Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-04 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Салхитын хүн

7/ 4/ 2022    6 цаг 40 минут
Монгол нутгаас анх удаа олдсон эртний хүний гавлын ясны дээд талын хэсэг.

 Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Салхитад үйл ажиллагаа явуулж байсан “Баян Айраг” ХХК-ийн алтны уурхайн ашиглалтын талбайгаас 2006 онд олдсон. Уг олдвор нь уул уурхайн хөрс хуулах явцад хөндөгдөж, анхны байрлал алдагдаж, хөрсний ямар давхаргаас гарсан нь тодорхой бус хэдий ч Монгол орны нутаг дэвсгэрээс анх удаа олдож буй эртний хүний ясны үлдэгдэл гэдэг утгаараа эрдэм шинжилгээний онцгой ач холбогдолтой. Уг гавлын ясыг анхлан судалсан доктор Д.Цэвээндорж нар “Монголантропус” хэмээн нэрлэж судалгааны эргэлтэд оруулсан юм.

Гавлын яснаас харахад хамрын ясны тал хөмсөгний товгор, дух зулайн хэсэг хадгалагдан үлдэж чулуужсан байдалтай болжээ. Дух налуу, хөмсөгний товгор тод тул судлаачид анхлан бусад газраас олдсон Homo erectus, неандарталийн гавалтай харьцуулан он цагийн хамаарлыг харьцангуй эрт үед холбогдуулан авч үзэж байв. Гэсэн хэдий ч гавлын ясанд хийсэн нарийн шинжилгээ, он цаг тогтоох шинжилгээгээр Homo sapiens-ийнх болох нь тогтоогдсон юм. Гавлын ясны хэмжилтийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Амгалантөгс хийсэн бөгөөд хэмжилтийн үр дүн дараах байдалтай байна. Үүнд: 

Духны ясны өргөн 9.75 см
Нүдний аяганы өргөн 4.0 см
Хамрын ясны өргөн 2.68 см
Зулайн ясны өргөн 10.65 см
Хөмсөгний ясны зузаан 0.92 см
Дагзны ясны зузаан 0.81 см.             
Энэ гавлын ясанд хийсэн он цаг тогтоох шинжилгээгээр (С14) 28000-20000 жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогдсон ажээ. (Я.Цэрэндагва)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ2 цаг 33 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа5 цаг 39 минутын өмнөЗасгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна6 цаг 3 минутын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II7 цаг 1 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...7 цаг 7 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо7 цаг 10 минутын өмнөӨнөөдөр морь өдөр7 цаг 44 минутын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв7 цаг 46 минутын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр8 цаг 48 минутын өмнөҮндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ9 цаг 6 минутын өмнө“Алтаргана” наадам Булган аймагт болно9 цаг 8 минутын өмнөЁс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…9 цаг 10 минутын өмнөУлаанбаатарт 6 хэм дулаан байна9 цаг 11 минутын өмнөЭсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар9 цаг 12 минутын өмнөНэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү9 цаг 13 минутын өмнөС.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ9 цаг 14 минутын өмнөОюутнуудын дундах "хал цэргийн дэг"9 цаг 16 минутын өмнөХүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube