Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-24 нд нийтлэгдсэн байна.

Б.Ганболдынх хашааныхаа 80 хувийг ногооруулжээ

6/ 24/ 2022    12 цаг 34 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хашаандаа мод тарьж, үржүүлдэг айл өрхүүдэд зочиллоо.

Тэрбээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Бадарчийн Ганболдынд очив.

Б.Ганболдынх хороондоо 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд ам бүл есүүлээ. 1996 онд хашаандаа гурван чацаргана тарьж эхэлснээс хойш жил бүр өргөжүүлсээр одоо 30 орчим төрлийн мод, бут тариад байна.

Шинэс-үхрийн нүд, монос, улиас, хайлаас, нохой хошуу, тэхийн шээг, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, тошлой, хус, тавилгана, чацаргана зэргийг тарьж, 0.07 га талбай хашааныхаа 80 хувийг ногооруулжээ. Мөн хоёр ч шилэн хүлэмж барьсан байна.

Үүнээс гадна Цагаанчулуутын аманд дөрвөн га газарт 3,500 мод тарьж ургуулж байгаагаа гэрийн эзэгтэй Ш.Тунгалаг танилцууллаа.

Мөн Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж эхэлснээс хойш хашаандаа мод тарьж ургуулах хүсэл, сонирхолтой иргэдийн тоо эрс өсөж, үр, суулгац худалдаж авч  байгаа тухай ярилаа.

Хашаандаа сайхан амьдрахын зэрэгцээ өрхийн орлогоо өсгөж, ахуй амьдралаа дээшлүүлэх бүрэн боломжтойг бусдад харуулахыг зорьж байдгаа ч  хэлэв.

Хорооны зүгээс иргэдээ төсөл, хөтөлбөрт хамруулах замаар өрх бүр хашаандаа гурван мод тарьж ургуулах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд Б.Ганболдын тарьж ургуулсан мод, бутыг 2,500-5,000 төгрөгөөр худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлдэг болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн Ардын Их Хурлын дарга асан Жамбын Гомбожавынд зочиллоо.

Тэрбээр “Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Бугын сангийн аж ахуй /хуучнаар/-н аманд өнгөрсөн 13 жилийн хугацаанд 30 орчим  нэр төрлийн нэг сая шахам мод тарьжээ.

Улаанбаатар хот, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь зэрэг аймаг болон сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд жилдээ 3,000-40,000 хүртэл үр, суулгац нийлүүлдэг байна.

Ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд худалдан авагчийн тоо нэмэгдэж байгааг Ж.Гомбожав хэлэв.

“Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийнхөн мөн хиймэл нуур байгуулснаас гадна морин тойруулгын болон хөл гольфын талбай байгуулж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ6 цаг 39 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ6 цаг 50 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube