Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-26 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Урианхан түмэн

7/ 26/ 2022    6 цаг 40 минут

XV зуунаас хойшхи үеийн Зүүн Монголыг бүрдүүлэгч 6 түмний нэг.

 

Урианхай хэмээх угсаатны нэр анх X зууны эхнээс түүхэн сурвалжуудад тэмдэглэгджээ. “Ляо улсын түүх (Ляо ши)”-д гарч буй “嗢娘罕 (ванянхань)”-ыг “урианхан” мөн гэж эрдэмтэд үздэг. Тус аймаг “Юань улсын судар”, “Монголын нууц товчоон”-д 兀良哈 (улянха), 兀哴孩 (улянхай), Манж Чин улсын албан түүхэнд 烏梁海 (улянхай) нэрээр тус тус тэмдэглэгджээ. Урианхай, урианхан гэдэг хоёр нэр нэг гаралтай бөгөөд Урианхай хэмээх үг нь “уриа дуудлагын эзэн”, ”онгодын эзэн” гэсэн утгатай гэж судлаачид үздэг. 

Түүхэнд “урианхай” нэрээр тэмдэглэгдэж ирсэн овог аймаг олон бөгөөд тэдгээрийг ерөнхийд нь монгол, түрэг, түнгүс угсааны хэмээн ангилан үзэж болно.

Рашид-ад-Диний “Судрын чуулган”-д тэмдэглэснээр урианхад нь талын буюу “монгол урианхад”, “ойн урианхад” хэмээх хоёр зүйл байжээ. Тиймээс судлаачид “ойн урианхад”-ыг өнөөгийн түрэг гаралт урианхай хэмээн үзэж иржээ. Гэвч сүүлийн үед зарим судлаачид түрэг урианхай гэж байхгүй, Рашид-ад-Дин язгуурын монгол урианхайг хоёр хувааж ойн иргэнтэй хольж хутган ташаарч 2 зүйлийн урианхай бий болгожээ гэж үзэж байна.

Ямартай ч VIII зууны үед урианхан нар Хянганы нуруу хавиар нутаглаж байгаад, Х зууны үед нэг хэсэг урианхан нар нүүдэллэн Хэнтийн нуруу хавьд ирж суурьшжээ. XIII зууны эхээр Их Монгол улс байгуулагдаж, мянганы тогтолцоонд ороход урианхан нар хэд хуваагджээ. 

Нэг хэсэг урианхай нар Чингис тэргүүтэй их хаадын булшийг сахих үүрэг хүлээж Хэнтийн нуруу хавьд суужээ. Юань улсаас хойш үед [Зүүн] Монголын зургаан түмний нэг түмэн нь Урианхан байсан агаад тэд энэхүү Хэнтийн нуруунд суурьшсан урианхай нарын хойчис бололтой.

Зүүн Монголд нутагшсан Урианхан XV-XVI зуунд зүүн Монголын зургаан түмний нэг гэгдэж явав. Батмөнх Даян хааны үеэс эхлэн Урианхан түмэн Монголын их хааны засаглалыг олонтаа эсэргүүцэн, бослого гаргах болжээ. 1524 онд Урианхан түмний Төрүй ноён, Гэрэбалад чинсан хоёр Халх түмний Бэсүд, Хүрээ зэрэг отгийг довтолсонд Боди Алаг хаан Цахар, Халхын цэргийг дайчлан тэднийг дарав. Бас Баруун түмний Гүнбилиг Мэргэн жонон, Алтан хан, Баясгал хүндлэн нар их хааны зарлигаар Урианханыг довтолж, Балж хэмээх газарт урианханчуудыг даржээ. Улмаар Баруун түмний цэрэг урианханчуудыг Бурхат хан гэдэг газарт байхад нь довтолж, араас нь нэхсээр Зорголын зоонд хиартал цохив. Гэвч Уранханыг бүрмөсөн бутцохиж чадаагүй учир хэдэн жилийн дараа тэд дахин толгойгоо өндийлгөж Боди Алаг хааны албат иргэдийг довтолжээ. Тиймээс 1538 онд Боди Алаг хаан зүүн, баруун түмний цэргийг дайчлан Урианхан түмнийг дайлж бүрмөсөн буулган авав. Тэгээд тус түмнийг татан буулгаж, хүн амыг нь бусад түмэнд тараан жишжээ. 

Халх түмний мэдэлд багтсан урианханчууд аажмаар баруун тийшлэн одоогийн Говь-Алтай аймгийн Цээл, Тонхил, Алтай, Цогт, Ховдын Цэцэг зэрэг сумдын нутагт суужээ. Улмаар Халхын Гэрсэнз жалайр хунтайж (1513-1549)-ийн 7 хөвгүүний отгон нь болох Саму Буймагийн мэдэлд очжээ. Саму Буймагийн удмын ноёдын захирсан урианхан нарыг Манжийн ноёрхлын үед 2 хошуу болгон зохион байгуулсан нь Халхын Засагт хан аймгийн Дайчин бэйс, Дархан бэйлийн хошууд болно. Мөн Хөх нуурт Урианханы 1 хошуу байсан агаад тус хошууны ноён нь Саму Буймагийн үр удам ажээ. (Ц.Цэрэндорж)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube