Наадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна

7/ 7/ 2022    17 цаг 30 минут

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус үйлчилгээнд ажиллуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна. 

БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУС НААДАМЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Үндсэн чиглэлийн 686 автобус дээр нэмэлтээр зургаан чиглэлд 56 автобусыг наадамчдад зориулж явуулах юм. Эдгээрийн гурав нь богино эргэлтийн чиглэл байх бөгөөд богино эргэлтийн автобуснууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн, Вокзал-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн Галт тэрэгний зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Зөвхөн богино эргэлтийн автобусанд иргэд үнэгүй зорчих юм.

Богино эргэлтийн чиглэлүүдийн төлөвлөлт /үнэгүй/

ХҮЙ ДОЛООН ХУДАГ РУУ ЗӨВХӨН КАРТААР ҮЙЛЧИЛНЭ

Хүй долоон худаг руу Төв цэнгэлдэх хүрээлэн, Боловсролын их сургууль, Таван шараас нийтийн тээврийн автобусаар үйлчлэх юм. Үйлчилгээний хөлс 1500 төгрөг бөгөөд төлбөрийг зөвхөн картаар төлнө гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. Долдугаар сарын 11-15-нд Хүй долоон худгийн шөнийн арга хэмжээнд зориулж 18:00-03:00 цагийн хооронд зургаан автобус “Таван шар-Хүй долоон худаг” чиглэлд үйлчилнэ.

Хүй 7 худаг  чиглэлд хүрэх чиглэлүүдийн мэдээлэл /1500 төгрөг/

Харин долдугаар сарын 13-ны өдөр хотын төв МУБИС-ийн баруун тал буюу Улаанбаатар зочид буудлын автобусны зогсоолоос 06:00 цагаас  их багтаамжийн таван автобус 10 минут тутамд Хүй долоон худаг руу  үйлчилнэ.

ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГЫН ТАКСИ ЗАМ ХААСАН ЧИГЛЭЛД Ч ЗОРЧИНО

Төв цэнгэлдэх хүрээлэн орчим болон Таван шарын дөрвөн түр зогсоолоос Нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг найман аж ахуйн нэгжийн 383 такси иргэдэд үйлчилнэ. Албан ёсны гэрээт байгууллагын таксинууд зам хаасан чиглэлд үйлчлэх бөгөөд эрх авсан 180 такси байгаа аж. 

Такси үйлчилгээний зогсоолууд:

  1. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал: Нийслэлийн гудамж, “Хурд” хорооллын хойд зогсоол;
  2. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал: Махатма Гандийн гудамж, “Ж” зогсоолын баруун талын зогсоол
  3. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, Наадам центрийн баруун талын зогсоол,
  4. Таван шарын хойд автобусны зогсоолын зүүн талаас албан ёсны гэрээ бүхий компанийн таксинууд үйлчилгээ үзүүлэх юм байна.

Наадмын эхний хоёр өдөр  Төв вокзалаас Давааны өртөө хүртэл галт тэрэг 2000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монголд 527 ББСБ, 200 ХЗХ, 284 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага ажиллаж байна3 минут 53 секундын өмнө“UB Food festival” Сүхбаатарын талбайд бямба гарагт болно15 минут 54 секундын өмнөНэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлтийг маргаашаас баталгаажуулна1 цаг 5 минутын өмнөТокиогийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гишүүн асныг авлигын хэргээр баривчилжээ1 цаг 11 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар шатрын шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа1 цаг 17 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 дугаар тогтоол / бүрэн эхээрээ/2 цаг 21 минутын өмнөЭдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, танилцуулах Ажлын хэсэг хуралдлаа2 цаг 31 минутын өмнөС.Баярцогтыг АН-ын даргад зүтгүүлэхээр тохирсон уу2 цаг 42 минутын өмнөТүүхэн товчоон: Пугу3 цаг 2 минутын өмнөМега стар Реппер LIL PUMP Монгол Улсад ирлээ3 цаг 13 минутын өмнөБШУЯ: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдана3 цаг 15 минутын өмнөЗасал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн гэх ламд 10 жилийн хорих ЯЛ ОНООЛОО3 цаг 16 минутын өмнөНэг өрхийн сарын дундаж орлого 0.2-5 хувиар багасжээ3 цаг 18 минутын өмнөУлаанбаатар хотод ковидын халдварын 71, орон нутагт 80 тохиолдол бүртгэгдэв3 цаг 45 минутын өмнөСармагчны цэцэг өвчин хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдварласан байж болзошгүй анхны тохиолдол илэрчээ4 цаг 5 минутын өмнөБНСУ-ын хилээр орж ирэх зорчигчдын АНХААРАЛД4 цаг 7 минутын өмнөН.Баярбат: Танай үйлдвэрт зовж ажиллаад 1.2 сая төгрөг авснаас халамж нь илүү дээр гэдэг хүмүүс байдаг4 цаг 19 минутын өмнөХ.Баттулга: МАН-ын улс төрийн товчоо хуралдаж, АН-ын даргаар Х.Баттулгыг томилж болохгүй гэсэн “шийдвэр” гаргасан4 цаг 26 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нараа ирэх долоо хоногт томилох уу?4 цаг 51 минутын өмнөҮндсэн хуулиа хоёр дахь нар мэт хүндэлж явахад төр, нийгмийн сэтгэл зүй бэлэн үү ?5 цаг 4 минутын өмнөБНАСАУ хоёр далавчит пуужин харважээ5 цаг 25 минутын өмнөЧ.Өнөрбаяр: Т.Доржхандаа чи, МАН-ын хэвлэлийн төлөөлөгч хийхээсээ ичихгүй байна уу?5 цаг 27 минутын өмнө22 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарлаа5 цаг 40 минутын өмнөЦэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн болно5 цаг 42 минутын өмнөБ.Мөнхбаясгалан: Хүчээ нэгтгэсэн хулгайчуудаас шудрага ёс нэхэх үү!!!6 цаг 1 минутын өмнөМАН-ын зуны цэцэг шиг амлалтууд6 цаг 34 минутын өмнөБолдхэтийн "Наран групп" цэцэрлэгийн зориулалттай барилгыг нурааж байна6 цаг 41 минутын өмнөБ.Баттөмөр: Авлига бол тусгаар тогтнол, хөгжлийн эсрэг гэмт хэрэг мөн7 цаг 21 минутын өмнөНийслэлд өнөөдөр суурин 65, түр хоёр цэгт КОВИД-19-ийн эсрэг вакцин хийнэ7 цаг 29 минутын өмнөУлсын аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрсэн гэв үү7 цаг 40 минутын өмнөХятад улс Тайвань руу 21 нисэх онгоц, таван хөлөг онгоц илгээлээ8 цаг 30 минутын өмнөОросын Хар тэнгисийн флотын шинэ командлагчийг томилов8 цаг 30 минутын өмнөЛ.Мөнх-Эрдэнэ: Дайчин улс нь Монголын улс төрийн соёл дээр суурилсан Манж-Монголын холбооны улс8 цаг 52 минутын өмнөЗасгийн сэлгээ Засаг дарга нарт ч хамаатай8 цаг 55 минутын өмнөД.Трамп нэгжлэг хийсэн үндэслэлээ үнэнээр нь мэдээлэхийг уриалав8 цаг 59 минутын өмнөЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно9 цаг 3 минутын өмнөЦаг агаар:Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан, бороотой9 цаг 6 минутын өмнө Афганистаны тусгай хүчин Украины Зэвсэгт хүчний талд тулалдах уу9 цаг 30 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 08 дугаар сарын 22-ноос 26-нд товлон зарлалаа8 сар 17. 18:50Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хоёр иргэнийг саатуулжээ8 сар 17. 16:43
 Facebook Twitter Youtube