Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-28 нд нийтлэгдсэн байна.

Бөхчүүд бие биенийхээ идэх хоол руу допинг чулуудах дээрээ тулжээ

6/ 28/ 2022    15 цаг 00 минут

-УЛСЫН ДАЯН АВАРГА Н.БАТСУУРЬ: БӨХЧҮҮД ИДЭЖ БУЙ ХООЛ ХҮНСЭНДЭЭ ОНЦГОЙ АНХААРАХГҮЙ БОЛ ИХ ЦӨВҮҮН ЦАГ ИРСЭН БАЙНА-


Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийн хоол хүнсэнд допингийн төрлийн бодис найруулж өгөхийг завдсан тохиолдол нэг биш удаа гарчээ. Идэх хоол хүнсэндээ анхааралгүй хандсантай холбоотойгоор бусдад хорлуулж допингийн шинжилгээнд бүдэрсэн жишээ ч байгаа юм.

Улсын даян аварга Н.Батсуурь Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадамд үзүүрлэснийхээ дараа допингийн шинжилгээнд бүдэрч байв. Энэ талаар тайлбарлахдаа тэрбээр“Миний биеэс примецидан гэх зүрхний эм илэрсэн. Энэ эм эмийн сангуудад ширхэг нь 400 төгрөгөөр л зарагддаг. Надад ийм үйлчилгээтэй эм хэрэглэх ямар ч шалтгаан байхгүй. Миний зүрх цоо эрүүл. Надаас илрэхэд нь үнэхээр гайхсан. Идсэн хоол ч юм уу, уусан усанд маань нэг ширхэгийг л хольсон болов уу гэх хардлага надад байна. Идэж хэрэглэж буй хоол хүнсэндээ болгоомжгүй хандсан нь цэвэр миний буруу байлаа. Үндэсний бөхөөр хичээллэж буй найзууд, дүү нартаа захихад хоол хүнсэндээ анхаарал болгоомжтой хандахгүй бол их цөвүүн цаг ирсэн байна” гэх зүйлийг хэлж байв. Баяр наадам зохион байгуулах комиссоос Н.Батсуурийн улсын наадамд үзүүрлэсэн амжилтыг хүчингүй болгож, барилдах эрхийг нь арваннэгэн сараар хасах шийдвэр гаргаж байсан юм.

Түүний биеэс илэрсэн примецидан гэх бодис нь хүч тамир нэмэх үйлчилгээгүйг эмч нарын зүгээс онцолдог.


Хүний олон арван жилийн хөдөлмөр, нэр хүндийг унагах атгаг санаатай улс бөхийн галуудаар эргэлдэх болж


Энэ мэтээр атгаг санаатай хэн нэгний явуулгаар допингийн шинжилгээнд бүдэрсэн жишээ олон. Тэдний төлөөллөөс тодруулга авлаа. Тэрбээр бөхчүүд бие биенийхээ хоол хүнсэнд янз бүрийн бодис хольж хорлодог болсон гэдгийг онцлов. Үүнтэй холбоотойгоор бөхчүүд ч наадмын бэлтгэлд гарахдаа хувийн тогооч дагуулж гардаг болсон талаар ярьж байлаа.


-Таны тухайд допингийн зөрчил гаргаж, улсын цолоо хураалгасан цөөхөн бөхийн нэг нь. Таны шинжилгээнээс ямар бодис илэрсэн юм бэ?

-Миний допингийн зөрчил гаргасан нэг үйлдэлд хоёр шийтгэл оногдуулсан. Цолыг маань хураагаад, барилдах эрхийг түдгэлзүүлсэн. Миний шинжилгээнээс өвчин намдаах үйчилгээтэй эмийн бодис л илэрсэн юм.

-Та наадмын бэлтгэлийн үеэр өвчин намдаах эм хэрэглэсэн юм уу?

-Үгүй. Галын багш нарын зүгээс бэлтгэлийн үеэр ямар нэгэн эм, тан хэрэглэхийг хатуу хориглодог. Бөхчүүд хаврын сар гарахад л наадмын бэлтгэлдээ ордог. Ямар нэгэн эм хэрэглэхийг цээрлэдэг. Ширхэг эм хэрэглээгүй байхад л шинжилгээний хариунаас өвчин намдаах эм илэрснийг гайхаж байна. Арван хэдэн жил хөдөлмөрлөж авсан цолоо хураалгалаа. Барилдах эрхээ хасууллаа. Бөх барилдах ч үндсэндээ миний мэргэжил шүү дээ. Хөдөлмөрлөх эрхээ хасуулж байгаатай агаар нэг тусч байна даа, надад. Ийм кейс дээр заргалдаад явахад хүлээж авах субьект манайд байдаггүй юм байна. Олон улсын арбитрт л хандах боломжой. Санхүүгийн бэрхшээлийн улмаас тэр бүр хөөцөлдөөд явж чадахгүй юм.

-Ямар нэгэн төрлийн эм хэрэглээгүй байхад хориотой бэлдмэл таны биеэс илэрсэн нь анхаарал татаж байна л даа...

-Тийм. Эрхээ хасуулаад явж байхдаа янз бүрийн л юм бодох юм. Хэн нэг нь л миний хоол хүнсэнд өвчин намдаах үйлчилгээтэй эм хийсэн байх. Допингийн шинжилгээний хариутай танилцахад хэзээ хэрэглэсэн нь хүртэл тодорхой харагддаг юм билээ. Яг наадмын бэлтгэл хийж байх хугацаанд л миний биед орсон байгаа юм. Шинжилгээний хариунд маш бага хэмжээгээр илэрсэн гэж тодорхой тэмдэглэсэн байгаа. Ямар нэгэн зорилготой, системтэйгээр хэрэглээгүй нь эндээс тодорхой харагддаг.

-Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүд маань нэг нэгнийхээ хоол руу эм тан хийдэг цаг ирчихсэн юм уу?

-Хохирогч нь энд сууж байна. Даян аварга Н.Батсуурь ч ийм цөвүүн цаг ирсэн талаар тодорхой хэлж л байсан. Ер нь тэгээд маш сэрэмжтэй байх хэрэгтэйг өөрийн биеэр амсаж мах ясандаа тултал ойлголоо. Бөхчүүд ч нэг үеэ бодоход ул суурьтай ханддаг болж. Наадмын бэлтгэлд гарахдаа хувийн тогооч дагуулж гардаг болсон байна шүү дээ. Бусдын олон жилийн хөлс хөдөлмөр, нэр хүндийг устгах атгаг санаатай нөхдүүд бөхийн галуудаар эргэлдэх болж. Бөхчүүд ч янз бүрийн эрсдэлүүдээс сэргийлж хувийн тогоочтой гарч байгаа нь зөв сонголт. Захын эмийн сан руу гүйж ороод толгойны эм аваад л нэгнийхээ хоол руу чулуудчихад өнөөх нь асуудалд орохоор тийм цаг үе иржээ. Маш анхааралтай байхгүй л бол хамрын цацлага хэрэглэхэд л допингийн төрлийн бодис илэрнэ гэв.

О.Хишигбаатар: Галыгахалж буй бөхчүүдхувийнхоол зүйч, тогооч авч бэлтгэлдээгарч байна

Бөхчүүдийн наадмын бэлтгэл энэ өдрүүдэд ид үргэлжилж байна. Бөхийн галууд руу холбогдоход долдугаар сар цухуйлгаад бэлтгэлийн ачааллаа бууруулах талаар дасгалжуулагч нар нь хэлж байв. Наадам тулаад ирэхээр бэртэл гэмтлээс болгоомжилж бэлтгэлийн ачааллаа бууруулдаг гэнэ.


Бид Бугын сангийн аж ахуйд баяр наадмын бэлтгэлдээ гараад буй сумын заан О.Хишигбаатартай холбогдож цөөн хором ярилцлаа.


-Бэлтгэл нь сайн уу. Энэ жилийн тухайд ямар зорилго тавьж бэлтгэлээ базааж байна вэ?

-Зургадугаар сарын 10-даар наадмын бэлтгэлдээ орсон. Энэ жил аймгийн наадамдаа зодогдож цол авах зорилготой бэлтгэлээ базааж байна. Өнгөрсөн жил цар тахал гээд наадам өнжсөн. Энэ жил бэлтгэлдээ гараад сайхан байна. Багш нарынхаа бэлдсэн системийн дагуу л сургуулилтаа базааж байгаа. Долдугаар сар гарахаар аймгийн наадамдаа барилдахаар нутаг буцна. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоороо зодоглох бодолтой байсан ч аймгийн наадамтай давхцаж байгаа учраас амжихгүй нь шиг байна.

-Бэлтгэлд гарсан бөхчүүд ямар хоол хүнс хэрэглэж байна вэ?

-Энэ жилээс эхлээд галын том бөхчүүд хувьдаа тогоочтой гардаг болсон. Өөрсдөө бэлдэж ирсэн махаараа л гол төлөв шөл хийлгээд ууж байгаа харагддаг. Бага цолтой бөхчүүдийн тухайд хоолоо өөрсдөө хийгээд л идэж байна. Ер нь гаднаас хүмүүс хонь авч ирэхэд нь ажиллаад л бүгдээрээ тойрч суугаад иддэг цаг ард үлдсэн. Янз бүрийн эрсдэлээс сэргийлж гадны хоол хүнс хэрэглэхгүй байхыг галын багш нар ч бидэнд анхааруулсан.

-Бөхчүүд наадмын бэлтгэлд гарахдаа тус бүртээ тогооч дагуулж гардаг нь ямар учиртай юм бэ?

-Наадмын өндөр даваанд гарч барилдах зорилго тавьсан бөхчүүд хувьдаа тогоочтой гарч байна лээ. Бөхчүүд бие бялдрын онцлогоос шалтгаалаад өөр өөртөө тохирсон системийн дагуу бэлтгэлээ базаадаг. Үүнтэй холбоотойгоор хэрэглэх хоол хүнс, шаардлагатай амин дэм нь өөр хоорондоо харилцан адилгүй болсон. Ерөнхийдөө тогооч гэхээс илүү хоол зүйчтэй хамтарч ажиллах болсон. Нөгөө талдаа хэн хаанаас авч ирсэн нь мэдэгдэхгүй хоол хүнсийг бэлтгэлийн үеэр хэрэглэх нь эрсдэлтэй гэж үздэг болсон байна лээ. Хоол зүйч нь зөвхөн тухайн бөхөд л зориулж жор гаргаад хоолыг нь хийнэ. Өнгөрсөн жил бөхчүүдийн хэрэглэх хоол хүнсэнд янз бүрийн зүйл хийсэн асуудал хөндөгдсөн учраас ингэж сэрэмжилж байгаа байх. Саяхан л гэхэд аймгийн хурц арслан Б.Лхагвадорж гэж допингийн хэрэглээ ямар ч шаардлагагүй бөхийн шинжилгээнээс хориотой эмийн бодис илэрсэн нь бөхчүүдийг гайхшируулаад байна л даа. Багш, дасгалжуулагч нарын зүгээс идэх хоол ундандаа онцгой анхаарахыг цаг тутам анхааруулж байгаа хэмээв.

Спортын анагаах ухааны доктор О.Бат-Очирын онцолж байгаагаар бол ганцаарчилсан төрлийн спортоор тив дэлхийн хэмжээнд өрсөлддөг тамирчид зөвхөн хоол зүйчийнхээ бэлтгэсэн хүнсийг л хэрэглэдэг аж. Учир нь хоол хүнсэнд нь хэн нэгэн допингийн төрлийн бодис холих эрсдэл хажууханд нь байдаг гэнэ. Зарим бөхчүүдийн хэлж байгаагаар наадмын гал дээгүүр бие биенийхээ хоолонд янз бүрийн эм тан холих асуудал гарч байгааг хэлж байгаа юм. Тийм ч учраас хувьдаа тогоочтой гарахыг илүүд үзэх болжээ.

Б.Сайнбаяр

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ48 минут 48 секундын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ1 цаг 1 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 цаг 25 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ9 цаг 57 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube