Тээврийн жолооч нарын "тэвчээргүй, хариуцлагагүй" үйлдэл хэнийг хохироодог вэ

6/ 24/ 2022    12 цаг 24 минут

Өмнөговь аймгийн Ханбогд сум буюу Цагаанхаданд байрлах нэгэн тусгаарлалтын байранд байсан тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал,  Монфорд ХХК-ийн тусгаарлалтын байранд байсан 44 настай эрэгтэй "М" болон 37 настай эрэгтэй "Б" нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар иргэн "М"-ийн аминд хүрсэн байна. Хэрэг гарах үед тухайн хоёр иргэн хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд иргэн Б, иргэн М-ийн нүүрэн тус газар хүчтэй цохисны улмаас плитан дээр дагзаараа унаж нас барсан байна. Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд одоогоор Ханбогд сумын цагдаагийн газраас шалгаж байна.

Хэрэг энгийн үед биш хил гаалийн хязгаарлалттай нөхцөл байдал буюу тусгаарлалт, бөмбөлөгт тээврээр нүүрсээ экспортлож байгаа энэ үед боллоо. Ганц хүн халуурлаа гэхэд л тухайн нүүрс тээврийн компани тэр чигтээ “0” зогсолт хийж, урд хөрш боомтоо түгжих хэмжээний өндөр эрсдэлтэй энэ үед болчихлоо.

Тусгаарлалтанд байгаа тээврийн жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглэх нь битгий хэл тусгаарлалтын байраар архины шил үзэгдэх ёсгүй хариуцлагатай байдалд байгаа. Гэвч энэ байдал урд хөршийнхөнд Монгол улс хязгаарлалтын горимоо хэр барьж байгааг харуулчихлаа.

Эдийн засаг, иргэдийн амжиргаа ямар байх нүүрс тээврээс шууд хамааралтай энэ үед тээврийн жолооч нарын тэвчээргүй, хариуцлаггүй үйлдлээс болж улс хохирох ёсгүй. Онцолж хэлье. Бүгд биш, тодорхой тооны хэсэг нөхдүүд гай тарьж байна.

Цагаан хадны нүүрс тээврийн жолооч нар архидан согтуурдаг байдал ганц энэ жишээ биш бөгөөд архиа ундааны савыг шалжчийлгаж нууцаар нэвтрүүлж хэрэглэдэг байна. Мөн архидан согтуурч, дүрмээ зөрчсний улмаас хоорондоо зодоон хийх, менежертээ цохиулчихсан хөх нүдтэй жолооч нар цөөнгүй явдаг.

Гол нь тээврийн жолооч нарын энэ мэт хариуцлаггүй үйлдэл архины буруу биш. Тэдний сэтгэхгүй, ухамсар, хариуцлагатай шууд холбоотой. Тэдний хариуцлаггүй энэ мэт үйлдэл наанадаж өөрсдийнх нь амь нас, ар гэрийн амьдрал, улсын хөгжил, нийт хүн амд маш муу нөлөөллийг үзүүлж байна.

Ямар нэг шалтгаанаас болж хил гааль хаагдахад бид ажилгүй боллоо, хилээ нээ, тээврээ явуул гэж жагсаж хүртэл төрөөс бурууг нэхдэг. Гэвч өөрсдөө хариуцлаггүй, тэвчээргүй үйлдлийг гаргаж, архинд буруугаа өгч, өөрсдийгөө болон өрөөлийг хохироосоор байна.

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.23Зочин   • 6 сарын 27. 22 цаг 19 минут

Балиар заваан архичдын цугладаг газар

192.82.82.127Зочин   • 6 сарын 26. 0 цаг 35 минут

Гудамжаар яваад үз .эр эмгүй лайрч унагах гэж чичрэнэ.ухамсар нь тэр .

66.181.161.104Зочин   • 6 сарын 25. 19 цаг 46 минут

Иргэдийн бизнесийг нь эрх мэдэлтэнгүүд булааж аваад жолооч нараа хар гэрт хорьчихоор ийм л юм болно.одоо далимдуулаад яах гэж байгаа бол доо.

202.21.124.131Зочин   • 6 сарын 24. 14 цаг 46 минут

Архи хийж хэрэг хийнэ, арчаагүйтнэ. Тэгээд тэрийгээ архины буруу гуж хуцацгаана

66.181.161.20Зочин   • 6 сарын 24. 12 цаг 43 минут

Бүр нэг ууж идхийн дон арайчдээ хатаж үхэх гээд бгаа биш ингэж архи оруулж уухдаа яахавдээ.!? Тэгээд өвчин тарж хятад нь хилээ хаагаад өөрсдөө ажилгүй бн гээд төрлүүгээ дайрдаг ийм л хариуцлагагүйн зуданд нэрвэгджээ монгол эрчүүд арчаагүй архичид

202.21.124.131Зочин   • 6 сарын 24. 12 цаг 32 минут

Арчаагүй

202.126.89.216Зочин   • 6 сарын 26. 9 цаг 14 минут

Архиа оруулахаа боль хяналтаа сайн тавь эрх мэдэлтэнгүүд нь архи оруулаад зарах боломжоор нь хангаад бга шүү дээ 1шил хараа 60к зардаг гээ биз дээ кемпүүдийн хашаан дээгүүр ундааны саванд хийж давуулж шидээд мөнгөө дансаар авдаг таксинуудаа журмал та нарын шагийн архинаас болж 1 үхэж 1 шоронд явахаар болж бна тэр хүмүүст архиа зарсан хүн та одоо гэмшиж харамсахгүй бнауу 2 айл эзгүйрчлээ таны ашиг олох гэсэн шуналын гайнаас чинь болж тэр 2 хүн хэдэн сараар гэртэй очихгүй үр хүүхдүүд нь ямар их санаж бэтгэрч бсан бол одоо үүрд очиж чадахгүй гээд



ШИНЭ МЭДЭЭ

Үндэслэлгүйгээр үнэ нэмж ашиг олсон бол буцаагаад хураалгана16 минут 12 секундын өмнөНаадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна46 минут 46 секундын өмнөГ.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын өмнө эрэмбэлэгдэнэ49 минут 56 секундын өмнөӨнгөрсөн жилийн Хүй долоон худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ1 цаг 27 минутын өмнөСингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулсан туршлагыг нэвтрүүлнэ1 цаг 32 минутын өмнөНХОГ-аас Монгол Улсын гавьяат барилгачин төрлөө1 цаг 38 минутын өмнөАрдын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ2 цаг 38 минутын өмнөТаван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртээлээ2 цаг 39 минутын өмнөУс хальсан байршилд шуурхай албаныхан ажиллаж байна2 цаг 40 минутын өмнөШатахуун импортын дундаж үнэ 830 долларт хүрч өсчээ3 цаг 8 минутын өмнөӨчигдөр 16 настай хүү туул голд живж амиа алджээ3 цаг 15 минутын өмнөУлсын баяр наадамд Баян-Өлгий аймгаас хамгийн олон харваач иржээ3 цаг 22 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн үйлчилгээг цахимжуулж эрчимтэй шинэчлэл хийж буйгаа танилцуулав3 цаг 24 минутын өмнөЗээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ3 цаг 31 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголд нутагшуулах сонирхолтой байна3 цаг 37 минутын өмнөХүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгууллаа4 цаг 53 минутын өмнөЛ.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй4 цаг 59 минутын өмнөМанай улсад онгоцны түлш бусад улс орноос 28.8 хувиар илүү үнэтэй байна6 цаг 32 минутын өмнө"Архины татварыг нэмснээр чанар муутай архи ихээр үйлдвэрлэгдэж иргэдийн эрүүл мэндийг хохирооно"6 цаг 34 минутын өмнөГавьяаг нь Х.Бадамсүрэн хүртэж, гавыг нь Д.Эрдэнэбилэг зүүлээ6 цаг 38 минутын өмнөМонголын рагбичид Киргиз шигшээ багийг 69:7-гоор хожлоо6 цаг 44 минутын өмнөСудалгаа: Д.Өнөрболор, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нар сонгогчдоос хамгийн тааруу үнэлгээг авчээ6 цаг 52 минутын өмнөАнгараг, Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна7 цаг 27 минутын өмнөЧикаго хотын төв талбайд Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ7 цаг 30 минутын өмнөЕБС-д ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхэллээ7 цаг 58 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 7 минутын өмнөГ.Занданшатар: Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирна гэдэгт итгэж байна8 цаг 11 минутын өмнөХөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа9 цаг 34 минутын өмнөШри-Ланкийн Ерөнхийлөгч Путинаас тусламж хүсэв9 цаг 56 минутын өмнөӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ7 сар 7. 8:09Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө7 сар 7. 8:07Х.Энхтуяа: Олимпийн аварга болно гэж хүүдээ амласан7 сар 7. 8:05Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын агуулга, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийлээ7 сар 7. 8:03Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож Сангийн яаманд хүргүүлнэ7 сар 7. 8:02Каракалпакстан дахь эсэргүүцлийн хөдөлгөөн: Төв Ази өөрчлөлтийн ирмэг дээр байна уу?7 сар 7. 8:00Б.Жигжид: Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн7 сар 7. 8:00Цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 7. 7:30В.Путин "Их 20"-ийн уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ7 сар 7. 7:20Түүхэн товчоон: Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг7 сар 7. 6:40Энэ өдрийн зурхай7 сар 7. 6:35
 Facebook Twitter Youtube