Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-06 нд нийтлэгдсэн байна.

Сүхбаатарын талбайд шөнийн парад болов

7/ 6/ 2022    15 цаг 18 минут

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бүрэлдэхүүн Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох бэлтгэлийг үндсэндээ хангаж дуусаад байна.

Энэ удаа урд шөнө буюу долдугаар сарын 6-ны 03:30-07:30 цагийн хооронд Цэргийн ёслолын жагсаалд оролцох Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүн жанжин Д.Сүхбаатарын талбайд нэгдсэн бэлтгэлээ амжилттай зохион байгууллаа.

Монгол түмэн, цэргийнхний нэрлэж заншсанаар “Шөнийн парад” хэмээгдэх энэхүү жагсаал үзэгчид, сонирхогчдоор дүүрэн байв.

Өнгөрөгч зургаадугаар сарын эхнээс Цэргийн ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүнийг сонгон хүн нэг бүрийн, эгнээний болон рот, батальоны жигдрэлтийн дадлагыг тус тусын байнгын байрлалд хангасан юм.

Харин зургаадугаар сарын 10-ны өдрөөс ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газар хариуцаж, хуучнаар Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын талбайг ашиглан хэд хэдэн удаагийн нэгдсэн бэлтгэлийг үр дүнтэй зохион байгуулсан.

Энэ жилийн хувьд, Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ой тохиож буй нь бас нэгэн онцлог бөгөөд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг 14 байгууллагын 4,000 гаруй алба хаагч оролцож байна.

Энэхүү Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал С.Ганбямба командалж буй бөгөөд тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, тугчаар Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга хурандаа Ж.Өсөхбаяр, тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт, Материал техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа С.Баяр-Очир нар явж байгаа юм.

Түүх сөхвөл, Цэргийн ёслолын жагсаал нь тухайн улс орны эрх чөлөө, тусгаар тогтнол, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэр төр, жавхаа хийморийн бэлгэдэл бөгөөд тэдгээр байгууллагуудын хамтын ажиллагааг илтгэн харуулдаг.

Анх жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд шинэ цагийн Цэргийн ёслолын жагсаалыг явуулж эхэлсэн бөгөөд Ардын журамт цэрэг, Ардын Арми, Зэвсэгт хүчний хөгжлийн үе шатуудад тасралтгүй явагдаж чадаагүй ч 1970-аад оноос 1992 оныг хүртэлх хугацаанд жанжин Д.Сүхбаатарын талбайд тогтмол явагдсаар иржээ.

Тодруулбал, Батлан хамгаалахын сайдын 1971 оны тушаалаар “Ардын Армийн 50 жилийн ойн цэрэг, техникийн парад”, 1986 оны тушаалаар "Ардын хувьсгалын 65 жилийн ойн зэвсэг, техникийн парад”, 1991 оны тушаалаар "Ардын хувьсгалын 70 жилийн ойн баярын цэргийн парад"-ыг тус тус явуулж байсан ба Ардын хувьсгалын ойн баяр наадмын тэгш ойн жилүүдэд цэрэг, техникийн, харин ойн бусад жилүүдэд зөвхөн цэргийн алба хаагчдын ёслолын жагсаал явагддаг байлаа. Тэрчлэн Монгол Улсын Их Хурлаас 2009 онд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг дахин явуулж эхэлсэн юм хэмээн ЗХЖШ-аас хурандаа Б.Отгонбаяр мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ3 сар 29. 11:49“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв3 сар 29. 11:28Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв3 сар 29. 10:58Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ3 сар 29. 10:28Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 сар 29. 9:52Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube