Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-21 нд нийтлэгдсэн байна.

Даянгийн боомт буюу Даян-Хуншаньзюй боомтын талаарх хоёр улсын “төлөвлөгөө”

7/ 21/ 2022    10 цаг 46 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагааннуур, Даянгийн боомтод ажиллаад иржээ. Үүний өмнө Ульхан, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Бичигт, Цагаан дэл боомтод ажилласан. Эдгээрээс Цагаан дэл боомтын ажлыг түр түдгэлзүүлсэн, одоо Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Цагаан дэл боомт нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлцлийн дагуу хэрэгжиж, хуульд зааснаар концесст шалгарч, урд хөршийн талаас тодорхой хэмжээний хөрөнгө оруулаад байгаа урд хөршийн зүгээс яаралтай эхлүүлэх шийдэл, шийдвэрийг хүлээгээд байна. Хятадын талаас Цагаандэл боомтыг ингэж бэлтгэчихээд байна. 

Учир нь тус боомт бол Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр” (Монгол Улсын ГХЯ 2020.9.15-ны өдрийн А/20-1008, Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ мөн өдрийн 218/2020 тоот ноот бичиг солилцож, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ийн дагуу шинээр нээхээр зэхэж буй 4 боомтын нэг юм. 

Монголын талаас ч олон нийт одоогоор дотоодоосоо огт хөрөнгө оруулаагүй, Хятадын талын 1.6 тэрбум юанийн хөрөнгө оруулсан энэ ажлыг хойшлуулалгүй дуусгаж “нөөц боломж” болгон ашиглаж эхлэх байтал хойрго хандаж байна гэсэн шүүмжлэл өрнөөд буй. Монгол Улс хуурай замын 42 боомттой. Боомтын логистикийн хүчин чадлын индексээр дэлхийн 160 улсаас 130-т орж байгаа нь туйлын харамсалтай. Тиймээс бүх боомтоо авто зам, төмөр замаар холбох шаардлагатай байна.
Үүний нэг жишээ нь Даян боомт. БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгаас арав гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаад 2010 оноос хойш үйл ажиллагаа нь доголдож ажиллаагүй гэж мэдээлсэн байна билээ. Өнөөх урд хөрштэй хиллэдэг 13 боомтын нэг л дээ. Мөн л Хятадын тал автозамаа тус боомттой холбочихсон Монголын талын шийдлийг хүлээж байна.
Тэгэхээр Ерөнхий сайдын наадмын маргааш Цагааннуур, Даянгийн боомт руу аялж амарч зугааллаа гэж хардуулан байж яаран ниссэн нь эдгээр боомтуудыг авто замаар холбосноор өрсөлдөх чадвар сайжирч, эдийн засгийн болоод стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой төдийгүй гурван улсын ачаа тээврийн коридор үүсгэхэд яарсан хэрэг биз ээ. Одоогоор Цагааннуур боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгон өргөтгөсөн, одоо олон улсын транзит хурдны зам барих, Цагаануур-Улаанбайшинт чиглэлийн 27,8 км автозамын ажил өнгөрсөн жилээс эрчимжиж ирэх 8-р сард ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа аж. 

Энэ зам ашиглалтад орсноор Монгол Улсын импортын ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхээс гадна дээр дурдсан “гурван улсын ачаа тээврийн коридор” буюу ОХУ, БНХАУ-ын хооронд манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн олон улсын хэмжээний нэгэн том гарц нээгдэх юм. Даян-Хуншаньзюй боомт Хятадын мэдээллийн сайтуудад “хоёр талын түр ажиллагаатай” гэх ангилалд бичигдсэн байдаг.

Монгол Улс өнгөрсөн онд 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 9.2 тэрбум, импорт 6.8 тэрбум ам.доллар байв. Үүнээс зөвхөн БНХАУ-тай өнгөрсөн онд 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байгаа аж. Гэтэл БНХАУ-тай худалдаа хийхийг хүссэн хэчнээн орны зах зээлтэй өрсөлдөж байгаа билээ. Бидний өнөөдрийн аливаа хүндрэлийн алхам тутамд тээвэр, логистикийн дутагдалтай байдал саад учруулж байна. Цаашид боомтын үйл ажиллагааг сайжруулахад зайлшгүй хийх ёстой ажлууддаа яаравчлах шаардоагатай байна. 

Юуны өмнө хөрөнгө оруулалтын болон хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтцийн байгууламжийг түргэтгэх хэрэгтэй. Мөн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой. Бэхжүүлнэ гэдэг нь наад зах нь гэнэт түдгэлзүүлэхгүй, нэг талын шийдвэрээр ярьсан тохирсноо гэнэт гацаахгүй байхыг хэлж байгаа юм. Харилцан ашигтай худалдааны хамтын ажиллагаанаас гадна байгаль орчны хөгжлийн тогтолцоог дэмждэг байх нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрүүл хөгжлийн зам болох юм.
Ерөнхий сайдын сүүлд очсон Цагааннуур, Даянгийн боомтын тухайд л гэхэд алслагдсан бүс нутагт байдаг тул орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарах, хамгийн гол нь эрчим хүч, харилцаа холбоо, тээвэр, дэд бүтэцтэй холбоотой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой.
Боомтын нэвтрүүлэх чадвар болон гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг хангалтгүй байгаа нь Монгол, Хятадын боомтууд дахь менежментийн нийтлэг асуудал юм. Дээр дурдсанчлан хоёр талын боомтууд алслагдсан бүсэд хамаардаг учраас боомтын дэд бүтцийн хоцрогдлоос гадна үйлчилгээний чадамж, гаалийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар дутмаг байх зэрэг нь Монголын экспорт импортын худалдааны хөгжилд сөргөөр нөлөөлөх таагүй хүчин зүйл болдогийг ажиглагчид шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, Монгол, Хятад хоёр улсын алинд ч боомтын менежмент дутмаг байгаа нь экспорт импортын хэмжээнд нөлөөлөх, ялангуяа боомтод зарцуулсан хугацаанаас болж тухайн барааны борлуулалтад нөлөө үзүүлдэг байдлыг өөрчлөх шаардлагатай юм.
Эцэст нь цар тахлын эсрэг хамтран тэмцэх ажлаа дахин эрчимжүүлэх шаардлагатайг нөхцөл байдал сануулсаар байна. Ийм онцгой нөхцөл байдалд ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг аль болох хэвийн өрнүүлэхэд анхаарч өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээг боломжит хэлбэрээр зохион байгуулж, хоёр улсын хилийн боомтуудад хэрэгжүүлж байсан “Ногоон гарц”-ын түр журмыг дахин эхлүүлж зорчигч урсгалын нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал түлхэц болно. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дээрх боомтуудад ажиллах үеэрээ хэлсэн үгс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон талаас нь бодолцож нягталж, хамгийн гол нь гарцаа зөв олж харжээ гэсэн сэтгэгдэл төрүүллээ. Ингэснээр дээр дурдсанчлан Боомтын логистикийн хүчин чадлын индексээр дэлхийн 160 улсаас 130-т орж байгаа “гунигтай” байр сууриа урагшлуулж хөгжих найдвар төрүүлж байна.

 Нийтлэлч У.Оргилмаа

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube