БНХАУ-ын дарга Ши Жиньпин “COVID-19” халдварын улмаас ОХУ-д айлчлахыг урьсан Ерөнхийлөгч Владимир Путины урилгаас татгалзсан тухай Японы “Иомиури” сонин дипломат эх сурвалжаас иш татан мэдээллээ. Зарим мэдээллээр бол Хятадын тэргүүн ОХУ-д айлчлах нь АНУ болон Европын хямралыг гүнзгийрүүлэхэд хүргэж болзошгүй юм.
2022 оны 6-р сарын 15-ны өдрийн яриа хэлэлцээний үеэр урилга ирүүлсэн гэж тэмдэглэсэн боловч коронавирусын эсрэг хязгаарлалтын улмаас ойрын хугацаанд Орост айлчлахад хүндрэлтэй байна гэж БНХАУ-ын тэргүүн мэдэгдэв. Түүнчлэн Ши Жиньпин Хятадын Коммунист намын намрын Их хурлыг угтан дотоод, гадаад бодлогодоо эрс алхам хийхгүй байхыг хичээж байна гэж хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.
Ши Жиньпин 2020 оны нэгдүгээр сарын сүүлч буюу шинэ коронавирусын халдвар тархаж эхэлснээс хойш гадаад улс оронд айлчлал хийгээгүй гэж сонинд тэмдэглэжээ.
БНХАУ-аас ОХУ-д экспортолсон бүтээгдэхүүний хэмжээ 2-р сарын сүүлээс 5-р сарын эцэс хүртэл 38%-иар буурч, харин ОХУ-аас Хятадад нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний импорт 10.3 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн тухай өмнө нь мэдээлж байв. Үүнээс гадна Орост нийлүүлэх бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг ухаалаг гар утас, зөөврийн компьютер үйлдвэрлэгч хамгийн том Lenovo, Xiaomi, Oppo, Huawei нар мөн бууруулсан байна. Хориг арга хэмжээний хязгаарлалтыг тойрч гарсан хэнийг ч АНУ болон ЕХ-ноос өөрсдийн технологи, зах зээлд нэвтрэх боломжийг хаана гэсэн заналхийллийн цаана Бээжин Москвад туслахаас эмээсэнтэй холбоотойгоор Хятадын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт буурсан гэж шинжээчид тэмдэглэжээ.
Эх сурвалж: Gazeta.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.