Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-24 нд нийтлэгдсэн байна.

М.Зоригт: “Дан дээл”, “давхар дээл” гэж туйлширмааргүй байна

6/ 24/ 2022    7 цаг 21 минут


Т.БАТСАЙХАН

 Үндсэн хуульд  оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан М.Зоригттой ярилцлаа.

 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж эхэлсэн.  Монгол Улсын иргэний хувьд таны байр суурь ямар байгаа вэ?

-Одоогийн яригдаж байгаа үзэл санаагаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.  Ардчилсан Монгол Улс ардчиллын гол үзүүлэлт  болсон парламентын сонгуулиа ч зохион байгуулж чадахаа больсон. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нь хоорондоо зөрчилдөөнтэй. Нэг зүг рүү харж, нэгдмэл бодлогоор улс орноо авч явж чадахгүй байна.  Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг үүнээс шалтгаалсан гажуудал нийгэмд газар авлаа.  Авлига, хээль хахууль, тэгш бус хуваарилалт салбар бүрд бий болж, ардчилсан Монгол Улсын иргэдийн суурь эрх, эрх чөлөө ч ганхаж эхэллээ. Энэ бүхний шалтгаан нь ердөө төрийн тогтолцооны гажуудал болж байна.  Цаашлаад дэлхийн улс орнууд, геополитик талаасаа харсан ч Монгол Улс  Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарч ирлээ.  Хойд хөрш маань тайван бус байна.  Дэлхийн улс орнууд ч өөр өөрийн тоглолтыг хийж эхэллээ. Энэ цаг үед бид улс орны тусгаар тогтнолоо улам бэхжүүлэх шаардлагатай.  Бид өнгөрсөн хугацаанд сонгуулиа ч хийж чадахгүй, олон жил гадны нөлөөнд явсан нь үнэн шүү дээ. Дэлхийн том гүрэн манай цөөн хэдэн дарга нараар дамжуулж нөлөөгөө бэхжүүлж ирсэн.  Цаашид ийм нөлөөллийг газар авахуулахгүйн тулд Үндсэн хуулиа өөрчилж, парламентын ардчиллаа улам бэхжүүлэх нь зүйтэй.

-Та хуулийн үзэл санааг нь дэмжиж байгаа юм байна. Тухайлсан ямар өөрчлөлтийг заавал орох шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Энэ цаг үед сонгуулиа маш зөв тогтолцоогоор явуулдаг болох хэрэгтэй. Ингэснээр жирийн иргэний оролцоо, дуу хоолой төрийн шийдвэрт нөлөөлж чаддаг байхаас гадна тусгаар тогтнолын ач холбогдолтой.  Парламентын сонгуульд холимог системийг оруулж ирснээр заавал мөнгөтэй, хүчтэй хүн УИХ-ын гишүүн болно гэсэн ойлголт байхгүй болно.  Мэдлэгтэй, мэргэжлийн, шинжлэх ухаанч хүмүүст олны дэмжлэг аваад гарч ирэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл,  парламентад Монголын нийгмийн бүхий л төлөөлөл орж чадна.  Ингэснээрээ олон ургальч мэргэжлийн парламент бүрдэх боломжтой.   Мөн Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс биш  парламентаас сонгодог байх заалтыг дэмжиж байна.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай ярьж байна.  Энэ асуудалд иргэд янз бүрийн л байр суурьтай байх шиг?

-Монгол Улсад зөв засаглал тогтоох гэж өнгөрсөн хугацаанд олон сонголт хийж байсан.  Хоёр танхимтай парламент эмхлэн байгуулж байсан.  АИХ, Бага хуралтай байж үзлээ. Холимог болон 76 тойргоор сонгууль явуулсан. Гэхдээ бид нэг л учраа олохгүй байна. Цаашид парламентын  гишүүдийн тоог нэмэх шаардлагатай.  Үндсэн хуулиа өөрчилж, төрийн тогтолцоогоо зөв замд оруулах ёстой.

-Та Засгийн газрын бүтцэд сайдаар ажиллаж байсан хүн. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Засгийн газар ялангуяа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт орж ирсэн?

-Үнэхээр хүчтэй Ерөнхий сайдтай байж улс орны хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүд урагш явна.  Улсын төсвийг парламент нь батлахгүй байвал тараах санал өгөх эрх нь Ерөнхий сайдад байх ёстой.  Энэ бол зөвхөн манайд бий болгох гээд байгаа эрх үүрэг биш.  Парламентын засаглалтай дэлхийн олон оронд ийм жишиг бий. Одоогийн байдлаар УИХ-тай хэн ч хариуцлага тооцож чаддаггүй.  Ерөнхийлөгчтэй ч хариуцлага тооцох систем байхгүй.  Ийм байдалтай их удаан явж ирсэн.  Төрийн энэ  тэнцвэргүй байдал нь сүүлдээ засаглал хоорондын тогтворгүй байдал үүсгэж байна.  Засгийн газар улс орны хэмжээний том асуудал шийдэх гээд байдаг гэтэл нэг аймгаас сонгогдсон гишүүн тойргийнхоо төсвийн асуудлаас шалтгаалаад шүүмжилдэг.  Цаашлаад фракц үүсгэж, Засгийн газраа татан унагадаг.  Төсвөө ч зөв баталж  зарцуулж чадахгүй байгаа нь манай төрийн тогтолцоотой холбоотой.

-“Давхар дээл”-ний асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

- Хуучин цагт сайд нарт зангараг хэрэгтэй гэдэг байв.  Тэр өнцгөөс нь харж УИХ-ын гишүүдийг Засгийн газарт оруулдаг байсан тал бий.  Мөн 76 гишүүнтэй парламентаас сайд  тодрохоор Засгийн газрыг олон солих, унагах асуудал харьцангуй бага байлаа.  Энэ утгаараа хүмүүс “давхар дээл”-нд дургүй болж эхэлсэн.  Одоо ажиллаж байгаа Засгийн газрыг харахад УИХ-ын гишүүн биш ч залуу сайд нар ажлаа мэргэжлийн хэмжээнд хийж байна. Улс төр хийхгүй, ажлаа л хийгээд байна.  Энэ өөрөө их зөв жишиг. Тэгэхээр цаашид давхар дээл болно, болохгүй гээд туйлшираад байхаас  илүүтэй аль алинд нь боломжийг олгодог байх хувилбартай  байх нь зүйтэй. Магадгүй нэг салбарын асуудлыг үнэхээр онцгой авч үзээд 4-5 жил бодлого хэрэгжүүлэх гэж байгаа бол түүнийг нь бодлогын яам болгоод УИХ-ын гишүүн, нөлөө бүхий хүнийг ажиллуулах нь зүйтэй. Нөгөө талаас мэргэжлийн хүмүүсээр ажил хийлгэхийн давуу талыг ч ашиглах хэрэгтэй.  Тэгэхээр энэ асуудалд аль нэгийг хаах биш, хосолсон хувилбарыг үлдээх ёстой гэж харж байна.

-Гишүүдийн тоог нэмж сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр  улс төрийн намуудыг төлөвшүүлнэ гэж үзэж байгаа юм билээ.  Үр дүнд хүрэх болов уу?

-76 тойргоос 76 хүн сонгохоор мэргэжлийн ёс зүйтэй гэхээс илүүтэй хуучны танил мөнгөтэй хүмүүс л эргэж орж ирээд байдаг. Тухайн тойргоо базчихсан,  худалдаад авчихсан, тэндээ ажиллаад бүр сурсан байдаг.  Тэгэхээр сүүлдээ тэр 76 хүн нам байтугай хэнийг ч тоохоо байж эхэлдэг.  Түүнээс болоод улс төрийн намууд зөв хөгжиж чаддаггүй, төлөвшдөггүй.  Манай АН-ын өнөөгийн нөхцөл байдлын суурь шалтгаан ч ердөө энэ шүү дээ. Нэг тойргоос гишүүн болоод сурчихсан "нөгөө гар" намын, үзэл санаа, гишүүдээсээ илүү өөрсдийгөө л бодож намаа сүйтгэдэг. Тэгэхээр намын төлөвшил гэдэг чухал.  Нам гэдэг улс орныхоо эрх ашгийн төлөө үзэл бодлоороо нэгдсэн ард иргэдийн сайн дурын нэгдэл шүү дээ. Тэд хамтраад, нэгдээд явахад намын нэр барьсан 2-3 хүн УИХ-д гарчихаад өөр юм яриад байж болохгүй.  Тэгэхээр сонгуулийн тогтолцоонд холимог системийг оруулж ирснээр намын гишүүд улс орныхоо өмнө хариуцлага хүлээдэг болно. Цаашдаа Монгол Улс 2-3 хүчтэй намтай л баймаар байна.   Ямар ч салхинд ганхаад байхгүй бат бөх гэрийн багана гэдэг шиг үзэл санаанаасаа ухардаггүй хүмүүсийн нэгдэл чухал.

-2019 онд бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байсан.  Эцэг хуульд ойрхон гар хүрлээ гэж шүүмжлэх хүмүүс байна?

-Бид Үндсэн хуулиа ойр ойрхон өөрчилж болохгүй гэдэг шалтгаанаар дахиад 20-30 жилийг алдмааргүй байна. Дэлхийн улс орнуудын хөгжил хол тасраад явчихлаа. Одоогийн байгаа төрийн бүтэц зохион байгуулалтаар бол Монгол Улсад нөгөө л суусан шавартаа хий эргэсэн хэвээр байна. Тэгэхээр бид зоригтой хөдөлж,  урагшаа явах хэрэгтэй.  Хэнээс ч хараат бусаар улс орныхоо ирээдүй хөгжлийг тодорхойлчихдог баймаар байна.  Нэгэнт нийтээрээ өөрчлөөд урагшлая гэсэн бол цаг алдах хэрэг байхгүй. МАН-ын зарим ахмад гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа харагдсан. Тэд намдаа гомдсон уу аль эсвэл хүүхдийг нь ажилд оруулж өгөөгүйд гоморхсон уу, тийм л хүмүүс.  Тэгэхээр иргэд маань болж өгвөл Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцож саналаа өгч тусгуулаарай гэж уриалж байна.  Бид улс  орныхоо тусгаар тогтнолыг бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулж чадсан ард түмэн шүү дээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ5 цаг 45 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо6 цаг 52 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube