Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-06 нд нийтлэгдсэн байна.

С.Дулам: Энэ жилийн наадмын нээлтийн гол агуулга нь Монгол бахархал юм

7/ 6/ 2022    14 цаг 39 минут

Хүннү гүрний 𝟐𝟐𝟑𝟎, 𝟐𝟐𝟑𝟏, Их Монгол улс байгуулагдсаны 𝟖𝟏𝟓, 𝟖𝟏𝟔, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 𝟏𝟏𝟎, 𝟏𝟏𝟏, Ардын Хувьсгалын 𝟏𝟎𝟎, 𝟏𝟎𝟏 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлууд үргэлжилж байна. Бэлтгэл ажлын үеэр энэ жилийн үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад зөвлөхөөр ажиллаж буй СУИС-ийн тэргүүлэх профессор, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дуламаас тодруулга авснаа хүргэж байна.

-Та сайхан зусаж байна уу. Таны хувьд гурав дахь жилдээ Улсын баяр наадмын зөвлөхөөр ажиллаж байна. Энэ жилийн баяр наадмын онцлог юу байх вэ?

-Сайхаан, сайхан зусаж байна уу? Өмнөх хоёр жилийн наадам цахимаар үзэгч түмэнд хүрсэн. Цахим наадам, цахим бус наадам хоёр өөр өөрийн гэсэн их онцлогтой. Миний хувьд баяр наадмын зөвлөхөөр ажиллаж байгаагийн хувьд Ерөнхий найруулагчтайгаа анхнаас нь уулзаж, санаа оноогоо солилцож, гол концепцоо гаргаад ажиллаж байна.

-Энэ жилийн баяр наадам ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган хийж буйгаараа онцлогтой. Та ямар үзэл санааг наадмын нээлтэд шигтгэж өгч байгаа вэ?

-Ер нь урьд жилийн наадам өнжсөн тул энэ жил тэмдэглэлт ойн баяруудыг давхцуулан хийж байна. Тиймээс монгол үндэстэн, угсаатны олон мянган жил оршин тогтнож ирсэн түүхэн үеүүд, монголчуудын бахархлыг шингээж өгсөн. Өөрөөр хэлбэл, гол концепц нь “Монгол бахархал” гэдгийг онцолж байгаа. Өнгөрсөн олон мянган жил, олон зуун жилд монголчуудаас хүн төрөлхтний түүхэнд бүтээж өгсөн зүйлс нь монгол үндэстэн бидний бахархал юм. Ингээд үзэхээр дэлхийн түүхэнд тэмдэглэсэн “Pax Mongolica” буюу “Монгол хэв ёсны энх амгалан” гэх 150 гаруй жил үргэлжилсэн дайн байлдаангүй, амар амгалан жилүүдийг тогтоож байв. Хүн төрөлхтний түүхэнд 150 гаруй жил амар амгалан байна гэдэг маань ер бусын гайхамшиг юм шүү. Тухайн цаг үед амьдарч байсан нэгэн гадаад жуулчны тэмдэглэл байдаг. “Энэ их гүрний нэг захаас нөгөө зах хүртэл, шуудай алт үүрсэн 18 настай бүсгүй хүн явлаа гээд төсөөлж бодвол, тэр бүсгүйд ямар ч аюул осол тохиолдохгүй, түүний үүрсэн алтнаас нэг цэн пун ч дутахгүй, тийм энх амгалан бүрдсэн юм аа” гэсэн утгатай зүйл тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр тухайн тэмдэглэл хийсэн хүн урнаар сэтгэмжилсэн байж болох боловч, тиймэрхүү багцааны амар амгалан жилүүд байсан гэж үздэг. Тэр санааг бид баяр наадмын нээлтийн зураглалд тусгаж өгсөн.Энэ бол бүх дэлхийн түүхчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг зүйл юм шүү. Тухайн үеийн Өрнө Дорно ертөнц Ази, Европ тив гэж байсан бөгөөд бие биеэ сайн мэддэггүй байсан. Тухайн үеийн ном зохиолыг уншвал, инээдмийн уран зөгнөлттэй зүйлүүд их гардаг. Яг л үлгэр шиг. Харин хоёр тивийг дамнасан их гүрэн байгуулагдахад, тивүүдийн харилцаа маш чөлөөтэй болж, хоёр тивийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Торгоны замаар зөвхөн худалдаа арилжаа, эд өлгийн зүйлс бус оюуны соёл харилцан нэвтрэлцсэн цаг үе байлаа. Энэ бүх үйл хэрэг бол монголчууд бидний бүтээсэн үйл хэрэг мөн. Энэ бол нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөхүйц түүхэн үнэн мөн. Тийм учраас дорно дахины соёлын бүтээлүүд, өрнө дахины соёл шинжлэх ухааны бүтээлүүдийг харилцан солилцоод, бие биенээ нөхөн сэлбэж, хүн төрөлхтний оюун ухаан, эрдэм соёл баяжин тэлсэн цаг үе юм. Монголчуудын өөрсдийнх нь соёлын бүтээлүүд байна. Жишээлбэл, Марка Пологийн тэмдэглэлд дунд “Хүмүүс хоорондоо арилжаа наймаа хийхдээ, далбагар цаас өгч авалцаад, ямар ч асуудалгүй болоод байх юм. Энэ бүхэн чухам яаж болоод байгааг би сайн ойлгохгүй байна” гэсэн байдаг. Энэ нь одоогийн цаасан мөнгийг хэлж байж л дээ. Энэ наадамд долоон том үзэгдэл бий. Бүгд Монголын түүх соёлтой холбогдолтой. Хамгийн наад зах нь Монголчуудын хэрэглэж байсан бичиг үсгүүд гэх мэт. Монголчууд бид одоогоос 1400 жилийн өмнөх брахми монгол бичгээс авхуулаад, сонгодог монгол бичгээр дараалаад тод үзэг, дөрвөлжин үсэг гэх мэт 10 орчим үсэг бичиг хэрэглэсэн түүхтэй. Үүнийг бид үзүүлбэр болгон нээлтийн ёслолдоо оруулсан байгаа.

– Монголчуудын соёлын шинээр олдсон нэгэн дурсгал болсон Алтай ятгаар тоглож байгаа харагдсан?

– Монгол хөг, ая дан гэх 5-р үзэгдэлд, монгол угсаатны хэрэглэж байсан хөгжмийн зэмсгүүдийг онцолж байгаа. Хамгийн сүүлд гэхэд, алтайн уулсаас археологийн олдвороор ятга хөгжим олдож, “Алтайн ятга” гэх хөгжмийн соёлын дурсгалтай болсон. Мөн манай СУИС-ийн профессорын багийн оруулж ирсэн хурган чих зэрэг 25 хөгжмийн зэмсгийг нийтэд сурталчилна. Монголчууд бүхэл бүтэн хөгжмийн оркестр болж болох хэмжээний хөгжмийн зэмсгүүдтэй байсныг харуулна.

-Энэ жилийн наадмын нээлтэд бөө мөргөлийн зан үйлийг түлхүү оруулсан санагдлаа?

– Энэ бол хадны зургаас сэдэвлэсэн бүжгэн жүжгүүдтэй холбоотой юм. Монгол бүжгийн урлагийн үзүүлбэрийг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн профессорын багийнхан судалгааг хийгээд тайзан дээр амилуулсан “Хөмөргөн гурвалжин”, “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийн хосолмол шинэчилсэн дэглэлтийг наадмын нээлтэд оруулж, бүжгийн гол үзүүлбэр болгож байгаа. Эдгээр бүжгүүд нь хадны зургаас сэдэвлэн бүтээгдсэн анхны бүжгэн жүжгүүд, инновацийн бүтээлүүд юм. “Хөмөргөн гурвалжин” нь 2019 онд ЮНСКО-ын тайзан дээр тоглогдож, дэлхийн 193 оны 819 үзэгчийн өмнө тоглолтоо хийж үнэлэгдсэн бүтээл. Үүнийг наадмын нээлтэд зориулан дахин тоглохоор болсон. Монголын түүх, өв соёлыг багтаасан олон зүйлийг бид наадмын нээлтэд дэлгэн үзүүлэхээр зорьж байна. Улсын баяр наадмын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар болон бусад уран бүтээлчид маань хамтран бодож санаж сэдсэн зүйлсээ бүтээл болгохын тулд олон хоног хичээнгүйлэн зүтгэлээ. Сая хяналтаар үзэхэд маш сайхан дүр зураг гарч ирсэн байна гэж бодоод сууж байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ3 цаг 13 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ3 цаг 28 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна3 цаг 45 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна3 цаг 50 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна3 цаг 55 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна3 цаг 59 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 цаг 1 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ8 цаг 25 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube