Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-01 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Монгол Улсын Их Хурал

7/ 1/ 2022    6 цаг 35 минут

Монгол улсын анхдугаар их хурал. 1924.11.26. Эх сурвалж: (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төв)

Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага

 

    1924 онд батлагдсан БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулиар Улсын Их Хурал (УИХ) нь төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болохыг хуульчилсан. 1924-1949 онд УИХ нь есөн удаа хуралдсан. 1949 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тус улсын иргэд УИХ-ыг тойргоор дөрвөн жилийн хугацаагаар шууд сонгох болсон. 1960 онд батлагдсан Үндсэн хуулиар төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагыг Ардын Их Хурал гэж нэрлэх болсон.

    1992 оны Үндсэн хуулинд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг ганцхан Улсын Их Хуралд хадгална” гэж заажээ. УИХ-ын анхны сонгууль 1992 онд болж түүнээс хойш зургаан удаагийн сонгууль болов. УИХ нь төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тогтоож, нийгмийн дээд хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бөгөөд түүний онц бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг батлах, өөрчлөх асуудал хамаардаг.

    УИХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь “Монгол Улсын Их Хурлын тухай хууль”, “УИХ-ын хуралдааны дэгийн тухай хууль” юм. УИХ-ын 76 гишүүнийг тус улсын сонгуулийн эрх бүхий иргэд, нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгоно.

    УИХ-ын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган юм. Түүнчлэн УИХ бүрэн эрхээ Байнгын болон түр, дэд хороо, намын бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.

    Байнгын хороо нь чуулганаар хэлэлцэх асуудлыг боловсруулж, урьдчилан хэлэлцэн санал, дүгнэлт гаргах, түүнчлэн эрхлэх асуудлынхаа хүрээнд УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг чиг үүрэгтэй. Эдүгээ (2016 оны)УИХ-д

  1. Аюулгүй байдал, гадаад бодлогын
  2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн
  3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
  4. Өргөдлийн
  5. Хууль зүйн
  6. Төрийн байгуулалтын
  7. Төсвийн
  8. Эдийн засгийн байнгын хороо, мөн 10 дэд хороо ажиллаж байна. (Ж.Болдбаатар)
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ9 цаг 28 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ9 цаг 39 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube