Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-07 нд нийтлэгдсэн байна.

Х.Энхтуяа: Олимпийн аварга болно гэж хүүдээ амласан

7/ 7/ 2022    8 цаг 05 минут

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа пара таеквондогийн тамирчин Х.Энхтуяаг урилаа. Тэрбээр анх удаа 2020 оны Токиогийн олимпод эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн билээ.  

 

-Таныг монголчууд пара таек­вондогийн төрлөөр анх удаа олим­пийн наадамд оролцсон тамирчин гэж мэддэг. Та өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач? 


-Намайг Хүрэлбаатарын Энхтуяа гэдэг. 32 настай, Токиогийн олимпод анх удаа эх орноо төлөөлж оролцсон. Одоогоор үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороонд харьяалагдаж байна. Анхны олимпдоо шагналт долдугаар байрт орсондоо баяртай байна. Миний хувьд Монголын хамгийн анхны пара таеквондогийн ДАШТ-ий иж бүрэн медальтай тамирчин. Энэ амжилтаараа үргэлж бахархдаг. Мөн Азийн дөрвөн удаагийн хошой аварга, нэг хүрэл медальтай.


-Өнгөрсөн сард Болгарт болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.  Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?


-Болгар улсад болсон пара таеквондогийн Гранпри тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Өрсөлдөгчдийн хувьд олимпод өрсөлдөж байсан тамирчидтайгаа таарсан. Мөн энэ тэмцээнд оролцсоноор манай салбарт шинэ үе гарч  байгааг мэдэрлээ. Учир нь өөрөөсөө 16 насаар дүү, залуу үеийн тамирчидтай өрсөлдсөн. Үнэхээр сэтгэл  хангалуун байна. Илүү ихийг сурч, эрч хүч авсан сайхан тэмцээн болж өндөрлөсөн.

 

-Та яагаад таеквондогоор хичээллэх болсон бэ. Юу нь таны сэтгэлийг татсан юм бол?


-Анх долоон жилийн өмнөөс энэ спортыг мэддэг болсон. Таеквондогийн багш, шүүгч залуутай танилцсан минь энэ спортод орох шалтгаан болсон. Эхэндээ таеквондог сонирхоогүй. Надад мөнгө, эрх мэдэл, алдар гавьяа хэрэггүй. Би 13 настайдаа ахуйн ослоор нэг гараа тайруулсан юм. Энэ үеэс Хүрэлбаатарын Энхтуяа гэдэг овог нэрээрээ дуудуулах ёстой байтал хүмүүс Хүрэлбаатар ахын гаргүй охин гэх болсон. Энэ нь надад эмзэг санагдаагүй ч надаас болж хүүхдийг минь гоочлох вий гэхээс айдаг байсан. Гэтэл энэ спортод орох санал тавьсан хүн “Чи олимпийн аварга болоход хүүхдийг чинь хүмүүс олимпийн аваргын хүүхэд гэж дуудна. Чи үүнийг хүсэхгүй байна уу” гэж хэлсэн нь намайг энэ спортод эргэлт буцалтгүй хөтлөх хамгийн том хүч болж өгсөн. Би энэ зорилгынхоо төлөө л явж байгаа. Токиогийн наадамд санасандаа хүрч чадаагүй ч олон жил хичээсэн зүтгэлээ хаяагүй. Би хүүдээ худал хэлж болохгүй. Ээж нь олимпийн аварга болно гэж амласан болохоор надад ухрах зам байхгүй. 

 

-Өнгөрсөн олимп танд юу сургасан бэ. Мэдээж сайн туршлага хуримтлуулсан байх?


-Олимп зүгээр нэг тэмцээн байгаагүй. Амьдралын минь философи хүртэл өргөжсөн. Токиогийн олимп намайг боловсроогүй байгааг мэдрүүллээ. Би нэг хэсэг амжилт гаргаж чадаагүйдээ гутарч, их хэцүү байсан. Энэ үед спортын амжилт  хатуу юм байна гэдгийг л ойлгосон. Туршлага хуримтлуулсан, гаргасан алдаагаа дараагийн олимпод гаргахгүйн төлөө хичээж байна. Анхны олимп байсан учир сэтгэл санаа тогтворгүй, сандралтай байсан минь нөлөөлсөн байх. Тиймээс ирэх олимпод сэтгэл зүйгээ сайн бэлдэнэ. 

 

-Та Монголын эмэгтэй таеквондогийн амжилтын анхдагч боллоо? 


-Би парагийн эмэгтэй тамирчин гэдгээрээ овоглох дуртай. Харин олимпийн үеэр намайг эмзэглүүлсэн нэг асуудал нь паралимпийн наадмыг телевизүүд шууд дамжуулаагүй. Тэр мэдрэмжийг аваад үнэхээр гутарсан. “Бид юуны төлөө явсан юм бэ, ийм үнэ цэнгүй байх гэж” гэж бодсон. Пара спортын амжилт гэдэг хямдхан, амархан биш. Миний таеквондогийн анхдагч пара тамирчин байх хамаагүй. Монголын таеквондогийн спортыг түүчээлж, дэлгэрүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байгаа тамирчин. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ8 цаг 41 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ8 цаг 53 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube