Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-28 нд нийтлэгдсэн байна.

Монголын жүдочид багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо

6/ 28/ 2022    14 цаг 30 минут

"Мөсөн өргөө"-гийн 2600 суудал үзэгчдээр дүүрчээ. Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй жүдогийн дэлхийн цуврал тэмцээний нэг олимпийн эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 30 орны 279 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөхөөр энэ ордонд цугласан байв. Тэд аварга болж оноогоо нэмж олимпод оролцох нэгэн зорилготой. Манай улсад өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бол 2013-2016 онд Гран при ангиллын тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай. Харин 2016 оноос тасалдаад байсан IJF-гийн дэлхийн цуврал тэмцээнийг энэ удаа зэрэглэл дээшлүүлэн Гранд Слам болгож зохион байгуулсан юм. Гранд Сламын ангилал бүрт түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулсан бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, V байр 360, VII байр 260, шөвгийн 16-д шалгарсан бөх 160 оноо авсан юм.

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “Цар тахлын үед тэмцээнгүй, стресс ихтэй байлаа. Спорт сонирхдог ард түмний хувьд нутаг дээр маань олимп дэлхийн аваргууд ирж барилдахыг үзэх нь сайхан байна. Европ руу тэмцээнд оролцоход нэг тамирчин 3-5 мянган ам.долларын зардал гаргадаг. Зардлаас болж залуу тамирчидаа авч явах боломжгүй байдаг. Гэхдээ дараагийн олимпод бүрэлдэхүүнээ өөрчилж олон тамирчин оролцуулахын тулд энэхүү тэмцээнийг зохион байгууллаа” гэв.

Мөн Олон улсын жүдо бөхийн гүйцэтгэх захирал Влад Маринеско “Монгол Улсын засгийн газар дэмжиж байгаад бид баяртай байна. Монголын шигшээ баг хүчтэй багуудын нэг. Тэмцээнийг 190 оронд шууд дамжууллаа” гэсэн юм. Эхний барилдааныг хийсэн манай тамирчин ч өөрийн эх орондоо барилдаж байгаа гэсэн шиг хөнгөхөн өрсөлдөгчөө ялсанаар тэмцээний хөшиг амжилттай нээгдэв. Эхний өдрийн хэсгийн барилдаанд Японы шилдгүүд ээлжлэн ялагдаж, монголчууд толгой цохилоо. Татами дээр гарсан япончууд өөрсдийн алдаанаас болж нэг нэгээр хасагдав. Гэсэн хэдий ч тэд шилдэг гэдгээ үзүүлж анхны алтан медалийг хүртэж чадав. Зарим нь баярын нулимсыг өвөртлөөд багшдаа тэврүүлж байхад, хэсэг нь ялагдлын амтыг мэдрээд татамигаас бууж байгаа тамирчдыг үзэгчид алга ташилт, урмын үгээр тэтгэн зургаа татуулна.

Нэг жингээс гурван өөр өнгийн медаль 

Тэмцээний медалийн төлөөх барилдаан эхэлж манай улсаас анхны медалийг Японы Нацуми Цунодад торгуулиар ялагдсан Г.Наранцэцэг мөнгөн медалиар эхлүүлэв. Харин дараагийн медалиудыг Э.Сумъяабазар, Б.Хорлоодой нар хүрэл медалиар үргэлжлүүлсэн бол -66 кг-д Монголын гурван бөх өөр өнгийн медалиар энгэрээ чимсэн юм. Аваргын төлөө Б.Эрхэмбаяр нутаг нэгт Г.Сод-Эрдэнийг ялж шигшээ багийн эхний алтан медалийг авсан. Түүний хувьд өөрийн болон Монголын их дуулгын анхны алтан медаль нь энэ байлаа. Харин 2021 оны дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү Молдавын Денис Виеруг торгуулиар ялж хүрэл медалийг хүртсэн юм. Манай улсаас 54 тамирчин оролцож, 11 медалийн эзэн боллоо.

-78 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн О.Хүслэн

-Анх удаа Гранд слам гэх том тэмцээнд оролцоод хүрэл медалийн болзлыг хангалаа. Хэдий медалийн барилдаанд өрсөлдөгч маань бэртлийн улмаас тэмцээнд оролцоогүй ч цаашдаа олон тэмцээнд таарч барилдана. Харин хоёр дахь барилдаанд Японы шилдэг тамирчинтай таараад хожигдсон ч өөрийн орны тамирчнаа ялсан. Эх орондоо болсон учир сэтгэгдэл өндөр байна.

-100 кг-д хүрэл медаль хүртсэн Петер Пальчик “Өрсөлдөгчид бүгд хүчтэй байлаа”

Израйль улс энэ тэмцээнээс зургаан медаль хүртсэн. Түүний нэг бол Петер Пальчик юм. Тэрбээр "Өрсөлдөгч орны тамирчид хурдтай, хүчтэй байлаа. Заримдаа хүнд нөхцөлд уян хатан ажиллах ёстой байдаг. Үүний адил төлөвлөгөөгөө боловсруулж бүх барилдаанууддаа ийм байдлаар барилдсан. Өөрийнхөө жингээс дээгүүр байгаа хүмүүсийг мэдэж байгаа. Тэдний хажууд очихын тулд одооноос бэлдэж байна" гэв. 

Хамгийн залуу оролцогч н.Ариунзаяа

-Би өнөөдөр 14 настай ч орж болох хамгийн том тэмцээндээ оролцлоо. Өөрийн чансаагүй учир Японы хамгийн шилдэг тамирчинтай таарсан. Монголд барилддаг хүүхдүүдээс илүү бяртай, илүү ур чадвартай байсан. Өөрөөр хэлбэл, миний сул тал түүний давуу тал болсон. Сул талаа хамгаалж барилдсан ч ялагдсан. Тиймдээ ч сул талаа нөхөж барилдаж сурах хэрэгтэй гэдгийг ойлголоо. Энэ тэмцээн надад том сургамж, туршлага боллоо гэв.

А.Түвшиндалай:Энэ тэмцээнийг удаан хүлээсэн

-Тамирчдын орох гарах үүдэнд цүнхийг нь үүрч зогссон, энэ спортоор хичээллээд удаагүй залуу тамирчид нааш цааш гүйлдэнэ. Тэдний зарим нь тамирчдын гарын үсгийг авах гэсэн хүсэлтэй бол зарим нь тамирчдад тусалж буй аятай.  Тэдний нэг жүдогийн бор бүстэй А.Түвшиндалай “Би өнөөдөр мундаг нь биш ч ирээдүйд эдгээр тамирчид шиг мундаг болно. Энэ тэмцээнийг удаан хүлээсэн. Монголд гадны том жүдочдыг дэргэдээс нь харахыг хүсдэг байсан. Тэр мөрөөдөл биеллээ олж мэх, техник, дэвжээн дээр ямар зан араншин гаргах ёстойг мэдэрлээ” гэв.  

Г.Агиймаа: Энэ спортод орсон шалтгаанаа дахин мэдэрлээ

-Энэ спортоор хичээллээд удаагүй байгаа. Жүдод орох болсон шалтгаан гэвэл олимп байсан. Харин түүнийгээ өнөөдөр дахин мэдэрлээ. Өмнө нь зөвхөн Монголынхоо шилдэг тамирчдыг л бэлтгэл хийхийг хажуунаас нь харж байсан бол энэ тэмцээнийг дэргэдээс нь үзээд илүү мундаг тамирчин болно гэж бодсон. Багш нар нь суудлаас хүртэл мэхийг нь зааж өгч байгаа нь сонсогдсон. Хэрэв би том тэмцээнд оролцвол багш ингээд сууж байна даа гэсэн бодлыг олж авлаа.

"Дэмжигчдийн дуунаас илүү багшийнхаа үгийг сонсох тамирчин хүний шинж"

Харин тэмцээнийг гурван өдөр тасралтгүй үзсэн Г.Нямдорж, Э.Болормаа нар “Монголдоо ийм тэмцээнийг зохиож байгаад баяртай байна. Жүдо бөхийн том тэмцээнийг дэргэдээс нь үзэх өөр юм. Зөвхөн дасгалжуулагч нь л зөвлөгөө өгдөг гэж бодсон ч үнэндээ суудлаас үзэж байгаа үзэгчид нь илүү нөлөөлдөг юм уу гэж харлаа. Гэхдээ ордон дахь дэмжигчдийн дуунаас илүүтэй багшийнхаа үгийг чухалчилж сонсох хэрэгтэй юм байна” гэв.

Энэ тэмцээнээс манай улс 11 медалийг хүртэж багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн бол нэгдүгээр байрт ОХУ, хоёрдугаар байрт Японы шигшээ баг шалгарлаа.

Д.ДАРАМБАЗАР

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29
 Facebook Twitter Youtube