Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-27 нд нийтлэгдсэн байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо "ОНДО"-д бусдаас ондоо хандсан уу?

6/ 27/ 2022    13 цаг 55 минут

Үүрэн телефоны 5 дахь оператор “Ондо” гэх рекламыг та хаа нэгтэй харсан л байх. Магадгүй бүр “Ондо”-ийн “6ххх” дугаарыг худалдан авсан, худалдан авахаар ч төлөвлөж байж магадгүй.

 Гэвч “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК-ийн “Ондо” үүрэн телефоны 5 дахь операторт Харилцаа холбооны зохицуулах хороо нэг л ондоо хандаж, тэдэнд хуульд байхгүй тусгай зөвшөөрлийг олгосон юм биш байгаа?

Тодруулбал “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК-д Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “яриа”-ны үйлчилгээ эрхлэх зориулалтаар гэх тусгай зөвшөөрлийг олгожээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухайн хуульд зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжид “радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах”, “харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх”, “контентийн үйлчилгээ эрхлэх” гэсэн 3 төрлийн тусгай зөвшөөрөл олгох эрхтэй байна.

Дээрхээс үзвэл Харилцаа холбооны зохицуулах хороо өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, хууль, журамд байхгүй “яриа”-ны гэх тусгай зөвшөөрлийг “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК-д олгосон байна.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 41 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам”-д зааснаар “радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах”, “харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх”, “контентийн үйлчилгээ эрхлэх” гэсэн 3 төрлийн тусгай зөвшөөрлийг олгохдоо зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгох ёстой байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын баримтлах дүрэм, журмыг өөрсдөө баталж, мөрдүүлдэг атлаа өөрсдийн баталсан дүрэм, журамд нь байхгүй “яриа”-ны гэх тусгай зөвшөөрлийг хаанаас гаргаж ирээд “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК буюу “Ондо”-д олгочихов.

Өөрсдийнхөө баталж мөрдүүлж байгаа дүрэм, журмаа Харилцаа холбооны зохицуулах хороо өөрөө мэдэхгүй байна гэж баймааргүй юм. Эсвэл бүр мэдэн будилаад “Ондо”-д арай ондоо хандаад давуу байдал бий болгосон юм биш байгаа?

За ямар ч байсан “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК буюу “Ондо”-ийн тусгай зөвшөөрөл хуульд нийцээгүй гэх маргаан Захиргааны хэргийн шүүхэд өрнөж байгаа бололтой.

Түүнчлэн нэг нарийн мэдээлэл цахим орчинд хөвөрч байх шиг байна.  Тодруулбал иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Ондо” нь ашгийн төлөө, гадаадын хөрөнгө оруулалттай компани юм байна. Хувьцааных нь 12.57 хувийг “Анд Системс”, 87.43 хувийг нь “Гарнетон Птж Лтд” эзэмшдэг.

“Ондо”-гийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэг  “Гарнетон”-ийн үүсгэн байгуулагчид нь And Global-ийн Ч.Анар, Google-ийн Б.Баттулга, “LendMN”-ийн О.Болдбаатар, П.Нямбаяр нар юм байх.  Мөн тус компанийн ард З.Энхболд байж болзошгүй гэх хардлага салбарынханд байгаа бөгөөд ингэж хардах болсон шалтгаан нь түүнийг УИХ-ын дарга байх үед интернэтийн үйлчилгээнд радио давтамж олгох тусгай зөвшөөрлийг түүний дүү З.Хишигтогтохын “Викомнэтворкс” компанид олгожээ. Харин “Викомнэтворкс” компанид олгосон интернэтийн үйлчилгээнд радио давтамж олгох тусгай зөвшөөрлийг нь дээрх нэр бүхий хувьцаа эзэмшигч эрхэмүүд шилжүүлэн авсан юм байх.

“Ай Эн Мобайл Нэтворк” ХХК нь хууль ёсоор ажиллахгүй, анхнаасаан Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын нөлөө, дэмжлэгээр харилцаа холбооны салбарт орж ирсэн, түүнээсээ болоод бусад оператор компаниудын дургүйцлийг хүргэж, улмаар ажил нь явахгүй болохоор хавчлаа, гадуурхлаа гэдэг бор шувууг явуулж байгаа нь өрсөлдөгч компаниудых нь эгдүүцлийг хүргээд байгаа бололтой.

Ямар ч байсан хууль, хяналтын байгууллага, цагдаа, авлигатай тэмцэх газрууд нь Г.Чинзориг даргатай Харилцаа холбооны зохицуулах хороо “ОНДО”-Д БУСДААС ОНДОО хандсан эсэхийг нь, нөгөө ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН эсэхийг нь шалгаад гаргаад ирэх биз ээ. Харж л сууя даа.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.179.98Азуу   • 2022, 6 сарын 27. 18 цаг 48 минут

Ард түмэнд хүрсэн хямд чанартай үйлчилгээ явуулж чадаж байвал хамаагүй ш дээ энэ хэдэн даварсан ард түмнийг шулхаас өөр өрсөлдөөн байхгүй үүрэн телефон чадамжгүй нэг нь устаж л байг ард түмэнд хямд чанартай сэтгэлд хүрсэн үйлчилгээ л хэрэгтэй.



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube