Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-26 нд нийтлэгдсэн байна.

М.Энхцэцэг: Английн гүнгийн авхай Кэтрин Элизабет Миддлтон миний урласан даашинзыг өмсөхөд сэтгэл хөдөлж байлаа

6/ 26/ 2022    13 цаг 00 минут

Английн гүнгийн авхай Кэтрин Элизабет Миддлтон Хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсны 70 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд оролцох үеэрээ монгол дизайнер М.Энхцэцэгийн урласан даашинзаар гоёсон нь онцлох үйл явдал байв. Бид дизайнер М.Энхцэцэгтэй ярилцлаа. Энэ цагийн Холливудын оддын хувцсыг урлаж буй тэрбээр “Stella Mc­Cartney” брэндийн оёдлын мастераар ажилладаг юм.


-Тантай холбогдох гэж нэлээн цаг зарлаа, завгүй байдаг бололтой. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ярилцлагад урьсанд баярлалаа. Энд ковидын нөхцөл байдал намжихтай зэрэгцээд хуримын хувцасны захиалгад дарагдлаа. Ойрын хэдэн өдөр чөлөөт цаг бараг гарсангүй. Удахгүй эх орондоо очихоор төлөвлөсөн. Бичиг баримт хөөцөлдөхөөс өгсүүлээд цаг зав бага байлаа. Өнөөдөр өөртөө зориулж цаг гаргаад амарч байна. Энэ салбарт ажилладаг хүмүүсийн нэг өдөр ер нь их завгүй өнгөрдөг. Англи, Америк, Франц, Герман зэрэг орнуудад загварын шоу болдог. Үүнтэй холбоотойгоор жилд дөрвөн удаа шинэ загвар гаргадаг гэсэн үг л дээ. Загварын шоу дөхсөн өдрүүдэд үүр цайтал суух тохиолдол ч бий.

-Саяхан болсон ёслолын үйл ажиллагааны үеэр Английн гүнж Кэтрин Миддлтон монгол эмэгтэйн урласан даашинзаар гоёсон нь олны анхаарлыг татлаа. Гүнгийн авхайн хувцсыг оёход хэдий хугацаа зарцуулав?

-Хоёр долоо хоногийн хугацаа зарцуулсан. Өндөр зэрэглэлийн хүн учраас өөрийн биеэр уулзаж биеийн хэмжээг нь авах боломжгүй. Стилистээр нь дамжуулж харьцсан учир бага зэргийн бэрхшээл гарсан. Дэлхий нийтийн анхаарал татсан үйл ажиллагаанд зориулсан даашинз учраас төгс бүтээл шаардана. Хоёр удаа бүтэн оёж, дөрвөн удаагийн засвар хийсэн. Жаахан хэмжээ зөрөхөд л дахин оёх шаардлага гардаг. Биеийнх нь хэмжээг аваад урлаж байгаа ч бүсэлхийнээс нь ч юм уу бага хэмжээгээр танах зэрэг ажиллагаа орно. Өөрөө уулзаад биеийнх нь хэмжээг авсан бол тэгж их хугацаа орохгүй л дээ. Харуул хамгаалалт нь өндөр учраас тийм боломж байдаггүй юм билээ. Хэд хэдэн удаагийн жижиг засвар хийгээд л улаан, ягаан өнгийн даашинз бэлэн болсон. Дэлхий нийтийн анхаарал татсан үйл ажиллагааны гол дүр миний урласан даашинзыг өмсөхөд сэтгэл хөдөлж байлаа. Их зүйл бодогдсон шүү. Энд хэлний бэлтгэлд сурахаар ирээд зарим газруудад туршлагагүй гэх шалтгаанаар гологдож байсан үе минь нүдэнд харагдаж байлаа.

-Монгол эмэгтэйн урласан даашинзыг хараад олон ч хүний сэтгэл хөдөлсөн байх. Та Лондонд очоод хэдэн жил болж байна вэ. "Stella McCartney"-д ажилд орсон түүх сонин байна л даа.

-Би 1998 онд хэлний бэлтгэлд сурахаар Лондонд ирж байсан. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж сургалтын төлбөрөө олно. Ингээд “University of Art London college of fashion"-д гурван жил загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Төгсөөд ажилд ороход ажлын туршлага хардаг юм билээ. Би сурахын хажуугаар цагийн ажил хийж байсан учраас туршлага хуримтлуулж амжаагүй юм. Хамт сурч байсан оюутнууд маань түрээсийн төлбөрт санаа зовохгүй, нутагтаа байгаа учир ажилд ороод яваад өгсөн. Миний хувьд ажлын туршлага байхгүй гэх үндэслэлээр хэд хэдэн газруудад гологдож байлаа. Тэгээд бүр багаас нь эхлэхээр шийдэж оёдолчноор ажилд орсон. Оёдолчноор ажиллаж байгаад зэрэглэл ахина гэж төлөвлөсөн юм. Энэ хугацаанд хэд хэдэн газарт агентаар ажилласан. Дэлхийн алдартай брэндийн ЗОЛБАЯР

стиль, технологиудыг мэдээд авчихсан. Цааш ахихад том туршлага болсон шүү.

-“Stella McCartney” брэнд таныг онцолж итгэл хүлээлгэсэн шалтгаан юу байв?

-Гараасаа төгс бүтээл гаргахыг зорьдог байлаа. Ямар ч ажлыг хүний нүд хуурсан байдлаар гүйцэтгэдэггүй. Том брэндийн зүгээс надад итгэл хүлээлгэсэн гол шалтгаан энэ байх. Монголчууд ийм хандлагатай байдаг. Онцлог нь гэж ойлгодог юм. Ийм ч учраас дэлхийн олон улс орнуудад монгол залуусын ур чадвар, оюуны бүтээл гайхагддаг болов уу.

-"Stella McCartney"-д орсноос хойш Холливудын оддын хувцас урлаж эхэлсэн үү?

-Энэ ажилдаа ороод найман жил болжээ. Энэхүү брэндийн үүсгэн байгуулагч Stella бол “Битлз” хамтлагийн Пол Маккартнийн охин нь. Өөрөө алдартай дуучин учраас компанийнхаа маркетинг, сурталчилгаа зэргийг хийчихдэг юм. Холливудын жүжигчидтэй ойрхон байдаг учраас тэд манайхаар тогтмол үйлчлүүлнэ. Оскарын кино наадам дөхсөн өдрүүдэд амсхийх завгүй ажилладаг. Энд нэг зүйлийг онцлоход, бид багаараа ажилладаг юм шүү.

-Хувцас урлахад багийн ажиллагаа чухал байх…

-Тийм, хамгийн чухал нь багийн ажиллагаа. Дөрвөн хүн нэг бүтээл дээр ажиллалаа гэхэд нэг толгойтой юм шиг ажиллахыг шаарддаг. Зарим үед олон цагаар ажиллана. Тиймээс янз бүрийн араншин гаргаад байж болохгүй. Тэвчээртэй байх хэрэгтэй. Бүх зүйлээрээ л нэгдмэл байж үр дүнд хүрнэ. Энэ зуунд даавууны технологи өндөр хөгжиж, олон төрлийн даавуу гарч улам их авьяас шаардаж байна. Жишээ нь, даавуутай яаж харьцах, даавуугаа мэдрэх, загвар, даавуу хоёр хоорондоо зохицох гэх мэт олон асуудал гардаг. Үргэлж шинийг сэтгэж байхыг л шаардаж байна.

-Ковидын үед та юу хийв. Өөрийн нэрийн брэндээ гаргасан гэсэн үү?

-Ковидын үед гэрээсээ ажилласан. Ачаалал ч багатай байлаа. Чөлөө завыг ашиглаад "Enka Coulture" гэх нэрийн брэндээ гаргаж амжлаа. Энэ миний багын мөрөөдөл л дөө. Ямартаа ч эхний алхмаа хийсэн. Одоогоор бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаалдаг.

-Таны брэндийн загварын онцлог юу вэ. Монгол эмэгтэйчүүд хэр их сонирхож байх юм?

-Баяр ёслолд өмсөх гоёмсог даашинз, энгийн үед өмсөх чөлөөт, оффист өмсөх зориулалттай хувцас хийдэг. Мөн гоёлын даашинзыг захиалгаар урлаж байгаа. Цаашид монгол үндэснийхээ хатгамлыг европ стиль рүү оруулах, Монголдоо өөрийн жижиг үйлдвэрээ нээх төлөвлөгөөтэй байна. Англиас Монгол руу нийлүүлэхэд арай үнэтэй тусах юм. Хүүхдүүд минь ч том болсон учраас тогтмол Монгол руу очиж байхаар төлөвлөсөн. “DIOR”, “Channel” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн технологийг мэднэ. Энэ бүхнийг монгол залуустайгаа хамтарч ажиллаад туршлагаа хуваалцъя гэж боддог. Ерөнхийдөө чанартай хувцсыг боломжийн үнээр монгол эмэгтэйчүүддээ нийлүүлэхийг л зорьж байна. Удахгүй нутагтаа очно доо.

-Сүүлд нь тодруулахад дэлхийн загварын чиг хандлага хаашаа явж байна вэ?

-Эдийн засгийн хямралтай холбоотойгоор худалдан авах чадвар тааруу болж байна. Үүнийг дагаад хувцасны чанарт ч асуудал бий болж байгаа юм. Нэг, хоёр угаагаад л чанар нь алдагдана. Үүнийг зогсоохын тулд байгальд ээлтэй, эко даавуугаар удаан эдэлгээтэй хувцас бүтээхэд чиглэж байгаа юм. Хямд, чанаргүй хувцасны хаягдал байгаль орчныг асар их бохирдуулж байна л даа. Дэлхийн загварын чиг хандлага үүний эсрэг л чиглэж байна.

А.Гантуяа

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ5 цаг 48 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо6 цаг 54 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube