Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-25 нд нийтлэгдсэн байна.

Ж.Дэлгэрсайхан: Үнийн өсөлтийг дан ганц мөнгөний бодлогоор хянах, удирдахыг хүчтэй оролдох нь эдийн засгийг эрсдүүлнэ

6/ 25/ 2022    15 цаг 00 минут

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн 10 хувьд хүргэх шийдвэр гаргасантай холбоотойгоор СЭЗИС-ийн профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан байр сууриа ийнхүү илэрхийлжээ. Тэрбээр “Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг ерөнхийд нь дэмжиж байна. Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж бусад бодлогын нэмэлт тохиргоо хийгээгүй нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцтэй шийдвэр. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд, үнийн өсөлт өндөр байгааг бид бүгд мэдэж байгаа. Үнийн өсөлтөөр дамжсан дарамт иргэдийн амьжиргаанд хүчтэй сөрөг нөлөөлж байгаа нь мөн тодорхой. Энэ хүнд нөхцөл байдал нь макро бодлогын амаргүй сонголтыг бидэнд тулгаж байна. Иймээс мөнгөний бодлогын хувьд харьцангуй бага хүүгийн өсөлтийг сонгосон нь зөв байх боломжтой.

Гэхдээ энэхүү үнийн өсөлтийг дан ганц мөнгөний бодлогоор хянах, удирдахыг хүчтэй оролдох нь эдийн засгийг эрсдүүлэх нөхцөлтэй юм.

Эдийн засаг хоёр жилийн хөл хорио, бусад хязгаарлагдмал нөхцөл байдлын дараа эргэн сэргэх шинж тэмдэг мэдрэгдэж эхэлж байгаа үед мөнгөний нийлүүлэлтийг огцом бууруулах нь ирээдүйн эрсдэлийг нэмэгдүүлэх хандлагатай юм.

Нөгөө талаас үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол, тээврийн үнийн өсөлт, тээврийн хугацааны асуудал. Үүн дээр нэмээд валютын ханшаар дамжсан импортын үнийн өсөлт нөлөөлж байна. Үүний эсрэг тэмцэх үндсэн арга нь мөнгөний захаас илүү нийлүүлэлтийн доголдлыг арилгах, экспортыг нэмэгдүүлэх явдал. Харамсалтай нь бид үүний эсрэг дорвитой зүйл хийх боломж хязгаарлагдмал байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Иймд мөнгөний хэт хумих бодлого явуулах нь энэ эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даамжруулж болзошгүй юм.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэртэй санал нэг байгаа боловч зарим дүгнэлтийг анхаарч цаашдын арга хэмжээгээ төлөвлөх хэрэгтэй гэж үзэж байна. Миний хувьд өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдал стагфляцын шинжтэй байна гэж үзэж байна. Эдийн засгийн уналт, үнийн өсөлт нь үүнийг тодорхойлж байна. Энэ нь удаан үргэлжилсэн тохиолдолд эдийн засагт хүчтэй сөрөг нөлөөллийг бий болгоно. Ялангуяа орлого багатай, ядуу иргэдийн амьжиргааг доройтуулна. Харин энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэх мэт харагдаж байгаа хөдөлмөрийн зах зээлийн бага зэрэг сэргэлт, иргэдийн хэрэглээнд хууртах хэрэггүй.

Энэ нь эрүүл мэндийн шалтгаантай энэхүү онцгой хямралын дараах жам ёсны үзэгдэл гэж би хувьдаа үзэж байна. Учир нь 2 жил хөл хорио, хязгаарлагдмал нөхцөлд байсан иргэд, ААН-үүд хөдөлгөөнд орох нь тодорхой. Энэ нь зарим үзүүлэлтийг эерэг харагдуулж байна. Гэтэл энэ хөдөлгөөнд орсон байдлыг дэмжих суурь нөхцөл бүрдээгүй гэдгийг санах хэрэгтэй” гэжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ9 цаг 1 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв9 цаг 22 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв9 цаг 51 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ3 сар 29. 10:28Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 сар 29. 9:52Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube