Монгол улсад эмэгтэй сагсан бөмбөгчдийн Дэлхийн Гран при анх удаа 7 дугаар сарын 1-2 -ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд шинэхэн Дэлхийн аварга Франц, Нидерланд, Польш, Румын, Чех, Польшийн шигшээ багууд өрсөлдөхөөр манай улсад ирээд байна.
Монгол Улсын 3 баг өрсөлдөх бөгөөд Олимпийн шигшээ баг болон Канадын шигшээ багийн тоглогч Рашида Тимбиллагаар хүчээ зузаатгасан Улаанбаатар Амазонс клуб, Тайваньд сагсан бөмбөгөөр хичээллэн суралцахаар зориод буй залуучуудын Сүхбаатар Амазонс багууд өрсөлдөнө.
Дэлхийн шилдэг эмэгтэй сагсан бөмбөгчдийн тоглолтыг дэргэдээс нь үзэх сайхан боломж ийнхүү Монголын сагсанбөмбөг сонирхогч хүүхэд, залуус, бид бүхэнд ирлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.