Цаг уурчдын мэдээлснээр тус бүс нутагт сүүлийн 60 жилд хамгийн их хур тунадас оржээ
Хятадын өмнөд хэсгийн Гуандун, Фүжянь, Гуанси мужуудад үерийн усны түвшин сүүлийн 50 жилийн дээд хэмжээнээс давжээ. Ийм үер энд хамгийн сүүлд 1961 онд болж байжээ. Үерийн улмаас хоёр мужид улаан зэргийн түгшүүр зарлаад байна.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, тус бүс нутагт хэдийнэ 470 сая юанийн буюу 70.2 сая ам.долларын хохирол учирч, 40 мянга гаруй га тариалангийн талбай сүйдсэн байна. Зуны борооны улирлын үеэр Хятадын өмнөд хэсэгт байнга үер болдог ч уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж нөхцөл байдал улам хурцдаж байна гэсэн болгоомжлол байдаг. Ойрын өдрүүдэд байдал улам дордож болзошгүйг эрх баригчид анхааруулж байна.
Жуулчид Гуйжоу мужийн Хуангуошү хүрхрээний зургийг авч байна. Үерийн үеэр хүрхрээний урсацын хүч эрс нэмэгджээ
Аврагчид Гуандун мужийн Чингюань хотын үерт автсан бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд резинэн завь ашиглаж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.