Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Чикаго хотын төв талбайд Монгол Улсын төрийн далбааг мандуулж, Монголын соёл урлагийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Уг арга хэмжээний үеэр АНУ, Монгол Улсын төрийн далбааг мандуулж, хоёр улсын төрийн дуулал эгшиглэсний дараагаар Чикаго хотод ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид монгол дуу, хөгжим, бүжгийн дээжээс сонирхуулсан байна.
Чикаго хотод амьдардаг Монголчууд долдугаар сарын 10-нд наадмаа хийх аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.