Улсын хэмжээнд шатахууны нөөц 140 мянган тонн буйгаас 68 мянган тонн буюу 48 хувийг дизель түлш, 54 мянган тонн буюу 38 орчим хувийг Аи-92 автобензин эзэлж байна. УУХҮЯ-аас өгч буй мэдээллээр өнөөдрийн байдлаар А-80 автобензинийн 59 хоногийн, Аи-92 автобензинийн 40 хоногийн, дизель түлшний хувьд 25 хоногийн тус тус нөөцтэй байна.
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр шатахууны хомсдол үүсэхгүй, газрын тосны бүтээгдэхүүний хангамж тасалдахгүй гэдгийг салбарын яамнаас албан ёсоор мэдэгдэж буй. Харин ОХУ-ын “Роснефть” компаниас хөнгөлөлттэй үнээр шатахуун авах асуудал наадмын дараа тодорхой болох аж.
Г.Дугар
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.