Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-28 нд нийтлэгдсэн байна.

Яагаад заавал Эш хөрөг гэж?

7/ 28/ 2022    16 цаг 13 минут

 Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмаар Чингис хааны эш хөргийг айл өрх, албан байгууллага бүр дээдлэн залах тухай зарлиг гаргасан нь олны анхаарлын төв дэх сэдэв хэвээр байна. Олон нийтийн дунд энэхүү зарлигийн агуулга санааг дэмжин сайшаах хандлага түлхүү байгаа ч чухам юуны учир заавал эш хөргийг, заавал зарлиг гарган бариндээдлэх ёстой гэж гэсэн асуултууд мөн зэрэгцэн гарсаар байгаа юм.

Зарлигт тодруулан дурдсан эш хөрөг гэдэг нь түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр бол 1278 онд Хубилай хааны даалгаснаар монгол зураач Хорихасуны зурсан хөрөг. Хубилай хааны зарлиг ёсоор бүтээгдсэн эш хөрөг нь хоёр хувь байх агаад алинаас алийг нь хуулсан бэ гэдгийг тогтоох боломжгүй байдаг. Одоо нэг нь Тайваний Үндэсний ордон музейд, нөгөө нь БНХАУ-ын Түүхийн музейд бий бөгөөд эдгээр музейнхэн өөр өөрийн хөргийг жинхэнэ эх хэмээн маргадаг. Ямартаа ч эрдэмтэд энэ хоёр маш адилхан хөрөг зургийг хоёул 13-р зууны үеийн бүтээл гэдгийг бүх талаас нь судлан хөдлөшгүй нотолсон. Тахилгад зориулж нэгийг нь, нөгөөг үр хойчид нь үлдээхээр зурсан байх магадтай ч гэж үзэх нь бий.

Дэлхийн түүхэнд тодоос тод бичигдсэн, дэлхийн газрын зургийг шинээр зурахад хүргэж явсан Хаан Чингисийн эш хөргийг тахин дээдлэх нь ердөө зарлиг захиас төдий зүйл бас биш юм. Бодит түүх, эх сурвалжууд бүдгэрэх, магад ирээдүйд устаж үгүй болох, баримжаалах зүйлгүй болох аюул ч нүүрлэж мэднэ. Тэр цагт хойч үе юугаар өнгөрсөн үеэ төсөөлж үлдэх. Одоо л бид урд хөршид байх эш хөргийг дээдлэн залах тухай ярьж эхэлж байгаагаас биш үнэндээ таамаг төдий дүрсэлсэн олон янз зурагаар Чингис хааныг төлөөлүүлж төсөөлж ирсэн нь үнэн.

Өнгөрсөн хугацаанд буруу зургийг хааны хөрөг гэж эндүүрч явсан тохиолдол ч бий. Эзэн богд Чингисийн байлдан дагуулалтын олон олон түүх сурвалж бичиг, мөн янз бүрээр дүрсэлсэн олон хөрөг зургууд дэлхийн өнцөг булан бүрээс гарч ирсээр байдаг. Олон газар орон, улсад өөр өөрийнхөөрөө царай төрх зохион, янз бүрийн төрх байдалтайгаар харуулдаг.

Ингэж ямар нэгэн тогтсон дүр төрхгүй шахам шүтэн тахих нь явцын дунд үнэн түүх арилан балрах, аль ч үгүй хоцрох уршигт ч хүргэж мэдэх тул энэхүү зарлигийг олон нийтээр өндөр ач холбогдол өгөн дагах нь чухал юм. Мөн дэлхий даяар тархан суурьшсан нийт монголчууд бахархан дээдлэх, шүтээн нэгтэй байна гэдэг оюун санааны хувьд ч нэгдмэл байхын зэрэгцээ оюуны нэгэн дархлаа нь болж байх юм. Тиймээс ч тэр зураг нүдэнд дулаан юм гэх мэтээр эргэлзээтэй байдлаар аль нэгэн хөрөг дүрд дур зоргоор Их хааны нэр оноох нь оновчтой биш.

Олон сурвалж бичиг, түүхэн тэмдэглэлийг нийцүүлэн шүүж үзсэнээр Их Эзэн Чингис хааны жинхэнэ гэгдсэн хоёр хөрөг хоёул Хятадад байна. Монголын өв болсон эдгээр бүтээлүүд хэдийгээр хилийн цаана, гаднын улсын музейд буй ч эрхбиш хөрөг хуулбарыг нь хүндлэн залах эрх нь бидэнд нээлттэй.

Ер нь зарим нэг шүүмжлэлт хандлага буюу заавал зарлиг тушаалаар зураг хөрөг тахин шүтэх онц шаардлага чухам юунд байгааг асуух явдалд эсрэгцүүлэн тавих учир шалтгаан олон. Үүний нэгдүгээрт одоогоор баттай ноттой болгож авсан түүхийн үнэт өв, үнэт зүйлээ үнэн мөнөөр нь түүх тэмдэглэл болгон үлдээх явдал нэн чухал. Мөн Чингис хааны дүр царайг нэг янзаар тогтоон авч үр хойчид үнэнээр үлдээн түүхлэх нь бидний үүрэг мөн юм. Түүхчид, эрдэмтэн судлаачид ч энэ зарлиг шийдвэрийг онцгойлон талархаж хүлээж авч байгаагаа илэрхийлсээр байгаа.

Тайваний Үндэсний музейнхэн өөрт хадгалагдаж байгаа хөргийг Чин улсын эзэн хааны ордны цуглуулгаас уламжилж ирсэн учраас жинхэнэ эх нь мөн гэдэг. Харин Хятадын түүхийн музейнхэн “бидэнд буй хөрөг бол Монголын ван хэргэмт язгууртны гэрээс олдсон, үе удам дамжин хадгалж шүтэж ирсэн учир эх хөрөг мөн" хэмээн тайлбарладаг.

Юань улсын судар болон бусад түүх сурвалжид тэмдэглэн үлдээснийг үзвэл: Тавдугаар жарны шар Барс жил буюу аргын он тооллын 1278 онд Хубилай хаан өвөг эцэг Чингис хааны хөргийг бүтээхийг ордны зураач, монгол үндэстэн Хорихасунд зарлиглан тушаасан. Чингээд өөрөө, өвөөгийнхөө дүр төрхийг зураачид хэлж зөвлөн, Их хааныг амьд сэрүүнд нь үзээгүй Хорихасун зураач түүний ач хүү Хубилайнх нь дүр төрхөөр баримжаалж зурсныг “Чингис хааны гэгээн дүр мөн” хэмээн таалж ордондоо хүндэтгэн залсан байдаг. Энэ мэтээс үзэхэд, эрдэмтэн судлаачдын олж тогтоосноос харахад дээрх хөргийг эш хөрөг хэмээн үзэх бүрэн боломжтой ажээ. Харин өмнөдийн болон бусад улсын жуулчлан явагч, элч тушаалтнуудын тэмдэглэл зэрэгт Монголын Их хааныг ихэвчлэн “хүдэр том биетэй, өргөн дух магнайтай, сүрлэг, хүчирхэг” гэх зэргээр дүрсэлсэн байдаг.

Эш хөрөг гэж үзэх баримт аль алинд нь олон байдаг энэ хоёр хөргийг олон шалгуураар шалгаж нягталсны үндсэн дээр Юань улсын үеийн зураг гэдгийг батлан нотолсон. Харин хаан амьд сэрүүн байх үед бүтээгээгүй гэж үзсэн байдаг. Ийнхүү тэртэй тэргүй маш нарийн үндэслэл, шинжлэх ухааны тайлбар сэлттэйгээр одоогоос 700 гаруй жилийн өмнө зурж бүтээсэн хөрөг мөн гэж баталсныг өмнөдөд ихэд олзуурхан хадгалж байна. Үүнийг бид үл тоон, түүнээс өөр дүртэй байх ёстой гэж зөрж мэлзэх нь яг үнэндээ зүйтэй биш юм. Өөрөөр хэлбэл Хятадад ч нэг өөр, Монголд ч өөр нэгэн Чингисийн хөрөг байх нь утгагүйн дээр тэр нь мөн, энэ нь худал гэх маргаан үргэлжлүүлэх огт шаардлагагүй. Тиймийн учир цаашид монгол туургатан цөм бүгдээр Их эзнийхээ хөрөг дүрийг нэг янзад тогтоон авч ойлголтоо нэг мөр цэгцлэхэд Ерөнхийлөгчийн энэ зарлиг ихээхэн чухал болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч: Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс ийнхүү зарлиг болгожээ. Зарлигт:

Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



122.201.24.94Зочин   • 2022, 7 сарын 29. 21 цаг 44 минут

малтлага.



ШИНЭ МЭДЭЭ

Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ2 цаг 31 минутын өмнө“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон2 цаг 57 минутын өмнөЦасан болон шороон шуурга шуурна3 цаг 25 минутын өмнөЦ.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна3 цаг 53 минутын өмнөЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 цаг 20 минутын өмнөД.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 цаг 24 минутын өмнөАрабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 цаг 26 минутын өмнөЭрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 цаг 29 минутын өмнөХуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 цаг 31 минутын өмнөПрокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58
 Facebook Twitter Youtube