Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-06 нд нийтлэгдсэн байна.

10 их наяд хөтөлбөрийн хэрэгжилт 89 хувьд хүрчээ

7/ 6/ 2022    7 цаг 54 минут

Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор COVID-19 цар тахлын үед “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсэн. Тус тогтоолд тусгасан ажлын байрыг болон хөдөө аж ахуйг дэмжих зээлийг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламж даатгалын корпораци, арилжааны банкууд холбогдох гэрээг батлуулан хамтран ажиллахаар тусгаад буй. Цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар харьяа яамд болон Монголбанкнаас танилцууллаа.

Цогц төлөвлөгөөнд тусгасан 56 арга хэмжээний 25-ыг нь өнгөрсөн онд, гурван арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Харин 11 арга хэмжээг цар тахлын халдварын тархалтын нөхцөл байдлаас хамаарч тухай бүрт нь хэрэгжүүлж байгаа. Үүний хэрэгжилт 89 хувьтай гарсан гэдгийг Сангийн яамнаас мэдээлэв. 

 

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2020 ОНД СҮҮЛИЙН 30 ЖИЛД БАЙГААГҮЙГЭЭР ОГЦОМ УНАЖЭЭ

Эдийн засгийг сэргээх цогц төлөвлөгөөний хүрээнд өнгөрсөн онд 5.5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй, хүүтэй зээл олгохоор төлөвлөсөн. Засгийн газраас 2021-2024 онд жилд дунджаар 70-80 тэрбум төгрөгийн хүүний дэмжлэгийг олгохоор тооцсон. Уг зээлд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангана гэж үзжээ. Ажлын байрыг дэмжих, репо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээлийн хүрээнд өнгөрсөн оны төгсгөлд 61719 зээлдэгчид 4.2 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүнээс ажлын байрыг дэмжих зээлд  25514 зээлдэгч хамрагдаж, 1.9 тэрбум төгрөгийн зээл олгосон нь улсын хэмжээнд 109.7 мянган ажлын байрыг хадгалахад дэмжлэг болжээ. Харин урт хугацаат репо санхүүжилтээр 36622 ажилтантай 3375 аж ахуйн нэгж 834.9 тэрбум төгрөгийн зээл авсан аж. Түүнчлэн ипотекийн зээлээр 12223 зээлдэгчид 955.7 тэрбум төгрөгийн дүн бүхий санхүүжилт гаргажээ. Мөн 20607 зээлдэгчид 494.3 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн зээл олгосон байна. Монгол Улсын эдийн засаг 2020 онд сүүлийн 30 жилд байгаагүйгээр огцом унаж, 4.6 хувиар агшсан байна. Өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы нөлөөгөөр бизнесийн орчинд тодорхой бус байдал нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлт буурч, зарим үйлдвэр үйлчилгээ тэг зогсолт хийхэд хүрсэн. Улмаар уул уурхай болон үйлчилгээний дийлэнх салбар огцом агшиж, аж үйлдвэрийн салбарын өсөлт саарсан нь ийнхүү эдийн засгийн идэвхжил сулрахад нөлөөлжээ. Үүнтэй холбоотойгоор  албаны хүмүүс зээлтэй холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.

 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: ЭХНИЙ ТАВАН САРЫН БАЙДЛААР 233 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОСОН 

-Одоо 10 их наядын хөтөлбөрийг хумих тийшээ хандаж байгаа. Өнгөрсөн жил ажлын байрыг дэмжих гурван их наяд төгрөгийн зээл төлөвлөсөн боловч хоёр их наяд нь гарсан. Нэг их наядыг нь энэ жилийн бизнесийн сезонд нь тааруулж, нөөц хэлбэрээр үлдээсэн. Хоёрдугаарт, Монголбанкнаас репо санхүүжилт, ипотекийн зээлийг 10 их наядын төлөвлөгөөнд оруулж, аль аль нь нэг их наяд төгрөгийн хэрэгжилттэй дууссан. Энэ оны эхэнд зөвхөн АИ-92 шатахууны урдчилгаа төлбөрт зарцуулсан. Ноолуурын экспортод 20-30 тэрбум, ипотекийн зээл эхний таван сарын байдлаар 233 тэрбум төгрөг олгосон. Энэ жилийн хувьд зээлийн хэмжээ нэлээн танагдсан гэсэн үг. Яагаад зээлийн хэмжээ буурсан бэ гэхээр эдийн засгийн сэргэлттэй уялдуулж, 10 их наядын хөтөлбөр үүргээ биелүүлсэн гэж харж байна.

 

Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат: ТӨВБАНКНЫ ЗҮГЭЭС ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭВИЙН ОЛГОЖ БАЙГАА

-Төвбанкны зүгээс ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн олгож байгаа. Арилжааны банкууд яагаад танаад байна вэ гэхээр мөнгөний бодлогын хүүтэй холбоотой. Бодлогын хүү өссөн нь өөрөө нэг ёсондоо сайн ч юм шиг, муу ч юм шиг олон талтай санхүүгийн үзэгдэл. Тухайлбал, арилжааны банкууд зээл олголтоо багасгаж, Төвбанкны үнэт цаас авахаар зах зээл дээрх мөнгөний урсгал хумигдана. Инфляц 15 хувьтай байна. Мөнгөний бодлогын хүү өсөж, 10 хувь болсон. Цаашид хэрхэх нь III улиралд хэлэлцэж, шийдэгдэх асуудал юм. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ8 цаг 45 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа4 сар 24. 10:57Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube