Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-07 нд нийтлэгдсэн байна.

Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ

7/ 7/ 2022    14 цаг 46 минут

Иргэн Б.С нь өөрийн хүү (хариуцагч) С.Б-тэй хамтран 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ХХБ банкнаас өөрийн цалингаа барьцаалан 8 сая төгрөгийн зээлийг 26 сарын хугацаатай,  сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл авснаас жил гаруйн дараа Б.С өвчний улмаас нас барснаас болж зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхээ больжээ. Иймд банкнаас зээлийн төлбөрийг хариуцагч С.Б-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч С.Б нь шүүхэд “...Зээл авах өдөр ээжийг дуудахаар нь очиход банкны зээлийн мэргэжилтэн “энэ гэрээнд гарын үсгээ зурчих” гэсэн. Тухайн үед би оюутан байсан, яг ямар үүрэг, хариуцлага хүлээж, гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй, зээлийн мөнгийг би огт хэрэглээгүй, ээжийг нас барсны дараа л энэ тухай мэдлээ. Би өөрөө 600 мянган төгрөгийн цалинтай, цалингийн зээлтэй, зээл төлөх чадваргүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй”гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, харин давж заалдах шатны шүүх хариуцагчаас зөвхөн үндсэн зээлийг гаргуулж, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн байна.

Дээд шүүхээс дараах дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

С.Б нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Учир нь  “хамтран зээлдэгч” гэдэг нь “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэсэн ойлголт (Иргэний хуулийн 240.1.2) бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч Б.С, С.Б нар нь банкны өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл, зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгчдийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй. Иймд С.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.

С.Б нь хэдийгээр тухайн үед оюутан байсан боловч насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай тул “гэрээнд гарын үсэг зурахдаа ойлгоогүй” гэх тайлбар үндэслэлгүй. Мөн тухайн зээлийг С.Б хэрэглээгүй нь хэрэгт ач холбогдолгүй буюу зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн хариуцагчийн ээж Б.С нас барснаар түүний хувьд л гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохоос бус, хамтран зээлдэгч С.Б-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй. (Иргэний хуулийн 242.3, 451.1) 

Талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийг эргүүлж төлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан нь нэхэмжлэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. (Иргэний хуулийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3, 21.2)

Харин хэрэгт авагдсан баримтаар талууд 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байх тул тухайн өдрөөр тасалбар болгон хариуцагч С.Б-ээс үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулах нь зөв гэж үзжээ.

 Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.  Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу. 

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч  

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ14 минут 53 секундын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube