Оросын арми Одесс боомтод Украйны Зэвсэгт хүчний хөлөг онгоц болон Вашингтоноос нийлүүлсэн хөлөг онгоцны эсрэг алсын тусгалтай Харпун пуужингийн агуулахыг устгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэв. Түүнчлэн Украины Тэнгисийн цэргийн хүчин хөлөг онгоц засварлах үйлдвэрийнхээ хүчин чадлаа алдсан гэж тэр нэмж хэлэв.
Одесс хотын далайн боомт дахь хөлөг онгоцны үйлдвэрийн нутаг дэвсгэрт өндөр нарийвчлалтай алсын тусгалтай пуужингаар Украины байлдааны хөлөг онгоц болон АНУ-аас Киевт нийлүүлсэн Харпун пуужингийн агуулахыг устгасан байна.
ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захаровагийн хэлснээр, цохилтыг Калибр пуужингаар хийсэн байна.
ОХУ-ын цэргүүд Одесс боомт руу пуужингийн цохилт өгсөн гэж Төрийн Думын Мэдээллийн бодлого, мэдээллийн технологи, харилцаа холбооны хорооны орлогч дарга Евгений Попов өмнө нь мэдэгдсэн. Түүний хэлснээр энэ нь далайн боомтод байрлах хөлөг онгоц эсэргүүцэх “Харпун” пуужингуудыг устгах зорилгоор хийгдсэн аж.
Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар энэ үйл явдлын тухайд НҮБ, Турк, Орос, Киевийн хооронд Украинаас үр тариа экспортлох тухай хэлэлцээр байгуулсны дараахан болсон энэ цохилт Анкарагийн хувьд ихээхэн түгшүүр төрүүлж байна гэж мэдэгдэв.
Турк болсон талуудын хэлэлцээрийн дагуу Москва 120 хоногийн турш хоол хүнс ачсан хөлөг онгоцууд руу гал нээхгүй байх ёстой.
Эх сурвалж: News.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.