Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий инженерээр ажиллаж байсан. Ганжуурын Цэрмааг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Гавьяат Барилгачин” цолоор шагналаа. Г.Цэрмаа нь улсад тасралтгүй 32 жил ажилласан бөгөөд үүнээс НХОГ-ын Ерөнхий инженерээр 13 жил ажиллаж улс, нийслэлийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан инженер билээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.