Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-24 нд нийтлэгдсэн байна.

Urban jeans” компанийн гүйцэтгэх захирал Д.Соронзонболд өөрийн цахим хуудаснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан зурвас бичжээ.

6/ 24/ 2022    12 цаг 15 минут
Тэрбээр, “Улсын Ерөнхий сайдаа Эрээний хашаа, гудам монголын ачаагаар дүүрч, багтахаа болилоо. Гамшигт үзэгдэл. Үеийн залуугийн хувьд цаг үеийн асуудлаар хэдэн зүйл хэлье.
Ачаа тээврийн үнэ үлэмж нэмэгдэхийн хэрээр жижиглэнгийн үнэ дагаад хүчтэй өсөлт үзүүлж байна. Наймаачид үүнийг ашиглаж улам бүр гааруулах тохиолдолд ч нийтлэг ажиглагдах боллоо.
Нэгэнд өссөн үнэ бууддаггүй сайн туршлага манай улсад соёл болтлоо тогтсон тул үнийн хөөрөгдөлд эдийн засаг тамирдаж, иргэдийн амьдралын чанар эрс муудлаа.
Зарим тохиолдолд захиалсан бараагаа өртгөөс нь илүү тээвэр, гаалийн зардал төлж Улаанбаатарт хүлээн авах болов.
Зуны улирал эд дундаа явж буйтай холбоотой ил задгай талбайд тавьсан ачаа бороонд норох, салхи шуурганд бохирдох эрсдэлээс болж бараа, түүхий эдийн чанар муудаж, монголын баялаг үнэгүйдэж эрээн дээр харсаар байтал хог болон хувирсаар. Бид нэг л Монгол. Нэг л эдийн засагтай. Бид зүтгээд зүтгээд маш жоохон баялаг бүтээдэг, хамгийн хөгжил муутай, авилгад нэвт идэгдсэн ядуу орнуудын нэг.
Хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, найрсаг сайн хөршийн харьцаатай гэдэг боловч нидэр дээр хоёр хөршийн худалдааны татвар нь Америк-Хятадын худалдааны дайн гэх татварын бодлогоос ч өндөр тул экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл манайд хөгжих ямар ч үндэс суурь алгаа. Бүр ямар ч. Хятад, Орос хэрэгтэйгээ уриалгахан авч онц ач холбогдолгүй зүйлсээ чанга цоожинд байлгасаар. Гадаад бодлогоо явуулж эхэлье.
Манай орон хамгийн ядуу орнуудын нэг мөртлөө хамгийн баян орнуудаас илүү үнэтэй хувцас, хоол хүнс хэрэглэж байна. Мах гурилыг эс тооцвол. Америкийн супермаркет чи зөндөө л орсон байх. Ченжийн дамлаж зарж ашиг хийдэг аалзны торонд чанга хүлэгдэж, сүлжээс бүрийн зангилаа дээр нь авилгын соруул гүн шигдсэн байна.
Энэ жил шалгарсан Монголын топ 100 аж ахуй нэгжүүдийг харахад уул уурхайн болон уул уурхайтай холбоотой бизнесүүд цэцэглэж байгаа нь сүүлийн 20 жил ярьсан эдийн засгийн солонгоруулах бодлого огт урагшаалгүйг илтгэж байна. Тэдгээр аж ахуй нэгжүүдийг муу гэх гэсэнгүй. Харин ч бахархаж байна. Түүхий эдээ зөөсөөр нэг өдөр дуусахад халамжинд баригдсан ард түмэн, олигтой эмнэлэг, сургууль, өөрийн эдийн засгаа тэтгэх аж ахуйн нэгжүүдгүй болж хоцрох нь ээ. Том үгтэй залхуу залуусаар хот дүүрлээ. Цүнх барьсан үеийн залуу том машинтай дайрчих шахаад өнгөрөхөөр арга ч үгүй биз. Тэдний мөрөөдөл гадаад явах л байна. Солонгоруулъя.
Монгол улсын хөнгөн үйлдвэрийн бизнесийн салбар нь улс орны бүхий л салаа мөчрийг тэтгэх салбар. Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаман дээр Хөнгөн үйлдвэрийн гэх нэг жижигхэн бүтэц дээр цөөн хүн, энэ том салбарын бодлого боловсруулж, хэрэгжүүлж, хөгжүүлэхээр суух нь ямар ч ирээдүй алгаа. Чамд бол гоё л ярьдаг байх. Эдийн засгийн яам бус Худалдааны, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам хэрэгтэй байна.
Хувийн хэвшлүүд, мэргэжлийн холбоодтой ширээний 2 талд сууж хөрөнгө оруулалт, иновацийн асуудлыг шийдвэрлэхэд цагаа зараач. Тэдний бизнесийг гадаадад гарахад гадаад айлчлалаа чиглүүлээч. Ажил хийж буй, бизнес эрхэлж буй иргэдээ хүчтэй дэмжээч. Хөрөнгө мөнгө хангалттай байна. Хандлага, төрийн албаны авилгал, бага сага мэдлэг туршлагагүй байдал гацаа болж байна. Нүсэр том ордон, олон давхар зөвшөөрөл чамтай уулзашгүй хол мэт байна. Зүгээр гудманд гараа. Бид яах ч үгүй. Бизнестэй уулз. Гэрээ хорооллоор яв. 500 мянган төгрөг халааслаад дэлгүүр орж хүнс аваад сар амьдраад үз. Автобусанд сууж ажилдаа ирж үз. Манайх жижиг ороон. Бусад улсын ерөнхий сайд, дарга нар дугуйгаар, метрогоор, алхаад ажилдаа явж байна. Гэрэлтэй 3 машин, түмэн сүр данзангуудаа болио. Чингис хаанаа судлаарай. Энгийн иргэдийнхээ дунд амьдарч байсан байдаг шүү. Буруу юм хийсэн хүн бусдаас хулгадаг. Бизнес хийлгэх хүмүүс төрийн албаруу зөвшөөрөл хөөцөлдөж явуулаад үз. Цаадуул нь яах нуу үзээч!!! Өөрөөр ажиллаж, өөрөөр сэтгэ. Дарга нарын сүлжээг тэжээж, тансаглалыг нь даах гэж зовж байна өө.
Ардыг амаржуулж, Төрийг цомхтгож, Цэргийг чадавхжуулах төрийн үндсэн үүрэг. Манайд аль нь ч хэрэгжихгүй байна. Цүнхтэй мөнгө барьсан өвөрлөгч нар яам тамгад хамгийн бяртай хүссэн шийдвэрээ гаргуулж байна. Гадаад хөрөнгө оруулалтыг үгүйсгэх гэсэнгүй. Цүнхтэй мөнгө барьсан хүмүүсээс хамгаалах цагдаа, тагнуулын байгууллагууд ажиллаж байна уу? Ажиллуулъя. Хэдэн Монголчуудыгаа мөрдөж мөшгөөд бизнесийг булааж авдаг тогтолцоо бий болсон. Хэдэн монгол хаачих билээ хаанаас яваад хаа хүрсэн нь тодорхой.
Эцэст нь хуулиа хэрэгжүүлмээр байна. Төрийнхөнд бус түмэнд хууль чинь дарамттай байна. Шорон дүүрлээ. Ажилтай орлоготой бол архи ууж, хулгай дээрэм хийхгүй ээ. Архитай биш, сайн ажлын байр нэмэгдүүлэхэд тэмцмээр байна. Ажлын байрыг мега төсөл, зууны бүтээн байгуулалтууд бий болгохгүй ээ. Наа чинь үлгэр. Том төсөл нэрээр гаднынхан мөнгө угааж, өртгөөс нь хэдэн их мөнгөөр барьж байгуулан цавчдаг юм утгаа алдлаа. Нэг гараараа өгч байгаа мэт боловч нөгөө гараараа нугалаад авч байна. Нэмээд манайд боловсон хүчин нь байхгүй. Тоож ирэх хөрөнгө оруулагч ч алга. Өөрсдөө юухан ийхэн хийгээд амьдралаа өөд татаад өглөө эрт ажилдаа яваад, үдэш эхнэр хүүхдэдээ инээмсэглээд ирэх урам зориг хэрэгтэй байна. Шулуулж ханалаа. Шударга бизнес хийсэн хүн өрөнд орж өтөнд баригдан, эцэст нь амиа хорлох боллоо.
Монголчууд муу ард түмэн биш. 2 их гүрэн байгуулж, хувьсгал хийж эх орноо дэлхийд данстай болгосон чанга хүмүүс. 1921 оны нийслэл хүрээ 1990 оны Улаанбаатарын зураг хараарай. 70 хан жилд дэлхийтэй гар барьж, газар тариалан, хөдөө аж ахуй, үйлдвэрийн орчин үеийн улс болсон байдаг шүү. Хүн бүр нь ажилтай гар хумхилгүй зүтгэж улсаа мандуулсан өвгөдийнхөө түүхийг үзээрэй.
Улс орон үймээнтэй байна. Цэгцэнд нь оруулж, зөв зам дээрээ гаръя. 80 он, шинэ үеийн төлөөлөл болж гарч ирсэн чамаас хөгшөөн их зүйл хүлээж байна. Эхнээсээ итгэл нь алдарч ах нарынхаа араас орлоо гэцгээх болж. Намын даргаа авлаа. Ерөнхий сайд боллоо. Хажууд чинь насаараа хаяагаа дэрлэлцсэн Хүрэлсүх, Занданшатар ах нар чинь байна. Зөвөөр ойлгуулж, бурууг нь хэлж түмнээ бод. Чи бяртай байна, бахдам сайхан байна. хэргийг нь гаргаж, зөв зүйлд зүтгээ хөгшөөн” хэмээжээ.
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ3 цаг 4 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ3 цаг 19 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна3 цаг 36 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна3 цаг 42 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна3 цаг 46 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна3 цаг 51 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр3 цаг 52 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ8 цаг 17 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube