Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-03 нд нийтлэгдсэн байна.

Нэг ч нийтийн “00”-гүй Монголын аялал жуулчлал

8/ 3/ 2022    8 цаг 43 минут

Монголын үүх түүх, соёл, байгалийн үзэсгэлэн бишрэм сайхан. Тиймдээ ч гадаад, дотоодын жуулчдын сэтгэлийг татах газар дэндүү олон. Зам харилцаа хөгжихийн хэрээр мянган бээрийн газрыг хэдхэн цагт товчлох хурдан техникийн ачаар зорьсон газартаа саадгүй хүрдэг болов. Гэвч өнгөрсөн хугацаанд зам дагаж хөгжил ярьснаас биш хүнийхээ хэрэгцээ шаардлага, тав тухыг ер тоосонгүй. Улс орны хөгжлийг уул овоо мэт томоор төсөөлөхийн оронд урдаа байгаа жижигхээн хэрэгцээг олж харахгүй, хүний эрхийг хөсөр хаяж ирсний тод жишээг энд тэмдэглэе.

 ХОРМОЙГОО БАРЬЖ “БЭЛЧДЭГ” БАЙДЛААС ХЭЗЭЭ САЛАХ ВЭ

 Өнгөрсөн хугацаанд жижигхэн юм шиг атлаа маш том асуудлыг орхигдуулж ирсэн нь замын хүмүүсийн алжаал тайлах зориулалтын зогсоол, нийтийн бие засах газар юм. Алжаал ядаргаа тайлахаа бүр больж үзье. Ядаж хүний анхдагч хэрэгцээг хангаж өгөх нийтийн бие засах газартай болгож өгөөч гэж яриад арван жилийн ойтой золгож байна. Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин гэхэд “Орон нутгийн замд зориулалтын зогсоолтой болъё”, “Урьхан” шиг жишиг зогсоолыг олноор байгуулъя” хэмээн асуудал хөндсөн цуврал сурвалжлагыг хийж байв. Зөвхөн үүнээс хойш таван жил өнгөрсөн ч бахь байдгаараа. Жуулчдыг сая саяар нь авчирна гэж мөрөөдсөнөөс биш тэднийг ямар орчин нөхцөлд угтахаа тооцсонгүй. Монголчууд хээгүй, бүдүүлгээрээ дуудуулж хормойгоо бариад байгаль бараадлаа гэхэд гадаадын жуулчдад үнэндээ төсөөлөгдөхгүй. Сэтгэлд нь ч багтахгүй. Энэ янзаараа тухлаад буцах нь битгий хэл анхдагч хэрэгцээгээ хангаж чадаагүй хүмүүс дахин ирэхгүй биз.  Бусдыг уриалан дуудах нь бүр ч эргэлзээтэй.

Ялангуяа, зуны налгар өдрүүдэд нийтээрээ аялаад явахад хүмүүсийг нэг л асуудал бухимдуулдаг нь бие засах газар. Үүний тод жишээ нь хот хоорондын нийтийн тээвэр хаа таарсан газраа зогсох үед хормойгоо барьсан хүмүүс ийш тийшээ “бэлчиж”, идсэн уусан зүйлийн хог хаягдаад үлддэг байдал. Эмэгтэйчүүд нь дээлээ  нөмрөөд сайр, жалга барааддаг бол эрчүүд нь замын хажуу хаана таарсан газраа биеэ суллачихна. Хот хоорондын нийтийн тээвэр нэг удаа зогсоход л 40-50 хүн “асгарна”. Ийм нийтлэг дүр төрх орон нутгийн замд хувь, хувьсгалын унаагаар явсан ч адил давтагдана. Тээврийн жолооч нарын олон жилийн туршлагаас харахад хүн 50-100 км яваад биеэ суллаж, чилээгээ гаргах хэрэгцээ бий болдог аж. Үүнээс харахад 1000 км туулахад зам зуур хамгийн багадаа 10-15 удаа зогсож биеэ суллах шаардлага гарах нь. Энэ болгонд хүмүүсийн өтгөн шингэн, идсэн уусан зүйлийн үлдэгдэл, цаас, хуванцар сав ямар ч шүүлтүүргүйгээр байгальд үлдэнэ гэсэн үг. Уг нь иргэд үйлчилгээний хөлсөө хангалттай төлж буй. Жил ирэх тусам тээврийн зардал хэд дахин нэмэгдсэнээс биш аян замд аятайхан ч биеэ суллачих боломж нөхцөл алга. Үүнээс үүдээд хол замд явж байгаа хөгшин, залуу хүүхэд хөвөөгүй гэдсээ “мэдэж”, давсгаа чангалахаас аргагүйд хүрдэг.

Багахан тооцоолол хийж үзэхэд энэ жилийн баяр наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 9-17-ны хооронд амарч зугаалж, аялах зорилгоор Улаанбаатараас 118 мянган автомашин орон нутгийг чиглэжээ. Нэг автомашинд дунджаар 4-5 хүн зорчсон гэж тооцвол 670 гаруй мянган иргэн дотоодод аялсан байна. Мөн аялал жуулчлалын төв цэг болсон Хөвсгөл далай руу хоёр хоногийн хугацаанд 66048 хүн зорьсон байх жишээтэй. Гэтэл эдгээр иргэд замдаа тухтай буугаад биеэ суллах боломж алга. Зарим нэг хувийн үйлчилгээний газрын төлбөртэй ОО, модон жорлонд дугаарлахаас өөр сонголтгүй. Баруун тийшээ зорчих замд боловсон бие засах газартай ганц байгууллага нь “Урьхан” байдаг. Гэтэл энэ жилийн наадмаар засвартай байсан нь иргэдэд хүндрэлтэй байлаа. Угаас төр үүргээ биелүүлэхгүй байхад хувийн хэвшлийг буруутгах аргагүй. Энэ жишгээр 1000 км яваад Говь-Алтай хүрсэн ч, цаашаа 2000 км алс баруун хязгаарт очсон ч замдаа өнөөх л биеэ суллах асуудалтай тулгарсан хэвээр.

 

ЗАМ ДАГУУХ БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ ХАРИУЦАЖ БАЙГАА ГЭВ

Ядаж хүний анхдагч хэрэгцээг хангаж өгөх нийтийн бие засах газартай болгож өгөөч гэж яриад арван жилийн ойтой золгож байна. Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин гэхэд “Орон нутгийн замд зориулалтын зогсоолтой болъё”, “Урьхан” шиг жишиг зогсоолыг олноор байгуулъя” хэмээн асуудал хөндсөн цуврал сурвалжлагыг хийж байв. Зөвхөн үүнээс хойш таван жил өнгөрсөн ч бахь байдгаараа. Жуулчдыг сая саяар нь авчирна гэж мөрөөдсөнөөс биш тэднийг ямар орчин нөхцөлд угтахаа тооцсонгүй.

Энд зөвхөн иргэдийн тав тух, бие засах хэрэгцээний асуудлыг хөндсөнөөс биш хэдэн мянган хүний ялгадас, бохирдол байгаль дэлхийд хэрхэн нөлөөлж буйг түр орхилоо. Ил жорлон, байгальд гадагшлуулсан өтгөн шингэнээс дэгдэж буй хүхэр, аммиак буюу шивтрийн хийн агууламж бусад хийнээс өндөр байдаг. Энэ нь хүчилтөрөгчтэй исэлдэх урвалд орж, агаарт тархдаг. Харин бид түүгээр нь амьсгалдаг. Хорт хийн идэвхтэй байх хугацаа нь дор хаяж 18 cap байдаг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гол үндэс болдог байна. Мөн хүхэр, аммиакийн давхар исэл хөрсөнд нэвчиж улмаар гүний усанд нөлөөлдөг. Газрын хөрс, усыг бохирдуулахаас гадна хүний эрүүл мэндийг аажмаар устгадаг гол дайсан болдог зэргээр тооцоод байвал дуусахгүй.

Тиймээс орон нутгийн замд ядаж 100-200  км тутамд жорлон, хогийн сав, амарч тухлах зоогийн газар зэргийг багтаасан зориулалтын зогсоолтой болох талаар бид дахин хөндөж байна. Энэ асуудлыг шийдвэрлээгүй цагт мянга түмэн удаа хог хаягдал, цэвэр цэмцгэр, эрүүл байх талаар яриад нэмэргүй. Арван жилийн өмнө нь л нийтийн бие засах газар байгуулна гэж ярьж байсан энэ асуудал өнөөдөр юу болсныг байгаль орчин аялал жуулчлалын салбарын албаны хүнээс тодруулахад “Зам дагуу гэдэг утгаараа Зам, тээврийн хөгжлийн яам хариуцаж байгаа. Цэгүүдээ тогтоогоод ажлаа эхэлнэ гэсэн. Мөн МҮХАҮТ-тай хамтраад аж ахуйн нэгжүүдээс санал авч байгаа юм билээ. Ажил нь хэзээ эхлэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан ажлын хэсэг байгаа байх” гэлээ. Бид энэ асуудлыг үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 144 (6876)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ7 цаг 56 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо9 цаг 3 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube