Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-07 нд нийтлэгдсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн үйлчилгээг цахимжуулж эрчимтэй шинэчлэл хийж буйгаа танилцуулав

7/ 7/ 2022    14 цаг 53 минут

Харилцаа холбоо, мэдээллийн сайдтай хийсэн уулзалтаар цахим шилжилт, цахим засаглалыг сайжруулах асуудлаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Дотоод хэргийн яамны Хоёрдугаар сайд бөгөөд Ухаалаг үндэстэн, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Жозефин Тео-той уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн хөгжилд цахим сүлжээ, мэдээллийн технологи чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилт тавин “E-Mongolia” платформыг хөгжүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг энэ салбарт эрчимтэй шинэчлэл хийж буй талаар танилцуулав.
Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулж, шинээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Мэдээллийн технологи, бүтээлч үйлдвэрлэл нь манай “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг. Түүнчлэн тус бодлогод хүн төвтэй хот, төлөвлөлт төвтэй хөгжил, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх замаар олон улсын сайн жишгийг Монгол Улсын нийслэлд нутагшуулж, улмаар Улаанбаатар хотыг хөгжүүлэх “Цахим хот” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйг Ерөнхий сайд тэмдэглэв.

Сингапур Улс нь инновац, цахим технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлж буй улс орны хувьд тус улсын арвин туршлагыг Монгол Улсад нутагшуулах, цахим шилжилтэд суурилсан төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг сайжруулах, харилцаа холбооны салбарын институцийг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлд Сингапур Улстай хамтран ажиллах талаар үр ашигтай санал солилцлоо.
Талууд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн яам хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд тухайлбал, “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” болон инноваци, цахим хөгжил, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тохиров.

Төрийн бүтээмжийн сэргэлт болон хот төлөвлөлт, замын түгжрэлийг шийдэхэд олон орны туршлагыг олон жил судалсан. Энэ туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа хатагтай Жозефин Тео илэрхийлж байлаа.  

Дэлхийн инновацын индексийн 2021 оны үзүүлэлтээр Сингапур 132 орноос наймдугаар байранд эрэмблэгдсэн бөгөөд улс төр, хууль эрх зүй, бизнес, эдийн засгийн орчны үзүүлэлтээр нэгдүгээр байр, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, бизнесийн төлөвшил зэрэг үзүүлэлтээр ес болон гуравдугаар байранд жагсчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын дараа Бүгд Найрамдах Сингапур Улсын Ухаалаг үндэстэн, Цахим Засгийн газар, Хотын дахин хөгжүүлэлтийн газрын харьяа "Ухаалаг үндэстэн" үзэсгэлэн үзэж сонирхлоо.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ8 цаг 52 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв9 цаг 13 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв9 цаг 42 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ3 сар 29. 10:28Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 сар 29. 9:52Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube