Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-05 нд нийтлэгдсэн байна.

Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөв

7/ 5/ 2022    7 цаг 36 минут

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат  төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа. Тэрбээр “Тус байнгын хороонд харьяалах газруудын санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, дөрвөн байгууллагад “зөрчилгүй”, хоёр байгууллагад “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн” гэлээ. 


Аудитын дүгнэлтэд Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 333.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 324.6 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 0.7 тэрбум төгрөгийн 28 зөрчилд төлбөрийн акт, 3.5 тэрбум төгрөгийн 63 зөрчилд албан шаардлага, 2.2 тэрбум төгрөгийн зургаан зөрчилд хариуцлага тооцуулах санал, 2.4 тэрбум төгрөгийн 92 зөрчилд зөвлөмж өгсөн байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 121.4 тэрбум төгрөгөөр буурчээ.


Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 100 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлж, аудитын явцад залруулсан байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 60 сая төгрөгөөр өссөн байна.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын  эрхлэх ажлын хүрээнд 1.392.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 106.3 тэрбум төгрөгийн 41 алдааг залруулж, 4.8 тэрбум төгрөгийн зөрчилд 17 төлбөрийн акт, 304.8 тэрбум төгрөгийн 60 зөрчилд албан шаардлага, 976.5 тэрбум төгрөгийн зөрчилд 61 зөвлөмж өгчээ. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 983.5 тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг тус тус дурьдлаа.


 Улмаар цаашид төсвийн ерөнхийлөн захирагч нарыг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хяналтыг сайжруулах, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд байгаа албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг асуудлаар зөвлөмж хүргүүлжээ.  Байнгын хорооны гишүүдийн зүгээс ч цаашид Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ. 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.76.129Зочин   • 2022, 7 сарын 11. 2 цаг 43 минут

Очсон газар бүртээ Занданбат мөнгө иддэг тэр нь баримтаар барих тавин нотолгоотой гардаг ч ажилдаа хийгээд байх

64.119.22.235Зочин   • 2022, 7 сарын 6. 7 цаг 54 минут

Төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь хулгайлж идэж, аудитын дүгнэлтээ хахууль авч өөрчилж гаргадаг гэдэг занданбат бусдыг шалгах ёс зүй байгаа юу



ШИНЭ МЭДЭЭ

Гадаадын жуулчин 500,000 төгрөгөөс дээш худалдан авалтдаа НӨАТ-ын буцаан олголт авна3 цаг 30 минутын өмнөТөв Цэнгэлдэх хүрээлэнгийн мэдлийн 38.6 га газраас 12 га нь үлджээ3 цаг 37 минутын өмнөАрга хэмжээнд ач холбогдол өгөх үү, эсвэл үр дүнг чухалчлах уу3 цаг 47 минутын өмнөЭрүүгийн 1 хэрэгт нийт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв4 цаг 18 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +1...+3 градус дулаан байна7 цаг 27 минутын өмнөЗурхай: . Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ7 цаг 29 минутын өмнөБаяр тэмдэглэх нэрээр архидан согтуурч нэгнийхээ амийг хохироожээ3 сар 18. 16:46Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв3 сар 18. 16:37П.Сэрдамба боксын холбоог удирдана3 сар 18. 11:14Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв3 сар 18. 10:39ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан байдлаар В.Путин 87.3 хувийн саналаар ялж байна3 сар 18. 10:27Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд улсын начин Л.Отгонбаатар түрүүллээ3 сар 18. 10:21Амьдралаас алдсан жилүүд буюу хэнэггүй монгол эрчүүд3 сар 18. 9:08АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!3 сар 18. 9:07Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу3 сар 17. 10:13Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 11-нд болно3 сар 15. 17:22Г.Занданшатар: Хаврын чуулганаар эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах нь Та бидний эрхэм чухал зорилт байх болно3 сар 15. 11:27ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Бундестагийн депутатууд юу хэлэв3 сар 15. 9:11НАТО: Украинд Оросын 350 мянга гаруй цэргийн албан хаагч амь үрэгдэж, шархадсан3 сар 15. 8:20Засаг захиргааны шинэчлэл хийснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна3 сар 15. 8:05УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу3 сар 15. 8:01Зурхай: Хишиг дуудуулахад сайн өдөр3 сар 15. 7:14Өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт”-ыг булаасан асуудалд холбогджээ3 сар 15. 7:10Арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломжийг бүрдүүлнэ3 сар 14. 15:14Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3 сар 14. 15:04АН-ыг нэгтгэчих “атаман” алга уу?!3 сар 14. 8:41Амиа хорлосон шалтгаант нас баралтын 80-ээс дээш хувийг эрчүүд эзэлж байна3 сар 14. 8:16Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг гэм буруутайд тооцож, тус бүр 40 сая төгрөгөөр торгов3 сар 14. 7:26Улаанбаатарт өдөртөө +2...+4 градус дулаан байна3 сар 14. 7:10Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна3 сар 14. 7:08Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээ авна3 сар 13. 14:02Есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна3 сар 13. 13:57Нийслэлийн үерийн эрсдэлийн индекс "Маш их" түвшинд байна3 сар 13. 13:45Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ3 сар 13. 10:44Засгийн газар шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын танилцуулгыг сонсч байна3 сар 13. 9:32Нийслэлчүүдийн “сюрпризтэй” өдрүүд буюу бухимдал өрдсөн өглөө3 сар 13. 9:21Зорчих хөдөлгөөнийг цагийн хязгаартай өөрчилнө3 сар 12. 19:53“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүрэгт боллоо3 сар 12. 19:47Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Хорин минутын хот” бий болгохоор зорьж байна3 сар 12. 18:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав3 сар 12. 12:22
 Facebook Twitter Youtube