Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-06 нд нийтлэгдсэн байна.

Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэнгүй

7/ 6/ 2022    16 цаг 24 минут

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.07.06) хуралдаан 13 цаг 15 минутад эхэлж, Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн талаарх төсөл санаачлагчийн танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн 2 дугаар үе шатыг Азийн хөгжлийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн 2 дугаар үе шатны хүрээнд баруун бүс нутагт орон нутгийн иргэдэд түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох, соёлын өв бүхий газар, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Азийн хөгжлийн банктай байгуулах Зээлийн хэлэлцээр нь Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу гадаад улсын болон олон улсын банк санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ тул Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай хэмээн танилцууллаа.  

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг, Х.Ганхуяг, Д.Батлут, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн олонх зээл заавал авах шаардлагатай эсэх, мөн зээлийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалт үр дүнгээ өгөх ямар тооцоо, төлөвлөлт хийсэн талаар тодруулав. Гишүүдийн асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ зээлийн хөрөнгөөр Увс, Ховд аймагт хоёр аялал жуулчлалын цогцолбор, жуулчны гудамж байгуулах, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт аялал жуулчлалын гол цэгүүдэд ариун цэврийг сайжруулах, аялал жуулчлалын жижиг байгууламжуудыг барьж байгуулах талаар хариуллаа.

    Төсөл санаачлагчийн хариулттай холбогдуулан гишүүд нэмж тодруулахдаа эдгээр бүтээн байгуулалтыг зээл авч, хийх шаардлагагүй, энд тэнд байшин барилаа гээд аялал жуулчлал хөгжихгүй, гадаад өрийг нэмэгдүүлж, зайлшгүй шаардлагаар авах зээл биш зэрэг санал хэлэв.

    Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Байнгын хороо шаардлагагүй зээл гэж үзэж буй учир 03 дугаар сараас хойш хэлэлцэхгүй хойшлуулсан. Гэвч Сангийн яам урьдчилаад тохирчихсон, тохирсноосоо буцахгүй гэдэг тайлбар өгдөг талаар гишүүдэд мэдээлэл өглөө.

Гишүүдийн гаргаж буй саналтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ зээлийн зориулалтыг өөрчлөх тал дээр ажлаа аваад Азийн хөгжлийн банктай уулзсан. Зээлийг нэгэнт батлагдсан дагуу буюу тохирсноороо хэрэгжүүлнэ. Үгүй бол буцааж татагдах асуудал үүсэх талаар тайлбарлав. Энэ үеэр мөн Сангийн сайд Б.Жавхлан зээлийн хэлэлцээрийн төслийн процессийн талаарх тайлбар, мэдээллийг гишүүдэд өглөө.

    Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Д.Батлут, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

    Уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор  хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа4 цаг 21 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа5 цаг 5 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube