НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн Хойд Атлантын эвслийн хамгаалалтын шинж чанарын тухай мэдэгдлийг БНХАУ "зууны хошигнол" гэж нэрлэжээ. Энэ тухай Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лицян өөрийн твиттер хуудсандаа бичжээ.
Дипломатч тэсрэх бөмбөгийг эвслийн хамгаалалтын шинж чанарын бэлгэдэл гэж нэрлээд сүүлийн хэдэн арван жилд НАТО-гийн хүчин оролцож байсан цэргийн ажиллагааг эргэн дурссан байна. Тэдгээр нь Югослав, Афганистан, Ирак, Ливи улс дахь цэргийн оролцоо юм.
Хятад болон Азийн зарим орнуудын болгоомжлол нь АНУ-ын оролцоотойгоор НАТО-гийн Азийн хувилбарыг бий болгох тухай яриа өрнүүлэхэд хүргээд байна. Харин Цагаан ордон энэ боломжийг үгүйсгэж байна.
Өмнө нь ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев НАТО-гийн Оросын Холбооны Улсыг дайсан гэж зарлах шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгсөн юм. Энэ нь хурцадмал байдлыг улам дэвэргэж, Европ дахь аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж тэр хэлсэн юм..
Эх сурвалж: АиФ.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.