Украйны Ерөнхийлөгчийн зарлигаар огцруулсан Ерөнхий прокурор Ирина Венедиктова, Украины Аюулгүй байдлын албаны (СБУ) дарга Иван Баканов нарыг удахгүй тусгай албаныхан хөнөөж магадгүй гэж Дээд Радын депутат асан Илья Кива мэдэгджээ . Тэрээр энэ тухайгаа Telegram сувагтаа дурдсан байна.
Кивагийн хэлснээр, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зарлигааар ажлаас халагдсан Баканов, Венедиктова нар “Америкийн элчин сайдын яам, MI6 тагнуулын алба болон Зеленскийн дэглэмийн өөрсдийн бүтцээр дамжуулан үйлдсэн бүх гэмт хэрэг, террорист халдлагын” тухай шаардлагагүй гэрч, мэдээлэл тээгчид болсон.
"Тиймээс тэднийг ойрын ирээдүйд барууны тагнуулын алба эсвэл Украины тагнуулын албаныхан устгах магадлалтай. Урьдын ийм туршлага бий, тэгээд ч ялангуяа дайны ийм үед ..." гэж тэрбээр бичжээ.
Долдугаар сарын 18-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Аюулгүй байдлын албаны дарга Иван Баканов болон тус улсын Ерөнхий прокурор Ирина Венедиктова нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зарлигт гарын үсэг зурсан юм. Дараа нь түүний энэ шийдвэрийг тус улсын Дээд Радын депутатууд дэмжсэн байна.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.