн салбар хөгжлийн хурдыг тодорхойлно гэж үздэг. Тиймээс баяжихыг хүсвэл зам барь” гэх үг ч гарч. Хурдны замын хураамж, автомашины татвар,  замын татвар, төрийн дэмжлэг, гадаадын хөрөнгө оруулалт гээд замын бүтээн байгуулалтын санхүүжилтээ бүрдүүлдэг.  Өнөөдөр тус улс дэлхийн хамгийн урт хурдны замын сүлжээтэй. 200 мянгаас дээш хүн амтай бүх суурингаа хурдны замтай холбож, жил бүр 10 гаруй тэрбум ам.долларыг зарцуулдаг.

Нам дагаж зам гацна…

Манай улсын  хувьд сүүлийн 8 жилийн хугацаанд 21 аймгийнхаа 12 аймгийг хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбосон бол 330 сумын 106 нь, хилийн 33 боомтын 5 нь хатуу хучилттай замаар холбогдсон байдаг.

Ингээд харвал бидэнд автозам хэрэгтэй юу гэж асуух ч шаардлага байхгүй. Боломж л олдвол автозамын сүлжээгээ тэлж байх ёстой. Ялангуяа байнгын ажиллагаатай боомт, сум суурин газраа хүн амын төвлөрлөөс нь шалтгаалж шат дараатайгаар автозамаар холбох шаардлага бий. Харамсалтай нь, экспортын орлого 60 хувиар тасалдсан, улсын өр 33 тэрбум ам.долларт хүрсэн энэ цагт бид төсвийн хөрөнгөөр зам барих байтугай тусламж, зээлээр ч зам барьж чадахгүй л болов уу.

Тиймээс УИХ-аар баталсан Шинэ сэргэлтийн бодлогын суурь нь хувийн хэвшлийнхэн байхаас өөр арга, гарц гаргалгаа алга.

МАН-ын хоёр удаагийн үнэмлэхүй ялалтын амлалт ч хувийн хэвшлээ дэмжихэд уг нь чиглэсэн байдаг. Гэвч МАН-ын эрх барьсан Засгийн газрын үед хувийн хэвшлийнхэн хамгийн ихээр хохирол амсч байна гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр ч барилгын салбарынхан ордны гадаа цуглаж, дампуурлын тухай ярьж байна. Учир нь, төрийн амласан, төрийн оролцсон, төрийн боловсруулсан бүхэн цааснаас хэтрэхгүй болчихсон нь үнэн. Өмнө нь МАН, АН ээлжилж, бие биенийхээ боловсруулсан бодлого, хийсэн ажлыг үгүйсгэдэг байсан бол өнөөдөр МАН-ын Засгийн газруудад ч төрийн бодлогын залгамж халаа хадгалагдаж чадахгүй байна.  Хамгийн наад захын жишээ нь, Монгол Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрт 2020 онд нэмэлт оруулж хоёр талын байнгын ажиллагаатай Цагаандэл Уул-Өлзий боомтын бүтээн байгуулалтын ажил юм.

Хоёр улсын Засгийн газрын шийдвэрээр боомт байгуулах тухай шийдвэрүүд гарч, боомт хүртэлх автозамын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх хувийн хэвшил нь ч тодорч. Харамсалтай нь, орон нутгийн иргэд, орон нутгийн захиргаатай зөвшилцөж, бүх ажил албажаагүй байхад хувийн хэвшилтэй гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэхээр тохирсон байдаг. Ингээд л орон нутгийн эсэргүүцэлтэй тулж, Засгийн газар шийдвэртээ эзэн болж чадаагүйгээр барахгүй, бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө босгосон хувийн хэвшил, гүйцэтгэгч байгууллагуудын ажлыг тодорхойгүй байдалд оруулж орхисон байдаг.

Үндсэндээ сүүлийн жилүүдэд манай зам барилгын ажил нэг иймэрхүү замхарсан байдлаар явж байгаагийн тод жишээ нь гайхал Дарханы зам.

Гэхдээ хамгийн сонгодог жишээ бол бидний 14 жилийн настай төмөр замын их бүтээн байгуулалт. Үүнийг манайхан өнөөдөр алдагдсан боломж гэж тодорхойлдог болсон. Гэвч бид ахиад л атганд орж ирсэн боломжоо алдчих гээд харж сууна…

 

8


Сэтгэгдэл (8)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.55.188.126Зочин   • 2022, 6 сарын 24. 13 цаг 21 минут

Ёстой арчаагүй

66.181.161.20Зочин   • 2022, 6 сарын 24. 9 цаг 47 минут

Замаа хурдан тавиад боомтоо хурдан нээгээчээ монголчууд турж үхлээ газар нутгаа алдлаа

103.57.93.254Зочин   • 2022, 6 сарын 24. 8 цаг 11 минут

Ямарч ажлыг хэнээс ч айхгүй хийж чаддаг хүмүүс л сайд хийх ёстой. Тэрнээс Халтар шиг Тавинбэх шиг дэд бүтцийн сайдуудыг зайлуулах хэрэгтэй. Ажил ердөө явахгүй байна. Дарханы зам 5 дахь жилийнхээ нүүрийг үзээд л бараагүй байж байна. Тавантолгойн цахилгаан станц, 5-р цахилгаан станц, ТЭЦ-3 ын өргөтгөл, Эгийн голын усан цахилгаан станц гээд олон том эрчим хүчний ажлууд сураг чимээ тасарлаа.

202.21.124.131Зочин   • 2022, 6 сарын 24. 9 цаг 46 минут

Тиймээ санал нэг бн

98.36.275.165Зочин   • 2022, 6 сарын 24. 7 цаг 43 минут

Uher mongolchuud

45.93.106.221Зочин   • 2022, 6 сарын 24. 6 цаг 51 минут

Нам дагаж зам гацна гэж яасан сайхан үнэн бичвээ

201.291.137.52Зочин   • 2022, 6 сарын 24. 6 цаг 44 минут

ЁСТОЙ Л МУУ НЭРТЭЙ АРДЧИЛСАН НАМ ЧИНЬ ОЛОН МЯНГАН КМ ЗАМ ТАВЬЖ ТЭР НЬ ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАА САЙХАН ХӨГЖҮҮЛЛЭЭЭДЭЭ. ӨМХИЙ МАН БҮТЭХГҮЙ ӨӨРСДӨӨ Л БИРД БОЛЦГООЛООДОО.

64.119.27.173Зочин   • 2022, 6 сарын 24. 6 цаг 43 минут

Мангарууд зам тавьж чадахгүй юм билээ



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ2 цаг 45 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв3 цаг 6 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв3 цаг 36 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ4 цаг 6 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна4 цаг 42 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна4 цаг 57 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага5 цаг 1 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…5 цаг 15 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно6 цаг 10 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 15 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ6 цаг 18 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна6 цаг 19 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал6 цаг 20 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube