Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-06 нд нийтлэгдсэн байна.

Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

7/ 6/ 2022    10 цаг 26 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаж, харилцааны шинэ зууныг сайн хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бодит агуулгаар баяжуулах нь манай хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ хэмээн тэмдэглэв.
Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай санал солилцож, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ боломжууд, тухайлбал, гурван улсын хоорондын онцгой томоохон төслүүд, нэн түрүүнд байгалийн хий дамжуулах хоолой, Бичигт-Чойбалсан-Эрээнцав, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам, “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүс болон хилийн боомтуудыг хөгжүүлэх дэд бүтцийг сайжруулах  зэрэг төслүүдийг онцлон ярилаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийн асуудлыг онцолж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний тулд манай улсын нутаг дэвсгэрт Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа түүхэн баялаг үйл явдлаар дүүрэн байсныг дурдаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар мэдээлэл өглөө. Тухайлбал, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд учирч буй хүндрэлийг арилгах чиглэлээр Евразийн эдийн засгийн холбоотой илүү нягт хамтран ажиллахыг санал болгож, энэ талаар дэмжлэг үзүүлэх боломжтойг онцлов. Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, нэн ялангуяа, ОХУ-аас БНХАУ-руу Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хийн хоолой, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хэрэгжилтэд Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэн, цаашдын хамтын ажиллагааны зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Мөн  уулзалтаар худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд  хоёр талын асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэх нь зүйтэйг дурдав.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ3 цаг 55 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 цаг 33 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 цаг 43 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ5 цаг 4 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ5 цаг 37 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй6 цаг 49 минутын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"7 цаг 21 минутын өмнөМонголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ7 цаг 23 минутын өмнө“Миний дайсны дайсан бол миний найз”9 цаг 14 минутын өмнөТүүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан9 цаг 40 минутын өмнөХуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв9 цаг 46 минутын өмнөД.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо9 цаг 47 минутын өмнөУлаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?9 цаг 50 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 55 минутын өмнөЖ.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв9 цаг 58 минутын өмнөС.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube