Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-03 нд нийтлэгдсэн байна.

ТАЙВАНЬ ДАЙНЫ ИРМЭГТ БАЙГАА НЬ ҮНЭН ҮҮ?

8/ 3/ 2022    8 цаг 24 минут

Хэрэв энэ хоёр хятадууд хоорондоо дайтвал өнөөгийн нөхцөлд БНХАУ ялалт байгуулах нь тодорхой боловч хариуд нь аймшигтай хохирол хүлээх болно. Магадгүй дэлхийн худалдааны хамгийн том төвийн нэг Шанхай газрын хөрснөөс ч арчигдаж болох. Ийм Пирийн ялалтыг аль аль тал хүсэхгүй байх. Нэг үгэндээ Хятад - Орос биш, Тайвань -Украин биш!

Оросууд Украинд халдан түрэмгийлсэнтэй зэрэгцээд Хятад Тайванийг зэвсгийг хүчээр эзлэх үү гэсэн яриа шуугиан өрнөх болов. Укриан нь сүүлийн 300 жил Орос улсын мэдэлд байсан боловч оросоос өөр үндэстэн атал, тайваньчууд бол хятад үндэстэн. Ийм учраас оросууд Украинд халдсаныг түмэн янзаар буруутгаж болох, харин хятадууд Тайваньд халдвал олон шалтгаанаар зөвтгөж болно гэсэн дуу хоолой ч байна.

Өнөөгийн БНХАУ Тайваньд халдан түрэмгийлж болох ч, болохгүй нэлээд шалтгаан байна.

  • Тайваний арал бол Хятадын уугуул нутаг биш. Энэ арлыг португальчууд нээж Формозын арал (Сайхан арал) гэсэн нэр өгсөн. Арлыг холланд, испаничууд эзэмшиж байжээ. Мин улс унасны дараа хятад язгууртнууд олноор Тайвань рүү дүрвэх болжээ. Хожим нь Манж Чин улсын үе 1662 онд манж нар арлыг эзлэн өөртөө нэгтгэсэн. Өдгөө арлын нийт хүн ам болох 23 сая хүний ердөө 3 хувь нь уугуул иргэд. Тэд бол австронезийн буюу Номхон далайн арлуудын хүн амд хамрагдах үндэстэн юм.
  • 1895 оны Хятад-Японы дайнаар хятадууд ялагдаж, Шимоносэкийн гэрээгээр Тайваний арал Японы мэдэлд орсон. Дэлхийн 2-р дайн дуустал арлыг япончууд эзэрхэж байв. Японы эзэмшлийн үед өнөөгийн Тайванийн дэд бүтэц, цахилгаан сүлжээ, төмөр зам, метро, цэвэрлэх байгууламж хийгээд боловсролын системийн суурь бий болсон байна. Мөн өмнө нь зөвхөн цагаан будаагаар хязгаарлагддаг байсан газар тариалангийн нэр төрөл өргөжиж дэлхийн элсэн чихрийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болжээ. Тайванийг орчин үежүүлж үсрэнгүй хөгжил тийш татагч нь япончууд байсан.
  • Дайнд ялагдсан Япон нь Тайвань арлыг Гоминданий төрд эргүүлж өгсөн. Гэвч тэд удалгүй Маогийн коммунтистуудад ялагдан Тайвань руу дүрэвжээ. Хоёр сая хятад тийш зугтсаны хагас нь гоминданий цэргүүд байсан гэх. Тэд зугтахдаа соёлын үнэт зүйл, их хэмжээний үнэт хөрөнгө, нам төрийн архиваа авч гарч чадсан байна. Үнэт эдлэлүүд нь одоо Тайбэйгийн үндэсний мүзэйд хадгалагдаж байна. Тайваний Үндэсний мүзэй дэлхийд хамгийн томд тооцогддог. Тайваньд Хятадын Гоминдань намын бие даасан төр, Засгийн газар байгуулагдав. Тэд 1949 онд Бээжинд байгуулагдсан коммунист төрийг үл хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө Тайваний аралд түр оршин сууж байгаа ба ирээдүйд нийслэл нь дахин Бээжинд шилжих болно гэсэн хатуу итгэлтэй аж. Харин Бээжингийн коммунистууд мэдээж Тайваний төрийг үл зөвшөөрч, удалгүй эх газартаа нийлүүлнэ гэсэн хатуу чанга үзэлтэй байсан юм.
  • Хятад бол 1945 онд НҮБ-ыг байгуулалцсан голлох орны нэг, эхнээсээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. Эх газарт коммунист засаг тогтоход арал руу зугтсан гоминьданьчууд НҮБ дахь байр сууриа хэвээр хадгалан хоцорчээ. Гэвч арваадхан сая хүнтэй Бүгд найрамдах Хятад улс буюу Тайвань нь бараг тэрбум шахам хүнтэй Бүгд найрамдах Хятад ард улсыг олон жил төлөөлөх нь утга учиргүй хэрэг гэдгийг нийтээр зөвшөөрсөн учир тэднийг тэндээс гарган оронд нь Бээжингийн коммунист засаг суудлыг нь эзэллээ. Энэ явдал 1971 онд тохиосон.
  • 1972 онд АНУ-ын Ерөнхийлөгч Никсон Бээжинд айлчилснаар хоёр орны харилцаа хэвийн болж эхлэв. Улмаар 1979 онд Ерөнхийлөгч Картэр “Нэг Хятад” гэсэн зарчмыг хүлээн зөвшөөрч Тайпэйтэй дипломат харилцаагаа таслан, Бээжинд элчин сайдын яамаа нээв. Гэвч америкчууд Тайванийг зөнд нь орхисонгүй. АНУ-Тайваний хооронд мөн тэр онд хийсэн гэрээгээр америкчууд дипломат биш хүрээнд арлын бие даасан байдал, ардчилал, эрх чөлөөг хамгаалж, цэргийн шугамаар үргэлж хамтран ажиллах, аралд аюул занал учирсан тохиолдолд шууд цэргийн тусламж үзүүлэхээр болсон юм. Үүнийг ч БНХАУ тэр үед зөвшөөрсөн.
  • 1980-аад оны дундаас Тайвань дахь Гоминьдань намын дангаар засаглал ганхаж эхэллээ. Тэнд Ардчилсан нам хэмээх сөрөг хүчин бий болов. Эх газрын Хятад, Тайвань хоёрын хооронд “1992 оны зөвшил” гэсэн ойлголт байдаг. Энэ нь аль аль тал “нэг Хятад” гэсэн зарчим баримтлана, харин үүнийгээ хэрхэн тайлбарлах нь өөрсөд өөрсөдийнх нь асуудал. Ардчилагчид 2000 онд сонгуульд ялалт байгуулжээ. Тэд энэ “1992 оны зөвшлийг” эрс үгүйсгэв. Энэ үеэс Тайванийг тусгаар тогтнуулах, бие дааж НҮБ-д элсэх тухай яриа гарч эхэлсэн төдийгүй тэд энэ талаар хүчин чармайлт гаргах болов. Энэ үеэс БНХАУ-ын зүгээс тэднийг заналхийлэх явдал улам хилэнтэй болох болсон. 2008 оны сонгуулиар Гоминьдань нам ялалт байгуулж Ма Иньжи Ерөнхийлөгч болов. Тэрээр “1992 оны зөвшлийг” баримтлахаа мэдэгдсэн ба 2015 онд Ма Иньжи, Си Жинь Пи нар уулзжээ. Ер нь Тайваний статус квог 2049 он хүртэл хэвээр хадгалсаар үүний шийдлийг хойч үедээ үлдээх ойлголцол ч бий болсон гэх нь бий. Гэвч 2016 оны сонгуулиар Ардчилсан дэвшлийн нам дахин Засгийн эрхэнд гарч Ерөнхийлөгчөөр Цай Инвэнь гэх эмэгтэй сонгогдсон. Тэд мөн л тусгаар Тайвань улсын тухай ярьж хүчилснээр эх газрын зүгээс үзүүлэх дарамт эрс нэмэгдлээ.

БНХАУ-АНУ-Тайваний өнөөгийн зөрчлийн байдал ийм төвшинд байна. Гэвч эдгээр орнуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэх магадлал аль зэрэг вэ? 

1. Дэн Сяодингийн шинэчлэлийг хамгийн түрүүн, хамгийн идэвхитэй дэмжсэн нь Тайвань. Эхний хэдэн жилд нь гэхэд тайваньчууд Хятадад 150 сая долларын хөрөнгө оруулжээ. Өнөөдөр Хятадын эдийн засаг тодорхой хэмжээгээр Тайваниас хамааралтай.

2. АНУ- БНХАУ хоёрын эдийн засгийн харилцан хамаарал маш өндөр. Худалдааны эргэлт нь ихнаяд доллар руу тэмүүлж байгаа. Харилцаа тасрах нь аль аль талдаа хөнөөлтэй. АНУ-ын Засгийн газрын өрийн бичгийн дийлэнхийг Хятад худалдан авсан. Өчүүхэн жишээ гэхэд үр тариа, ялангуяа шар буурцаг АНУ-аас 40 тэрбум долларынхыг Хятад худалдан авдаг. Америк ч Хятадын хамгийн том худалдан авагч. Хоёр орон зэвсэгт мөргөлдөөн битгий хэл худалдааны харилцан хориг тавилцахад эдийн засгийн утгаараа сүйрдэггүй юм гэхэд маш том хохирол хүлээнэ.

3. АНУ бий болсноосоо хойшхи хугацаанд Азид хамгийн ивээнгүй ханддаг орон нь Хятад байлаа. 1900 онд Хятадад 8 орны цэрэг орон буулгаж аваад асар их торгууль тавихад АНУ үүнээс аваагүй. 1920 оны Вашингтоны гэрээгээр Хятадын бие даасан тусгаар тогтнол халдашгүй байдлыг хамгаалах хуулийг АНУ санаачлан бүх орноор хүлээг зөвшөөрүүлсэн. Дэлхийн 2-р дайнд Хятад нь АНУ, Англитай мөр зэрэгцэн Япотой тулалдсан. Маогийн коммунистууд засгийн эрхэнд гарснаар хоёр орны харилцаа хүйтэрсэн ч Хятад-СССР биендээ дайсагнасан хүнд үед АНУ-Хятадын харилцаа сайжирсан. Америк, хятад гэсэн хоёр үндэстний түүхэн харилцаа эерэг гэж хэлж болохуйц. Муудсан, хүйтэрсэн тохиолдол олон гарч байсан ч тун удалгүй эвлэрэн харилцан амархан ойлголцож байсан.

4. Тайвань өөрийн хэмжээ, бодит хязгаарын хувьд маш хүчтэй зэвсэглэсэн орон. Тайваний цэрэг зэвсгийн чадамж дэлхийд дээгүүрт тооцогдоно. Үүнээс гадна Тайвань нь НАТО болон ялангуяа АНУ-ын Ази дахь голлох түшиц газар, хамгийн чухал холбоотны нэг. Тайваньд халдсанаар Хятад нь дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгаас тусгаарлагдах төдийгүй цэргийн хүчирхэг эвслийн өөдөөс духаараа мөргөлдөнө. Энэ бол хятадын хувьд яавч хүсэх эд биш.

5. Уламжлалаараа Хятадын үе үеийн төр гадагш байлддаггүй, гадагш эзлэн түрэмгийлэл хийхээс үргэлж зайлсхийсээр ирсэн. Түүхэн дахь Хятадын имдериализм нь үргэлж Хятадыг эзэлсэн умардын нүүдэлчидтэй холбоотой. Монголчуудын захирч байсан Юань гүрэн Япон, Солонгос, Вьетнам, Ява, Бирмд халдаж байв. Нүүдэлчин Манж нарын эзэгнэж байсан Чин гүрэн Солонгос, Зүүнгар, Шиньжаанд халдаж байсан. 

6. Хятад-Тайваний харилцаа 1949 оноос өдий хүртэл бараг тасралтгүй дайсагнасан шинжтэй байсан авч нэг ч удаа зэвсэгт мөргөлдөөнд хүрч байгаагүй. БНХАУ үргэлж Тайванийг загалхийлж, зарим судлаачдын тоолсгоор 100 гаруй удаа хатуу анхааруулга өгөн түрэмгийлэн эзлэхээ илэрхийлж байжээ. Хэрэв энэ хоёр хятадууд хоорондоо дайтвал өнөөгийн нөхцөлд БНХАУ ялалт байгуулах нь тодорхой боловч хариуд нь аймшигтай хохирол хүлээх болно. Магадгүй дэлхийн худалдааны хамгийн том төвийн нэг Шанхай газрын хөрснөөс ч арчигдаж болох. Ийм Пирийн ялалтыг аль аль тал хүсэхгүй байх.

7. Тайвань бол БНХАУ-ын хувьд дотоод зөрчлөө арилгах, төрийн эрхийн төлөө тэмцэгч бүлэглэлүүдийг эвлэрүүлэх чухал хүчин зүйл байсаар ирсэн. Энэ нь Маогаас эхлээд Дэн Сяопин, Зянь Зэминь нараар дараалан одоогийн Си Жиньпин хүртэл үргэлжилж байгаа нь харагдаж байна. Одоо Си даргын байр суурь ганхаж, магадгүй удахгүй огцорч болох нөхцөл үүсээд байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Ийм тохиолдолд байр сууриа бэхжүүлэх, ганхалтаас зайлсхийх нэг уламжлэлт арга нь Тайванийг улам хүчтэй заналхийлж, дайран довтлоход бэлдэж буй мэт жүжиг тоглох, Тайвань болон түүнийг хамгаалагч АНУ-ын аюулын тухай пропагандаа улам чангалах хэрэгтэй болж буй мэт?

8. Хятадууд Номхон далайн бүс дахь Япон, Вьетнам, Филиппинтэй арлуудын маргаан хийсээр ирсэн нь дэлхийн хамгийн том худалдааны талбар болох Малаккийн хоолойг эзэгнэх сонирхолтой холбоотой. Номхон далай дахь АНУ-ын ноёрхолыг түлхэн зайлуулах хорхой үүнийг дагалдана. Гэтэл ийм тоглоомд АНУ-ын үнэнч холбоотон ч гэсэн хятад үндэстний Тайвань оролцох уу? Муу ч сайн ч эцсийн бөлөгт нэг үндэстэн шүү дээ.

Нэг үгэндээ Хятад - Орос биш, Тайвань - Украин биш! 

Эх сурвалж: baabar.mn

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.9.40.160Зочин   • 2022, 8 сарын 3. 15 цаг 00 минут

hyataduud hoorondoo uchraa olchnoo. tegj yarival Singapur ch hyatad shuu. Taivan bolon hyataduud odoo boltol mongoliig aldagdsan nutag gej uzdeg.Manaihan dotor uuniig demjdeg huchin baigaa.Tegeheer uursdiinhuu asuudlaa batalgaajuulahgui bol bolohgui

192.82.68.143Зочин   • 2022, 8 сарын 3. 11 цаг 54 минут

shaaldaa andaaa



ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29
 Facebook Twitter Youtube