АНУ-аас Хятадад суугаа Элчин сайд Николас Бернс Украины мөргөлдөөний талаар Оросыг дэмжсэн байр сууриа мэдээллийн хэрэгслээр цацахаа зогсоохыг Бээжингээс шаарджээ. Энэ тухай Bloomberg мэдээлэв.
“БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгчид энэ дайныг НАТО эхлүүлсэн гэж буруутгахаа зогсооно гэж найдаж байна. Энэ бол Оросын суртал ухуулга юм. Мөн түүнчлэн ГХЯ-ны төлөөлөгчид бас Украинд байхгүй Америкийн биологийн зэвсгийн лабораторийн талаар худлаа ярихаа болино гэж найдаж байна. Энэ бүхэн Оросоос ирсэн. Харамсалтай нь Хятадууд үүнийг авсан" гэж Америкийн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хэлэв.
Цинхуа их сургуульд болсон форумд ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов мөн байлцсан гэж тэмдэглэжээ.
Өмнө нь АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Аврил Хейнс хэлэхдээ, Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Хятад улс Орост нууцаар тусалж байна гэж мэдэгдсэн. Түүний үзэж байгаагаар БНХАУ "маш эвгүй байдалд орсон" бөгөөд "Оросын эсрэг шүүмжлэлтэй байр суурь илэрхийлэхгүй байхыг бүх хүчээрээ хичээж байна" гэжээ.
Эх сурвалж: Gazeta.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.