Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-23 нд нийтлэгдсэн байна.

Орос улс "найрсаг бус улс"-ын жагсаалтыг өргөжүүлэв. Жагсаалтад ямар улс багтдаг вэ

7/ 23/ 2022    7 цаг 20 минут

ОХУ-ын Засгийн газар Грек, Дани, Словени, Хорват, Словак зэрэг улс орноор "найрсаг бус улс"-ын жагсаалтаа өргөжүүлсэн байна. Орос улсад нийтдээ ийм хоёр жагсаалт бий. Эдгээр улс өмнө нь зөвхөн АНУ, Чех улс байсан жагсаалтад нэмэгджээ. Хаин нөгөө жагсаалтад 48 улс багтсан.

Эхний жагсаалт
ОХУ-ын гадаад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газруудын эсрэг чиглэсэн "нөхөрсөг бус үйлдэл" гаргасан улсын жагсаалтыг "шинэчилсэн" гэж Ерөнхий сайд Михаил Мишустин  мэдэгдэв.

Дайны өмнө ч Оросын эрх баригчид тус улсын  эсрэг "нөхөрсөг бус үйлдэл хийдэг" улсуудыг "найрсаг бус улс" гэж нэрлэх болсон. Энэ нь дипломат дуулиантай холбоотой байв.

2021 оны 4-р сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч эдгээр улсын Москва дахь дипломат төлөөлөгчийн газарт Оросын иргэдийг ажиллуулах эрхийг хязгаарласан зарлигт гарын үсэг зурсан юм.  Эхлээд энэ жагсаалтад хоёрхон улс байсан. Тодруулбал дээр өгүүлсэнчлэн  2021 оны 5-р сарын 14-нд Оросын засгийн газар Чех, АНУ-ыг  энэ жагсаалтад оруулжээ.

Харин сая шинээр нэмэдэж буй Грек, Дани, Словени, Хорват, Словак зэрэг улс одоо ийм хязгаарлалттай тулгарах болно. Учир нь Ерөнхий сайд Мишустин 2021 оны дөрөвдүгээр сарын Путины зарлигийг иш татан захирамжид гарын үсэг зурсан юм.

Уг тогтоолд Элчин сайдын яам, консулын газруудад "Оросын нутаг дэвсгэрт амьдардаг хүмүүс"-ийг  ажилд авах боломжийг бүрмөсөн хориглох,  хязгаарлахыг  санал болгож байна.

Энэ тушаалын дагуу Грект 34, Дани 20, Словак 16 хүний ​​хязгаар тогтоосон байна.“ Словени, Хорват улс дипломат төлөөлөгчийн газар болон консулын газартаа ажилчид авах боломжгүй” гэж баримт бичигт дурджээ.

Хоёр дахь жагсаалт

Энэ оны 3-р сарын эхээр, өөрөөр хэлбэл, Украин руу довтолж эхэлсний дараа Оросын засгийн газар өөр нэг "найрсаг бус" улс, болон газар нутгийн жагсаалтыг баталсан.

Дараа нь ЕХ-ны гишүүн орнууд, Австрали, Албани, Андорра, Их Британи, Исланд, Канад, Лихтенштейн, Микронез, Монако, Шинэ Зеланд, Норвеги, Бүгд Найрамдах Солонгос, Сан Марино, Хойд Македон, Сингапур, АНУ, Тайвань (Хятад), Украйн, Монтенегро, Швейцарь, Японзэрэг  48  улс орон багтсан жагсаалтыг баталсан.

Энэхүү жагсаалтаас харахад  АНУ болон ЕХ-ны гишүүн орны хувьд Чех улс хоёр жагсаалтад багтаж байна.

Энэхүү жагсаалтыг В.Путины өөр нэг зарлигийн үндсэн дээр боловсруулсан бөгөөд тэр нь 2022 оны 3-р сарын 5-ны өдрийн зарим гадаадын зээлдүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх түр журмын тухай тогтоол юм.

"Нөхөрсөг бус" орнуудын жагсаалтад багтсан гадаадын зээлдүүлэгчдийн өмнө гадаад валютын үүрэг хүлээсэн ОХУ-ын иргэд, аж ахуйн нэгжүүд төлбөрөө рублээр төлөх боломжтой болно гэж Засгийн газар мэдэгдэв.

Харин үүний хариуд барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, Орос улс сөрөг хориг, хязгаарлалтыг ихэвчлэн "найрсаг бус улс" гэж нэрлэдэг. бөгөөд "Нөхөрсөг" орнуудын хувьд ямар нэг  хязгаарлалт хориг байхгүй.

Эх сухвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо1 цаг 23 минутын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо2 цаг 13 минутын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа2 цаг 36 минутын өмнөДээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube