Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-24 нд нийтлэгдсэн байна.

Шидэт үнэрээсээ болоод “шийтгэгдэж” буй Баданга хүдэр

6/ 24/ 2022    7 цаг 26 минут

Ч.ГАНТУЛГА

 Монголын тал нутаг, өргөн дэлгэр хөвч хангай олон төрлийн ан амьтдаар элбэг. Манай оронд 130 гаруй зүйлийн хөхтөн амьтан нутагладгаас экологид ээлтэй, улирлаар зүс нь хувирдаг баданга хүдрийг мэдэх хүн ховор. Энэ амьтныг судалдаг хүн ч гарын таван хуруунд багтахаар цөөхөн байдаг ажээ. Хүдэр нь нэн ховор амьтны тоонд орж, устахад хүрээд буй юм. 1996-2001 оны тайлангаар 2500-3000 толгой бий гэсэн судалгаа гарч байсан. Гэтэл 2020 оны байдлаар 300 хүрэхүй толгой байна гэсэн тоо гарчээ. Хүдрийн эрийг гирээ, эмийг гирэгчин, төлийг нь шовшоорой гэдэг. Энэхүү амьтан нь бүлэрхэж амьдардаг онцлогтой. 5-6 хүдэр нэг бүл болдог юм байна. Нэг бүлд эм шовшоорой төрвөл том болсон хойноо бүлээ орхиж, өөр эр хүдэртэй нэгдэж, өөрийн бүлийг бий болгодог ажээ. Баданга хүдэр ховордох болсон гол шалтгаан нь эр хүдрээс ялгардаг тансаг үнэрт заар юм. Энэ нь дэлхийн зах зээлд өнөөдөр алтнаас илүү үнэтэй байдаг бөгөөд Европын орнуудад гоо сайхны бүтээгдэхүүн, уламжлалт эмчилгээ, тансаг үнэрт сүрчиг гаргаж авахад хэрэглэдэг аж. Тиймээс хүдрийг нууцаар агнах тохиолдол элбэг байдаг юм байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад баданга хүдэр хүйсийн хувьд тэнцвэргүй болжээ. Тиймээс өсөж үржих нөхцөл нь хязгаарлагдаад байгаа юм. Анх энэхүү хөхтөн нь Бүрэнгийн нуруу, Бүтээлийн нуруу, Хантай, Харлаг, Эвэртийн нуруугаар элбэг байдаг байжээ.  Харин сүүлийн жилүүдэд нэн ховордсон учир Архангай аймгийн Булган, Ихтамир  сумын нутгаас баданга хүдэр барьж, Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах хээрийн судалгааны ажлыг БОАЖЯ гүйцэтгэсэн аж. Байгалиас хүдэр барих, тээвэрлэх, шинэ нутагт сэргээн нутагшуулах ажлыг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн хөхтөн амьтан судлалын баг, Монгол орны хөхтөн судлалын нийгэмлэг, ХААИС, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын хамтарсан баг гардан хийжээ. 

 

ХҮДЭР ЖИЛД НЭГ ШОВШООРОЙ ТӨРҮҮЛДЭГ

Гирээгээс ялгарч буй заар нь зөвхөн нас бие гүйцсэн эр хүдэрт л байдаг юм байна. Энэхүү заар нь хүдэр өсөж үржихэд олон талын ашигтай. Учир нь ороо орсон эр хүдрийн үнэрээр эмэгчин нь түүнийг олж, хээлтдэг аж. Мөн эр хүдэр бусдыгаа удирдаж, тэргүүн эгнээнд явдаг. Ингэхдээ бүлээр амьдрах эзэмшил газарт заараа цацаж, нэг ёсондоо тэмдэг тавьдаг. Цацсан үнэрээр бусад хүдэр явах зүг чиг, эзэмшил газраа мэдэж авдаг онцлогтой. Хүдэр судлалаар Монголд гаршсан эрдэмтэн нь Монгол Улсын зөвлөх мал зүйч, хүдэр судлалын доктор Д.Дэлэгням юм. Тэрбээр “Миний хувьд хүдрийн үржлийн биологийг түлхүү судалж, хээлтэх хугацааг тогтоолоо. Хүдэр арваннэгдүгээр сард хээлтүүлгэд орж, зургаан сар тээдэг. Энэ тухай өмнө нь судлаачид тодорхой бичиж тэмдэглээгүй байдаг. Оросын эрдэмтэд ч нарийн тогтоогоогүй юм билээ. Барагцаалбал тийм хугацаанд тээдэг юм шиг байна гэж бичсэн байдаг. Би үүнийг нарийвчилж судлаад, үржлийн карт, баримт бий болгосон. Намайг анх судалгааны ажлаа эхэлж байхад надад багш, сурах бичиг, судалгаа гэж байсангүй. Би өөрөө л бодитоор ажиглаж, сурахаас өөр арга байхгүй байлаа. Тиймээс эхээс төрж байгаа үйл явц, газар гишгэж буй гээд бүгдийг нь зураг авч, видео бичлэг хийж, баталгаажуулсан. Хүдэр жилд нэг шовшоорой л төрүүлнэ. Гэхдээ ихэрлэх магадлалтай” гэжээ.

 

НЭГ ХҮДЭР 25 ГР ЗААР ЯЛГАРУУЛДАГ

 

Баданга хүдрийг 1953 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулиар нэн ховордсон амьтнаар, Монгол Улсын улаан номонд, зэрлэг амьтан  ба ургамлыг аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэсэн. Нас биед хүрсэн хүдрээс 25 гр заар ялгардаг ажээ. Уг нь хүдрээс заарыг нь авахдаа нойрсуулах арга хэрэглэхийг зөвшөөрдөг. Гэвч манай хууль бус анчид энэ аргаар бус шууд агнахыг илүүд үздэг гэнэ.  Тиймээс тоо толгой нь өдрөөс өдөрт багасч, өнөөдөр устахад хүрээд байна.  Баданга хүдэр нь хүрэн бор зүстэйгээс гадна хондлой, зоо, нуруу, биеийнхээ хоёр талаар бүрхэгдсэн шар толботой. Шанаандаа хоёр цагаан зураас бүхий сааралдуу тэмдэгтэй. Нас биед хүрсэн хүдэр нь 1.6 метр өндөртэй байдаг аж. Энгийн 40 гаруй ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэргээр хооллодог юм байна.

 

БАДАНГА ХҮДРИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТААС

 

♦ Баданга хүдэр ямаа, гөрөөстэй адил амархан төллөдөг амьтан. Богино хугацаанд буюу 4-5 минутад дүлээд төлөө гаргачихдаг ажээ. Төрөхдөө нууц байдалд төллөнө. Хүн хараад байвал дүлж чаддагүй. Ихэнхдээ 650-700 грамм жинтэй, муурын зулзага шиг цоохор шовшоорой төрүүлдэг аж.
♦ Хүдэр өвлийн эхэн сард гэдсээ татаж, нэгнээ хазаад, догширч эхэлдэг ажээ. Үүнээс гадна ихээхэн сонор сэрэмжтэй амьтан гэнэ. Унтана гэж бараг үгүй, байнга зогсоо байж эргэн тойрноо ажигладаг юм байна.
♦ Хүдэр нь аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуу гаргадаг. Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орж, хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг байна. Өөрөөр хэлбэл, хүдэр нь “Ойн амьтдын цагдаа" ажээ.
♦ Жилийн дөрвөн улиралд өөр, өөр өнгөтэй болдог. Тиймээс зарим судлаачид Хамелон гэж нэрлэдэг ажээ. Зун цэцэг шиг цоохор, намар шаравтар өнгөтэй болдог юм байна.
♦ Хүдэр дээд тал нь  10-12 жил насалдаг. Энэ амьтан нь дэлхийн 10 гаруй оронд л тархжээ. Амьдралын хувьд илүү нууцлагдмал бөгөөд шөнийн цагаар илүү соргог, амьдралын идэвхитэй болдог нь судлаачдын судалгаагаар нотлогдсон байна.
1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.82.121Зочин   • 2022, 6 сарын 24. 9 цаг 11 минут

goy medee bna



ШИНЭ МЭДЭЭ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ БОСГО ОНООГ 420 БОЛГОЛОО43 минут 58 секундын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа1 цаг 7 минутын өмнөДээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03
 Facebook Twitter Youtube