Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-05 нд нийтлэгдсэн байна.

С.В.Лавров: Олон улсын асуудлаарх бидний байр суурь ойрхон байгаа

7/ 5/ 2022    12 цаг 47 минут

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад ажлын айлчлал хийж байна.  Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үр дүнгийн талаар тэд хамтдаа мэдээлэл хийлээ. 

Б.Батцэцэг: -Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал цар тахлыг үл харгалзан 2021 онд Улаанбаатар, Москва хотоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ жилээс бидний харилцааны шинэ зуун эхэлж байна. Манай хоёр улс цар тахлын хүндрэлийг хамтран даван туулж, харилцаагаа идэвхжүүлж байгаад баяртай байна. Монгол, ОХУ-ын хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу урагшлуулах талаар санал солилцлоо. Бид харилцаа цар тахлын өмнөх байдалд эргэн орж төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр иргэд харилцан зорчих урсгал болон худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна.

С.В.Лавров сайдтай хийсэн хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн жил ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиоролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр  дээд түвшний харилцан айлчлалууд, томоохон арга хэмжээ, төслүүдийн талаар санал солилцлоо. Мөн олон жил яригдаж шийдлээ хүлээж буй зарим асуудлын талаар ярилцаж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлвийг тодорхойллоо. Монгол, ОХУ-ын харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээ хоёр тал нотолсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтэд анхаарах тал дээр санал нийллээ. Манай хоёр улсын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзлээ. Сүүлийн үед хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж хамтын ажиллагааны өргөн боломжууд нэгдэж, хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Ялангуяа Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдэд ОХУ-ын талаас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрүүд, тээвэр ложистикийн төвүүдийг байгуулах сонирхолтой байгаа. Мөн Монгол, ОХУ-ын хилийн боомтуудыг шинэчлэн өргөтгөх, ачаа тээвэрлэлт, иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулахаар тохиролцлоо. Хоёр улсын хэрэгжүүлж байгаа хамтарсан төслүүдийн талаар санал солилцлоо. ОХУ, Монгол, БНХАУ эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлуудын хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. Мөн төмөр замаар манай улсын зүүн болон баруун хэсгээр хоёр хөрштэйгөө холбогдох асуудлыг хөндөж ярилцлаа. УБТЗ нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор тус нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх ажил ахицтай байгаа. Мөн эрчим хүчний эх үүсвэрүүдийн өргөтгөл, шинэчлэлийн хамтарсан төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Хөдөө аж ахуйн салбарт Монгол Улсын газар тариалангийн техникийн шинэчлэлийн хөтөлбөр болон монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн гуравдугаар үе шатыг хамтран хэрэгжүүлэхээр ярилцлаа. Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол, ОХУ-ын хамтарсан ЕБС байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх, "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг сэргээх талаар тохирлоо. 

Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. С.В.Лавров сайдын манай улсад хийж буй айлчлалын үеэр Монгол, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлуудыг шийдвэрлэж, бидний анхаарлыг шаардаж байсан асуудлуудаар үр дүнтэй ярилцаж зарим оновчтой шийдлийг гаргаж чадсан гэж дүгнэж байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

С.В.Лавров: -Б.Батцэцэг сайдтай хийсэн хэлэлцээ үр дүнтэй, найрсаг болж өнгөрлөө. Манай хоёр улсын хооронд сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн турш олон чиглэлээр идэвхтэй хөгжиж байна. ОХУ, Монголын ард түмэн дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдийн нөхөрлөлийг нандигнан явж байгаа. Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын тус ялалтад оруулсан хувь нэмрийг дахин өндрөөр үнэллээ. Хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцлоо. Мөн 2019 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх хүсэлтэй гэдэгт хоёр тал санал нэгдсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-д айлчлал хийх үеэр ярилцан тохирсон хамтын ажиллагааны бүхий л асуудлаар санал солилцлоо. Хоёр улсын худалдааны хэмжээ нэмэгдэж байна. 2021 онд 30 гаруй хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний хагаст 45 хувиар нэмэгдээд байна. Олон улсын асуудлаарх бидний байр суурь ойрхон байгаа. Манай улс НҮБ-ын Үндсэн дүрэмд заасан бүх дүрмийг баримталж, тусгаар улсуудын эрхийг дээдэлж хамтран ажиллах болно. 

Хэлэлцээний үеэр өөрийнхөө зүгээс дэлхий дахины хурцадмал байдлын нарийн шалтгааныг тайлбарлаж АНУ болон түүний холбоотнуудын зүгээс өөрийнхөө асуудлыг бусдын гараар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг ярилцлаа. Сүүлийн жилүүдэд Украин улсыг ОХУ-ын эсрэг чиглүүлж, аюул занал учруулж байна. Бид энэ асуудлаар үнэн бодит мэдээлэл өгөхийг хүсэж байгаа. Гэвч барууны улс орнууд бодит эх сурвалжийг хязгаарлаж байна. Хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоогоо бүрэн ашиглаж хамтын ажиллагаагаа улам нягт уялдуулах тал дээр санал нэгдсэн өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна.  

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.17.242Зочин   • 2022, 7 сарын 5. 19 цаг 55 минут

Мөнхийн хөрш мөнх найрамдал..



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ7 цаг 6 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ7 цаг 17 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube