Хятад улс Украины хямралд оролцогч аль нэг тал биш ч зүгээр суухгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сияртотой утсаар ярихдаа мэдэгджээ.
"Хятад бол Украйны хямралын оролцогч тал биш, гэхдээ бид "идэвхгүй үзэгч" биш, энэ нь гал дээр тос нэмэнэ гэсэн үг биш. Бид энх тайван байдалд хүрэхийн төлөөх хэлэлцээрийг тууштай дэмжсээр ирсэн, цаашид ч энэ байр суурин дээрээ тууштай байх болно." гэж Ван И-гийн албан ёсны вэбсайтад мэдэгдэв.
Түүнчлэн бүх талууд Украины хямралаас суралцах ёстой гэж Ван И онцолжээ. Тэрбээр мөн тогтвортой энх тайванд хүрэхийн тулд Европын аюулгүй байдлын тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой бүтцийг бий болгох асуудлыг хэлэлцэхийг талуудад уриалав.
Эх сурвлж: Риа новости
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Маш зөв хэлжээ . Энэ бол НАТОГ устгаж оронд нь өөрсдийн АНУ - аас хамааралгүй бүтцийг европын аюулгүй байдал , хамтын ажиллагааны хүрээнд бий хэрэгтэй гэсэн санаа байна .