"Степпе Арена-Мөсөн өргөө"-д маргааш /07.05/ зохион байгуулах Friendship Cup Mongolia-2022” хоккейн нөхөрсөг тоглолтод Олон улсын холимог баг болон Монголын баг оролцож ур чадвараа сорих юм.
Ахмад хоккейчдын энэхүү тоглолтыг үзэгч фэнүүддээ үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд Монголын багт Ерөнхий сайдын албыг хашиж байсан зэрэг олны танил хүмүүс тоглох аж.
Энэхүү нөхөрсөг тоглолт 7 дугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт шайб хаяж, тоглолтыг эхлүүлнэ. Уг тэмцээнийг хоккейн спортоор дэлхийд алдартай Канад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф нарын дипломат албаны хүмүүс хөгжөөн дэмжихээр хүрэлцэн ирж үзэх юм байна.
Ийнхүү "Степпе Арена"-д олон орны томчуудын анхны хоккейн тоглолт болж байгаа нь Монголын хоккейчдэд дэлхийн дэвжээ ойртож буйн илрэл гэж мэргэжлийнхэн ярьж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.