Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-29 нд нийтлэгдсэн байна.

Чөлөөт бөхийн УАШТ-ий эхний өдөр 7 шинэ аваргатай болов

6/ 29/ 2022    8 цаг 41 минут

Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ.

 Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын аваргуудаа тодруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд  есдүгээр сард Сербийн Белград хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна. Мөн амжилт гаргаж барилдсан тамирчдыг үндэсний шигшээ багт сонгож авах юм байна. Энэ өдөр 57, 61, 65, 70, 74 кг, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын барилдаан боллоо.

 Эхний өдрийн тэмцээн онц сонирхолтой, ширүүн өрсөлдөөн өрнүүлсөн барилдаан олон болсон бөгөөд эрэгтэйчүүдийн 61 кг жинд “Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хошой хүрэл медальт гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга шөвгийн наймд таарч барилдсан. Тэд хоёр жилийн өмнө Улсын аваргад 57 кг-д хагас шигшээд таарч Т.Түвшинтулга 4:4-өөр ялж байсан энэ удаа 9:5-аар дахин ялав. Бооёо шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүүд 0:10-аар ялагдсан.

 Харин 65 кг-д таамаг ёсоор ОУХМ Т.Тулга, Ц.Цогбадрах нар финалд шалгарсан. Тэд энэ жил гурав дахь удаагаа таарч байгаа бөгөөд нэгдүгээр сард “Сорил” тэмцээнд Цогбадрах, хоёрдугаар сард Стамбулд болсон Яшар Догуд Т.Тулга ялсан. Тэгвэл энэ өдөр хайнаа хагалах барилдаанд Ц.Цогбадрах хүчтэй өрсөлдөгчөө 4:1-ээр ялснаар дэлхийн аваргад зодоглохоор болов.

 Мөн 74 кг-д олон сонирхолтой барилдаанууд болж, улсын хошой аварга ОУХМ З.Сумъяабазар, ОУХМ Баянхонгорын Э.Бямбадоржид 2:3-аар, 2018 оны улсын аварга ОУХМ Б.Бямбадорж спортын мастер О.Сүлдхүүд 4:5-аар ялагдсан. Э.Бямбадорж хагас шигшээд “Хилчин”-ий Б.Сандуйжадамбад 6:6-гаар ялагдан таамаг эвдсэн. Ингээд 22 настай Б.Сундуйжадамба, 21 настай О.Сүлдхүү нар хэн хэн нь энэ жинд анх удаа финалд шалгарснаас О.Сүлдхүү 4:2-оор ялж аваргалсан.

 Эмэгтэйчүүдийн 62 кг хамгийн сонирхол татсан жин байсан бөгөөд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа, “Токио-2020” олимпийн наадмын 5 дугаар байрын шагналт ОУХМ Б.Хонгорзул гэсэн шилдгүүд тойргоор өрсөлдөж Чимэдээ гавьяат гол өрсөлдөгч нараа туршлага заан ялж Белградыг зорих эрхээ авав.

Ийнхүү гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 6 дахь удаагаа /2013, 2014, 2017, 2019, 2020, 2022 он/ Монгол Улсын аваргаар тодорч, ОУХМ Ц.Цогбадрах, Э.Тэмүүлэн нар хошой аварга болж 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 74 кг-д О.Сүлдхүү, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар анх удаа Монгол Улсын аварга боллоо.

 

Эхний өдрийн тэмцээний дүн:

Эрэгтэйчүүдийн 57 кг:

  1. Занданбудын Занабазар (Хилчин)
  2. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс)
  3. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)
  4. Батжаргалын Төгс (МУБИС) 

61 кг:

  1. Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
  2. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)
  3. Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)
  4. Энхбатын Энхболд (Аваргууд 

65 кг:

  1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
  2. Төмөр-Очирын Тулга (Хүч)
  3. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс)
  4. Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)

70 кг:

  1. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
  2. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)
  3. Гансүхийн Бэгзжав (Алдар)
  4. Шинэбаярын Дэлэг (Хилчин)

74кг:

  1. Олонбаярын Сүлдхүү (Алдар)
  2. Болдбаатарын Сандуйжадамба (Хилчин)
  3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)
  4. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)

Эмэгтэйчүүдийн 62 кг:

  1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
  2. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
  3. Энхбатын Гантуяа (Хилчин)

 65 кг:

  1. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)
  2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Баянхонгор)
  3. Баяраагийн Майцэцэг (Аваргууд)

68 кг:

  1. Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)
  2. Зоригтын Болортунгалаг (Хилчин)
  3. Алтансүхийн Даваажаргал (Налайх)

72 кг:

  1. Энх-Амарын Даваанасан (Алдар)
  2. Баярбаатарын Сарнай (Налайх)
  3. Энхбаярын Цэвэгмэд (Алдар)

76 кг:

  1. Ганбатын Ариунжаргал (Алдар)
  2. Ган-Очирын Уртнасан (Хилчин)
  3. Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ8 цаг 31 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ8 цаг 42 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube