Үндэслэлгүйгээр үнэ нэмж ашиг олсон бол буцаагаад хураалгана

7/ 7/ 2022    18 цаг 00 минут

Коронавируст халдварын цар тахлын улмаас авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхдээ үнийн хөөрөгдөл үүсгэж, 2 сая төгрөгийн тээврийн хөлсийг 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироосон гэж, ШӨХТГ-аас тээврийн жолооч Р.Б-г 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25 сая төгрөгийг хураах шийтгэл оногдуулсныг шүүх зөв гэж үзлээ.

Замын-Үүд боомтоор өдөрт 800-1000 тээврийн хэрэгсэл хилээр орж гардаг ачаа тээврийн урсгалыг 2021 оны 4 дүгээр сард өдөрт 20-100 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хязгаарлалт тогтоосон байх үед  тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч нар 2-2.5 сая төгрөгийн ханштай байсан нэг удаагийн ачаа тээврийн хөлсийг 20-25 сая төгрөг хүртэл өсгөсөн байна.

Тээврийн үйлчилгээний үед гарах зардал өсөөгүй, тээвэрлэлтийн зам, зай өөрчлөгдөөгүй зэргээр үнэ нэмэх бодит шалтгаан үүсээгүй байхад ачаа тээврийн урсгал эрс хязгаарлагдсан, цар тахлын онцгой нөхцөл байдлыг ашиглан ачаа тээврийн үйлчилгээний хөлсийг ийнхүү огцом нэмэгдүүлсэн нь чөлөөт зах зээлийн шударгаар өрсөлдөх зарчим биш, хэрэглэгчийн аргагүй байдлыг далимдуулсан хясан боогдуулсан шинжтэй, хэт өндөр үнэ төлөх нөхцөл байдлыг үүсгэж, хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил мөн гэж шүүх үзжээ.

Мөн “Өрсөлдөөний тухай хууль нь зөвхөн аж ахуйн нэгжид хамааралтай” гэж маргасныг шүүх хүлээж авсангүй. Учир нь хувь хүн зах зээлд аливаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд өрсөлдөөний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зах зээлд шударгаар өрсөлдөх үүрэгтэй гэж үзсэн байна.  

Ингээд үндэслэлгүйгээр үнээ нэмсэн тээврийн үйлчилгээнээс жолоочийн олсон орлогыг хурааж, улсын орлогод үлдээжээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.  Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ  

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлтийг маргаашаас баталгаажуулна4 минут 32 секундын өмнөТокиогийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гишүүн асныг авлигын хэргээр баривчилжээ10 минут 33 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар шатрын шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа15 минут 52 секундын өмнөМонгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 дугаар тогтоол / бүрэн эхээрээ/1 цаг 21 минутын өмнөЭдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, танилцуулах Ажлын хэсэг хуралдлаа1 цаг 31 минутын өмнөС.Баярцогтыг АН-ын даргад зүтгүүлэхээр тохирсон уу1 цаг 42 минутын өмнөТүүхэн товчоон: Пугу2 цаг 2 минутын өмнөМега стар Реппер LIL PUMP Монгол Улсад ирлээ2 цаг 12 минутын өмнөБШУЯ: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдана2 цаг 15 минутын өмнөЗасал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн гэх ламд 10 жилийн хорих ЯЛ ОНООЛОО2 цаг 16 минутын өмнөНэг өрхийн сарын дундаж орлого 0.2-5 хувиар багасжээ2 цаг 18 минутын өмнөУлаанбаатар хотод ковидын халдварын 71, орон нутагт 80 тохиолдол бүртгэгдэв2 цаг 45 минутын өмнөСармагчны цэцэг өвчин хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдварласан байж болзошгүй анхны тохиолдол илэрчээ3 цаг 4 минутын өмнөБНСУ-ын хилээр орж ирэх зорчигчдын АНХААРАЛД3 цаг 7 минутын өмнөН.Баярбат: Танай үйлдвэрт зовж ажиллаад 1.2 сая төгрөг авснаас халамж нь илүү дээр гэдэг хүмүүс байдаг3 цаг 18 минутын өмнөХ.Баттулга: МАН-ын улс төрийн товчоо хуралдаж, АН-ын даргаар Х.Баттулгыг томилж болохгүй гэсэн “шийдвэр” гаргасан3 цаг 26 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нараа ирэх долоо хоногт томилох уу?3 цаг 50 минутын өмнөҮндсэн хуулиа хоёр дахь нар мэт хүндэлж явахад төр, нийгмийн сэтгэл зүй бэлэн үү ?4 цаг 3 минутын өмнөБНАСАУ хоёр далавчит пуужин харважээ4 цаг 25 минутын өмнөЧ.Өнөрбаяр: Т.Доржхандаа чи, МАН-ын хэвлэлийн төлөөлөгч хийхээсээ ичихгүй байна уу?4 цаг 26 минутын өмнө22 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарлаа4 цаг 40 минутын өмнөЦэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн болно4 цаг 42 минутын өмнөБ.Мөнхбаясгалан: Хүчээ нэгтгэсэн хулгайчуудаас шудрага ёс нэхэх үү!!!5 цаг 1 минутын өмнөМАН-ын зуны цэцэг шиг амлалтууд5 цаг 33 минутын өмнөБолдхэтийн "Наран групп" цэцэрлэгийн зориулалттай барилгыг нурааж байна5 цаг 41 минутын өмнөБ.Баттөмөр: Авлига бол тусгаар тогтнол, хөгжлийн эсрэг гэмт хэрэг мөн6 цаг 21 минутын өмнөНийслэлд өнөөдөр суурин 65, түр хоёр цэгт КОВИД-19-ийн эсрэг вакцин хийнэ6 цаг 29 минутын өмнөУлсын аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрсэн гэв үү6 цаг 40 минутын өмнөХятад улс Тайвань руу 21 нисэх онгоц, таван хөлөг онгоц илгээлээ7 цаг 30 минутын өмнөОросын Хар тэнгисийн флотын шинэ командлагчийг томилов7 цаг 30 минутын өмнөЛ.Мөнх-Эрдэнэ: Дайчин улс нь Монголын улс төрийн соёл дээр суурилсан Манж-Монголын холбооны улс7 цаг 51 минутын өмнөЗасгийн сэлгээ Засаг дарга нарт ч хамаатай7 цаг 55 минутын өмнөД.Трамп нэгжлэг хийсэн үндэслэлээ үнэнээр нь мэдээлэхийг уриалав7 цаг 58 минутын өмнөЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно8 цаг 3 минутын өмнөЦаг агаар:Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан, бороотой8 цаг 6 минутын өмнө Афганистаны тусгай хүчин Украины Зэвсэгт хүчний талд тулалдах уу8 цаг 30 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 08 дугаар сарын 22-ноос 26-нд товлон зарлалаа8 сар 17. 18:50Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хоёр иргэнийг саатуулжээ8 сар 17. 16:43Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай байна8 сар 17. 16:3217 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа8 сар 17. 16:26
 Facebook Twitter Youtube