Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-07 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг

7/ 7/ 2022    6 цаг 40 минут
Хаант Орос улс-Дундад Иргэн улсын хооронд байгуулсан монголын тухай гэрээ.

     Хаант Орос улс Манж чин улстай байгуулсан 1881 оны Петербургийн гэрээгээр Хаант Орос улс Манж чин улсын зарим нутаг дэвсгэр дээр худалдаа хийх онц эрхээ баталгаажуулсан. Энэ гэрээг 10 жилийн хугацаатайгаар 1891 он, 1901 онуудад хоёр удаа сунган баталсан. Гэрээг сунгах дараагийн хугацаа нь 1911 он болж, талууд санал зөрөлдөөнтэй байснаас зогссон. Энэ үед Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглаж, Хаант Орос улстай 1912 оны 11 дүгээр сарын 2-нд гэрээ байгуулж амжсан. Хятад оронд Синьхайн хувьсгал өрнөж, Чин улсын хаан Пү И-г буулган Бүгд найрамдах засагт шилжин Дундад Иргэн улсын байгуулсан.

    1912 оны 12 дугаар сард Бээжинд Орос, ДИУ-ын хэлэлцээр дахин эхэлсэн. ДИУ Монгол дахь Оросын худалдаа, эдийн засгийн онц эрхийг хөндөхгүй байхаа амлаж, Монгол-Оросын 1912 оны гэрээг хүчингүй болгохыг шаардаж байв. Оросын тал 1912 оны Монгол-Оросын гэрээг ДИУ хүлээн зөвшөөрч, Монголын автономит эрхийг хүндэтгэх, Монгол дахь ДИУ-ын эзэн эрхийг монголчуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд тусална гэжээ. Хэлэлцэгч талууд удаан маргалдсаны эцэст 1913 оны 11 дүгээр сарын 5-нд тунхаглах бичгийг байгуулсан. Тунхаг бичиг нь үндсэн 5 зүйлтэй, хоёр хавсралт бичигтэй, хавсралт тус бүр дөрөв, дөрвөн зүйлтэй. Тунхаг бичгийн гол агуулга нь Орос улс ДИУ-ын Гадаад Монголыг хэмжээтэй эзэрхэх эрхийг зөвшөөрсөн. Гадаад Монголын автономит эрхийг ДИУ зөвшөөрөх, ДИУ Гадаад Монголын дотоод хэрэгт оролцохгүй байх, Хаант Орос улс Гадаад Монголд консулыг хамгаалах цэргээс өөр цэрэг суулгахгүй байх, Гадаад Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, Монгол-Оросын 1912 онд байгуулсан гэрээг ДИУ хүлээн зөвшөөрсөн.

    Монгол улсын Богд хааны засгийн газар тунхаг бичгийг эсэргүүцэн Хүрээн дэх Оросын консулын газарт нот бичиг илгээж байсан. Хаант Орос улсад айлчлал хийж байсан Т.Намнансүрэн өөрийн Засгийн газрын байр суурийг илэрхийлэн “Манай Монгол улс Хятадын холбогдлоос бүр мөсөн салсан учраас Монгол улс зөвшөөрөөгүй байхад тогтоосон ямар ч холбоог огт хүлээхгүй, Монгол, Хятадын харилцааны асуудлыг гагцхүү Монгол улс өөрөө шийдэх ёстой” хэмээн эсэргүүцэж байсан. (Ч.Батдорж)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube