Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Кью Эс Си компани Хөгжлийн банкнаас авсан 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээлээ бүрэн төллөө. Ингэснээр Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл тогтворжиж байна. 2023 оны есдүгээр сард төлөх ёстой Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх ёстой Самурай бондын эргэн төлөлттэй холбоотой эрсдэлээс гарч байна. Самурай бондын 720 орчим тэрбум төгрөгийг төлөх ёстой.
Хамгийн сайн мэдээ нь Хөгжлийн банканд зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийдэг олон улсын агентлаг тус банкны зээлжих зэрэглэлийг Засгийн газрынхтай адилхан буюу хэвээр үлдээсэн. Энэ нь тогтвортой буюу ВВ гэсэн үнэлгээ.
2023 оны есдүгээр сард төлөгдөх ёстой байсан Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны 12 дугаар сард төлөгдөх Засгийн газрын баталгаатай Самурай бондын эрсдэлээс тодорхой хэмжээнд гарч байна. Зургаадугаар сарын 30-нд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурахгүй гарснаар балансаа сайжруулах бүтцийн өөрчлөлтийг хийх боломжууд гарч ирж байна" гэв.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Сайн байна, баяр хргэе.