Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-01 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч танд эгэл жирийн сурагч захидал илгээж байна

8/ 1/ 2022    16 цаг 57 минут

Сайн байна уу? Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд энэ өдрийн мэнд хүргэе.

Намайг Энхбаатар гэдэг. Би 17 настай. Дархан-Уул аймгийн Эмпати сургуулийн 12-р ангийг энэ хавар төгссөн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд би энэ захидлаа өөрийнхөө болон үеийн тэнгийнхнийхээ өмнөөс бичиж байгааг минь хүлээн авна уу.

Би багаасаа IT  технологид дуртай, том болоод эх орондоо хэрэгтэй мэргэжилтэй хүн болно гээд хичээж, шаргуу хичээллэснээр дэлхийд чансаагаараа 25-д бичигддэг “University of Wisconson-Madison”-д тэнцсэндээ баяртай байна. Би IELTS-ийн шалгалтандаа 8 оноо авсан. Бас дэлхийн 20 гаруй сургууль руу элсэлтийн захидал буюу эссэ бичиж 3 сургуулиас IT технологи, программ хангамжийн чиглэлээр суралцах урилга хүлээн авснаас “University of Wisconson-Madison” нь чансаагаараа дэлхийн 35-д бичигддэг тул мөрөөдлийнхөө дагуу сонгосон юм. Мөн “The University of Illionois Chigago” (56-д бичигдэж байгаа), “Tiffin University”-аас 16.000$ -ийн тэтгэлэгтэй урилга хүлээн авсан. Мөрөөдлийнхөө төлөө олон цагаар сууж хичээллэхэд аав, ээж 2 маань намайг үргэлж дэмжиж байсан. Тиймээс тэднийгээ баярлуулахын тулд би шантрахгүй байх ёстой гэж өөртөө дандаа хэлдэг байсан. Дэлхийн шилдэг сургуульд тэнцэхийн тулд топ сургуулиудын IT технологийн үнэгүй хичээлүүдийг англи, япон хэлээр олж үзсэн.

Сонирхлоороо www.monmanga.com сайтыг хийж ажиллуулсан. Энэ сайтаараа дамжуулан Япон болон Солонгосын манга анимэйшн номнуудыг орчуулж сонирхдог хүүхдүүдэд хүргэдэг. Дараа нь сайтынхаа гар утасны аппликэйшн хийсэн. Бас үе тэнгийн найзуудаа цалинжуулж энэхүү сайтаа ажиллуулсан. Эхлээд үеийн найзууддаа ”Шантрахгүй сайн хичээвэл мөрөөдөлдөө хүрдэг юм шүү” гэж хэлмээр байна.

 

Гэхдээ Ерөнхийлөгч танд захидал бичих болсны учир нь дэлхийн шилдэг их сургуульд тэнцэхийн тулд би ганцаараа хичээгээгүй юм шүү. Миний таньдаг, таньдаггүй үе тэнгийнхэн маань маш их хичээсэн бас сайн сургуулиуд авсан олон хүүхдүүд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хэдий өөрийнхөө хичээл зүтгэлээр хичээн суралцаж мөрөөдлийн сургуульдаа тэнцсэн ч хүүхдүүд бидний өмнө сургалтын төлбөрийн асуудал тулгараад байна. Би найзуудтайгаа судалж үзэхэд “Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх...” гэж заасан Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хувийн сургуулийн болон харьяаллын сургуульдаа суралцдаггүй хүүхдүүд хамрагдах ямар ч боломжгүй журам таны нэрэмжит тэтгэлэгт тусгагдсан байна.

Олон олон өдрүүдийн хичээл зүтгэлээр хичээж дэлхийн шилдэг сургууль авсан хүүхдүүд хувийн сургуулийнх эсвэл харьяа сум, дүүргийнхээ сургуулиас оноогоо аваагүй гэж Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдахгүй боломжгүй байгааг та анзаарч үзнэ үү!  Зөвхөн хувийн сургууль төгссөн хүүхдүүд ийм асуудалтай байгаа биш бас улсын сургуулиудад ч гэсэн дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд тэнцчихээд Засгийн газрын тэтгэлэг авах боломжгүй хүүхдүүд байгаа.

 

Хүндэт Ерөнхийлөгчөө!

-“Тухайн жилийн математик болон гадаад хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноотой төгсөгч байх,

-ЭЕШ өгсөн хичээлүүдийн оноо тус бүр 480 болон түүнээс багагүй байх” гэдэг нөхцлөөр өөрсдөө хичээж бэлдэж тэнцсэн хүүхдүүд төлбөрийн асуудлаас болоод урилга нь ирчихсэн сургуульдаа суралцаж чадахгүйд хүрээд байгааг та судалж өгнө үү.

Зөвхөн ЭЕШ-ын оноогоор нь, төгссөн сургуулийн харьяаллаас нь хамаараад шалгаруулалт хийж байгаа нь  тухайн тэтгэлэгт бэлдэж байсан хүүхдүүдийн боломжийг  булаана бас хөдөө сумын хүүхдүүд 480 оноогоор тэтгэлэг авч тэнцлээ ч гэсэн дэлхийн шилдэг сургуулийн өөрийнх нь шалгуурт тэнцэхэд маш хэцүү, багагүй хугацаа шаардлагатай гэдгийг та мэдэж байгаа гэдэгт итгэж байна. Энэ бол тэгш боломж биш гэж би бодож байна. Хувийн, улсын сургуулийн гэж ялгахгүйгээр дэлхийн шилдэг сургуулиас урилга нь ирчихсэн хүүхдүүдэд хүссэн сургуульдаа явах тэтгэлгийг Ерөнхийлөгч Та өөрийнхөө тэтгэлгийн журамд оруулж өгнө үү.

Энэ ганцхан миний асуудал биш, өөрийнхөө хичээл зүтгэлээр бэлдсээр байгаад шилдэг сургуульд орох эрх авсан ч өөрийн эх орноосоо тэтгэлэг авч чадахгүй уйлж байгаа олон үе тэнгийнхнийгээ харсан учраас энэ захидлыг танд бичье гэж бодсон юм. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 800 оноо аваад өрсөлдөөд үзье гэхээр харьяа дүүргийнхээ сургуульд сурдаггүй учраас энэ тэтгэлгийн шаардлагыг нь хангахгүй болчихсон. Хувийн, улсын гэж ялгаварлахгүйгээр хүч, хөдөлмөрөө зарцуулж өндөр оноогоо авсан бол хүссэн сургуульдаа хүүхэд бүр явдаг байгаасай гэж хүсэж байна. Би болоод миний үеийн бүх найзууд маань эх орондоо хэрэгтэй мэргэжлийг эзэмшээд эргэн ирж эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсэж байна.

Ерөнхийлөгч танд сайн сайхныг хүсье.

Таныг хүндэтгэсэн,

Дархан-Уул аймгийн Эмпати сургуулийн төгсөгч Энхбаатар

2022.07.30 Улаанбаатар хот

5


Сэтгэгдэл (5)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.72.245.204Зочин   • 2022, 8 сарын 21. 13 цаг 50 минут

demjeechee Eronchiilogch Churelsuch

67.164.178.8зочин   • 2022, 8 сарын 2. 14 цаг 44 минут

цаадах чинь бараг уншиж сонирхохгүй биз уншаад ч ойлгохгүй хөлдүү тархи юм чинь

66.181.161.107Зочин   • 2022, 8 сарын 2. 1 цаг 30 минут

Сайн хүү байна сөнасандаа заавал хүрнээ энэ бохир нийгмийг та нарл өөрчил нь

66.181.189.232Зочин   • 2022, 8 сарын 2. 1 цаг 30 минут

Мундаг хүү бн эх орондоо эргээд тус дэмээ үзүүлээрээ

192.82.84.214Зочин   • 2022, 8 сарын 1. 18 цаг 55 минут

мал зулбасгад захиа бичиж байхаар хэн нэгэн хүн рүү хандаж бичихгүй дээ....



ШИНЭ МЭДЭЭ

Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ7 цагийн өмнө“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон7 цаг 26 минутын өмнөЦасан болон шороон шуурга шуурна7 цаг 54 минутын өмнөЦ.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна8 цаг 22 минутын өмнөЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй8 цаг 49 минутын өмнөД.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна8 цаг 53 минутын өмнөАрабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав8 цаг 55 минутын өмнөЭрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!8 цаг 58 минутын өмнөХуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө9 цагийн өмнөПрокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58
 Facebook Twitter Youtube